Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний хүнсэн дэх хэрэглээ нь хорт хавдар үүсгэж, үргүйдэлд хүргэх аюултай гэдгийг мэдэх байх. Гэвч яг одоо дэлгүүрт очоод худалдаж авахыг хүссэн бүтээгдэхүүнээ генийн өөрчлөлттэй эсэхийг нь ялгаж мэдье гэвэл чадах болов уу?
Зарим бүтээгдэхүүний сав баглаан дээр GMO-free, без ГМО эсвэл non-GMO гэж бичсэн байдаг нь сайшаалтай. Гэхдээ ийм бичиггүй л бол генийн өөрчлөлттэй гэж шуудхан дүгнэж бас болохгүй.
Ямар ямар бүтээгдэхүүнүүд генийн өөрчлөлттэй байх магадлал өндөр вэ?
- Буурцаг
- Хулуу
- Эрдэнэшиш
- Улаан лооль
- Төмс
- Гахайн мах
- Салмон загас
- Папаяа гэх мэт байдаг. Эдгээр бүтээгдэхүүнүүдийн дахин болосвруулсан хэлбэр болон эдгээрийг найрлагандаа агуулсан бүтээгдэхүүн генийн өөрчлөлтөд тодорхой хэмжээгээр өртдөг гэсэн үг.
Өөрийнхөө хэрэглээний бүтээгдэхүүнийг генийн өөрчлөлттэй эсэхийг мэдэхдээ дээрх тэмдэглэгээ, найрлагыг нь харахаас гадна 100% Органик гэсэн бичиг тэмдэглэгээ байгаа эсэхийг шалгаж байх нь зүйтэй. Жимсний хувьд энгийнээс хэт том хэмжээтэй, үнэр амтгүй байх нь генийн өөрчлөлттэй гэдгийг нь батлаад өгдөг. Мөн бидний өдөр тутмын хэрэглээ болох наранцэцгийн тос ч генийн өөрчлөлттэй байх нь элбэг бөгөөд эзэгтэй нарт хэрэгтэй гэсэн үүднээс ямар ямар тоснуудыг санаа зоволтгүй хүнсэндээ хэрэглэж болох талаар бид судлалаа. Бусад бүтээгдэхүүнийг генийн өөрчлөлттэй эсэхийг нь мэдэхийг хүсвэл доорх сайтаас үзэж болно шүү.
Генийн өөрчлөлтгүй ургамлын тосуудыг http://www.nongmoproject.org/ сайтаас ийн нэрлэжээ.
365 Everyday Vallue | Adams Vegetable Oils | Ahuacatlan |
Alaffia | Alliga | Alpha |
Bella Vado | Barton Creeks | Bragg |
Bridgewell | Butcher Joy | Bubbies |
Catania | Cedar’s | Celebes |
Chosen Foods | Ciranda | Cocomi |
Cocozia | Colorado Green Chili | Companion |
Dalmatia | Divina | Drews |
Elea | Esch | Extra Virgin |
Flora | Follow your heart | Freeline |
Gingras | Gollo foods | HAIG’s |
Himalania | Italian Rose | Kikkoman |
Lucini | Markoni | Mazza |
Naked Coconuts | Naked Infusions | Nature’s way |
Once Again | Olive India | Pacific |
Rapunzel | Randall Family | Riverina |
Siesta | San Vicente | Santa Cruz |
The Solio Family | Tree of Life | Ultima |
Whole foods market | Wild woods | Wild friends |
Ziggy Marley’s | Zoe | Zilks |
Дээр дурдсан брэндүүдээс Siesta брэндийн тос Монгол улсад маань худалдаалагддаг.
Генийн өөрчлөлтгүйгээс гадна Siesta нь:
- 100% наранцэцгийн цэвэршүүлсэн тос;
- Дан ханаагүй тосны агууламж нь 25%;
- Хүний бие, организмд тустай амин дэм, тэжээллэг чанараараа чидун жимсны тосны дараа ордог;
- Судасны хананд холестрол хуралдахаас хамгаалж, зүрх судасны өвчнөөс сэргийлдэг гэх мэт ач холбогдолтой юм.
Siesta нарацэцгийн тосны гол найрлаганд бета каротин, Е, А, F амин дэм агуулдаг.
Бета каротин гэдэг нь улаан, улбар шар, шар пегментүүдийн нэгдэл юм. Хорт хавдар, зүрх судасны өвчин, нүдний эмгэгээс урьдчилан сэргийлэх, толгой өвдөх, шар хөөрөх, цусны даралт ихсэх, шизофрени, сэтгэл гутрал, арьсны эмгэгүүдэд ач тустай амин дэм юм.
Е амин дэм нь чөлөөт радикалын сөрөг нөлөөнөөс эсийгхамгаалдаг хүчирхэг антиоксидант. Мөн зүрх судасны үйл ажиллагааг хэвийн байлгах, элэгний үйл ажиллагааг сайжруулах, хавдраас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Е витаминаар баялаг хоол хүнс хэрэглэснээр эрүүл мэндээ эсийн түвшинд хамгаалах, хөгшрөлтийг удаашруулах ач холбогдолтой. Мөн бие организмыг хоргүйжүүлж цусан дахь лецитины хэмжээг нэмэгдүүлж, судас хатуурахаас сэргийлдэг.
А амин дэм нь биеийн өсөлтийг дэмжиж, арьсыг эрүүл байлган нүдний пегментүүдэд нэвтэрч, чийглэг байдлаа алдахгүй байхад гол үүрэг гүйцэтгэдэг. Мөн дархлааг сайжруулж, халдвар болон нян эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлэх ач тустай.
F амин дэм нь ургамлын тосонд ихээр агуулагддаг бөгөөд бие организм дахь цусыг шингэлж, цусны бөглөрөл болон арьсны өвчин үүсэхээс урьдчилан сэргийлдэг ажээ.
Та энэ ургамлын тосыг Улаанбаатар хотын томоохон супермаркетуудаас худалдан авах боломжтой.
Эцэст нь генийн өөрчлөлтгүй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхийн тулд бид дотоодын үйлдвэрлэл, тариаллаа нэмэгдүүлж, найдвартай бүтээгдэхүүн хэрэглэдэг болох хэрэгтэй юм.
Сэтгэгдэл (8) | Хэвлэх | Үзсэн тоо: 19559 | | | |
Өмнөх мэдээлэл Зочны өрөөгөө зоримог өөрчлөх санаанууд |
Дараах мэдээлэл Орон сууцны зээлд хамрагдахын тулд... |
Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.