ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Үхрийн нурууны махан стейк

Хоол хүнс  | 2014 / 10 / 24

Зөвхөн тансаг ресторанд л стейк идэх боломжтой гэж хэн хэлсэн юм? Өөрийнхөө ширээний ард, өөрийнхөө гараар хийсэн стейкээр гэр бүлийнхэндээ үйлчилж байна гээд төсөөл дөө. Хэчнээн додигор вэ?

Үхрийн нурууны махан стейк
1. Орц: 4 хүн
Үхрийн нурууны мах – 4 хэсэг (тус бүр нь ойролцоогоор 225 гр)
Тос
Давс
Перец
2. Хайруулын тавгаа сайтархалаана. Нэг удаад 2-оос олон стейкийг шарах хэрэггүй. Ингэвэл температур багасч зөв хэмнэлээр шарагдахгүй.
3. Шарах явцад мах үрчийж, хумигдахаас сэргийлэн зурагт үзүүлсний дагуу ирмэг хэсгээр ойролцоогоор нэг см орчим зүсч өгнө. Үүний дараа оливын тос түрхээд хүссэн хэмжээгээр давс перецээр амтлаарай.
4. Хэрвээ чи бага зэрэг түүхийгээр идэх дуртай бол маш сайн халсан хайруулын тавган дээр махаа хоёр талаас нь 1 минут орчим шарахад болно. Шарсны дараа 3 минут хүлээгээд таваглаарай.
5. Харин дутуу болгосон стейкэнд дургүй бол шарах хугацааг өөрийн хүссэнээр тохируулах боломжтой.
6. Дундаж хэмжээгээр болгох бол 2 минут 30 секунд шарахад хангалттай. Энэ хугацаанд гадна тал бүрэн болно.
7. Бэлэн болсны дараа өөрийн хүссэн хачирны сонголттойгоор таваглана. Сайхан хооллоорой.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(459)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com