ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Зочны өрөөгөө зоримог өөрчлөх санаанууд

Гэртээ  | 2014 / 10 / 24

Айл бүр л зочин угтдаг өрөөндөө илүү их анхаарал хандуулдаг . Хэрвээ зочны өрөөнийхөө ерөнхий хэв загварыг өөрчлөхийг хүсч байгаа бол таньд санаа авч болох хэд хэдэн жишээ сонирхуулъя. Хамгийн гол нь бүтэшгүй зүйл мэтээр бодож, өнгөцхөн дүгнэж харвал эдгээр интерерүүд бүгд л хэтэрхий чамин, бодит амьдрал буулгаж болшгүй мэт санагдана. Харин тухайн өрөөний хамгийн гол гэж хэлж болох шийдлийг нь анзаарч, өнгөний зохицол нь ямар байна, тавилга голлоод байна уу гэдгийг нь харахыг өөрийн зүгээс танд зөвлөх байна.

Зочны өрөөгөө зоримог өөрчлөх санаанууд
1. Том жааз, цагаан өнгийн жижиг жижиг хослолууд орчин үеийн хэв загварыг төлөөлнө. Харин урт буйдан, ханын гэрэл, шалны хээ зэрэг нь хуучны уламжлалт хэлбэрийн багахан хэлтэрхий болж өгнө. Аль алийг нь нэгтгээд хослуулахад бас л сайхан харагдаж байгаа биз?
2. Цав цагаан хана, тааз, шалыг хүрэн ногоон өнгийн тавилгатай хослуулж болох юм. Цагаан өнгө илүү өргөн том харагдуулдаг ба хүрэн ногоон өнгийн тавилга байгалийн мэт мэдрэгддэг. Хэрвээ танай том өрөө зай багатай бол ингэж засвал саруулхан сэтгэгдэл төрүүлнэ.
3. Энэ зурган дээр зөөлөн буйдан, зурагт мэт том зүйлс эмх цэгцгүй мэт харагдаж байж болох ч хамгийн тухтай, чөлөөтэй. Ийм том өрөөтэй бол амралтын өдрөөр гэрээсээ лав гарахгүй.
4. Чулуун тавцан бүхий тавилгууд, тоосгон цагаан хана, том цонхыг олон хуваасан хүрээ, шалны хулс шиг загал өнгө зэрэг нь яах аргагүй зэрлэг байгалийн өнгө юм. Гэхдээ чухал зочин урьсан бол танайд ирээд үнэхээр содон хэв загварыг нь дуу алдан гайхах байх.
5. Саарал өнгө голлосон учраас нэлээн бүүдгэр ч энэ асуудлыг гэрлээр зохицуулж болно. Тэгээд ч загварлаг гэрлийн бүрхүүл нэмбэл өрөөг улам илүү тухтай чамин харагдуулах болно.
6. Грекийн цэлмэг тэнгэр, цэнхэр далайг санагдуулам гэрийн засал. Таазанд хийсэн жижиг гэрэлтүүлгүүд болон тавиур ширээн дээгүүр байрлуулсан гэрлийн бүрхүүлүүд энэ өрөөний гол уур амьсгалыг бүрдүүлж байгаа гэхэд буруудахгүй. Цэнхэр цагаан өнгийг хослуулсан тавилгууд тод сайхан харагдаж байгаа нь гэрэлтүүлгийн хүч юм шүү дээ.
7. Том өрөөтэй залгаа байрласан номын сан хамгийн түрүүнд нүдэнд бууж байна уу? Гэхдээ илүү сайн анзаараад харвал унтлагын өрөөг цагаан өнгийн шалаар ялгаж өгсөн ба том өрөөнийх хар өнгөтэй байгаа. Мөн лааны гэрэл, цав цагаан өнгийн буйдан ханан дээрх жаазнуудыг мартаж болохгүй.
8. Далайн эрэг дээрх амралтын газрын хүлээлгийн өрөө нүдэнд чинь бууж байгаа байх. Гэхдээ сайн ажвал хар хана, хар шал зэрэг урамжлалт хэв загвартай өрөөний нэг хэсгийг орчин үеийн түгээмэл хэлбэр бүхий жижиг чимэглэлүүд ашиглаж өөрчилсөн байгаа юм.
9. Тэр чигтээ орчин үеийн хэв загвартай зочны өрөө. Хананд өрсөн үсгэн гэрлэн чимэглэл сонирхолтой харагдаж байгаа биз?
10. Тод буйдан сандалтай хосолсон хивс бол энэ өрөөний гол чимэг нь харин сайн анзаарвал тоосгон хэв загвартай цагаан хана, пилтан шалны сонголт нь өрөөг маш цэлгэр харагдуулж байна.
11. Магадгүй энэ том өрөө гал тогооноос бараг нэг дахин бага хэмжээтэй байх. Бусад өрөөнүүдээс тусгаарлаж өгсөн өвөрмөц хана нь үнэхээр сонирхолтой харагдаж байна.
12. Сүүлийн үед айл болгонд тогтоод байгаа холимог засалтай том өрөө. Том буйдан, камен зуух, хана дагасан номын тавиур мөн тод өнгийн шалны дэвсгэр нь бараг тренд болоод байгаабүрэлдэхүүн хэсгүүд юм.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(408)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com