ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Яах уу: Бэлэгний байр таалагдахгүй бол...

Гэртээ  | 2014 / 10 / 31

Чамайг “Ёстой азтай” гэж найзууд чинь бүгд шогширно. Чамд лизинг хөөцөлдөж, байр хайж явах шаардлага байсангүй. Эр нөхөр чинь гэрээ аль хэдийнэ төхөөрчээ. Эсвэл алт шиг хадмууд чинь ачийнхаа амьдрах гэрийг өөрсдөө авч өгнө гээд та хоёрын оролцоогүйгээр бүхнийг урьдчилан шийдсэн байв. Бэлгэнд байр авна гэдэг хичнээн сайхан. Хэдий чи бүх зүйлд талархалтай хандаж байгаа ч, эртнээс төсөөлж байсан гэрээс чинь огт өөр байхыг хараад урам хугарлаа.

Яах уу: Бэлэгний байр таалагдахгүй бол...

“Би байсан бол ажлаасаа ийм хол байрыг сонгохгүй л байсан даа”, “Би байсан бол гал тогоо нь том өрөөтэйгөө нийлсэн байр хэзээ ч авахгүй байх байсан”… Уг нь хэн нэгний өгсөн бэлэг таалагдахгүй бол түүнийг өөр хүнд өгөх, зарах, үгүй ядахнаа зүгээр л хадгалж болдог. Гэхдээ тэр бэлэг нь бүхэл бүтэн “байр” бол яах вэ?

Сөрөг шийдэл: Шууд хэлж чадахгүй ч далд утгаараа хайртдаа сэтгэл хангалуун бус байгаагаа үг үйлдлээрээ мэдэгдүүлэх гэж хичээх. “Уг нь гэрт маань нарны гэрэл тусдаг байсан бол тэ?” гэх мэтээр тасралтгүй “давшилж” нөхөртөө юм уу, нөхрөөрөө дамжуулан хадмууддаа муу сонголт хийсэн гэдгийг нь мэдэгдүүлэх. Эсвэл бэлэг өгсөн хүмүүс рүү “Баярлалаа. Гэхдээ ...-г бодолцож үзсэн бол илүү дээр байх байжээ. Дотор нь амьдрах хүн нь би байхад надтай зөвлөлдөж шийдэж болоогүй гэж үү?” гэх мэт бухимдах, учирлахын завсрын утгатай мессеж явуулж эцсийн үр дүнд өөрөө ялалт байгуулна хэмээн найдах.

Эерэг шийдэл: Хэрвээ нөхрийн чинь өөрийнх нь байр бол нөхрөө байраа зарж өөр байр авъя хэмээн ятгаж болох юм. Харин хадам аав ээжийн чинь бэлэглэсэн байр бол тухайн бэлгийг талархалтайгаар хүлээн авч, гэр бүлдээ санаа тавьсанд баярлалаа гэж хэлээрэй. “Ийм том зүйлийг шийднэ гэдэг хоёулангийнх нь ирээдүйн ачаанаас талыг нь аваад хаячихсантай л адилхан зүйл” гэж хэлэн бэлэг өгсөн хүний сэтгэлийг өег үлдээнэ. Үнэн шүү дээ, үнэхээр л байр авна гэдэг тийм ч амар зүйл биш. Тэгээд дутагдалтай талыг нь харах болгонд дотроос хатгаад байгаа өөнтөгч сэтгэгдлүүдээ няц дарж, ямар олон давуу талтайг нь олж харж эхэлнэ.

Яагаад ингэх ёстой вэ? Мэдээж чиний хүсэл сонирхлыг бодолцож үзээгүй байдал уурыг чинь хүргэж байгаа л байх. Тэглээ гээд бэлэг өгсөн хүмүүс энэ талаар чинь мэдээд ямар үр дүнд хүрэх вэ? Чиний хүссэнээр болж байрнаасаа нүүлээ ч “Дэндүү өндөр шаардлагатай” гэсэн бодол сэтгэлд нь сэв суулгаж дараагийн маргааны суурь болох магадлалтай. Угаасаа ч ихэнх тохиолдолд чиний хүслийг харгалзаж үзээд нэгэнт авсан байрыг чинь солих нь юу л бол. Тиймээс сэтгэл хангалуун бус байгаагаа мэдэгдмээр байсан ч тэвчиж, өөртөө төрж байгаа сөрөг хандлагыг зогсоох хэрэгтэй.

Энэ бэлэгний ачаар залуу хос та хоёр хуримтлал үүсгэж, дотоод тохижилтоо хүссэнээрээ “тансаг” хийж, өөрсдөө жаахан л хичээчихвэл ямар ч санхүүгийн дарамтгүй амьдрах нөхцөл бололцоо бүрдсэн байна. Бас байр гэдэг бол насан туршийн хөрөнгө биш. Та хоёр хүүхдээ том болохоор илүү олон өрөөтэй, чиний хүссэн шиг орон сууц руу нүүн орох бололцоо гарч л таарна. Шинэхэн гэр бүлд эхний ээлжинд төвхнөөд, “учраа олоод”, амсхийгээд дараагийн хөдөлгөөндөө бэлтгэх нь л чухал учраас бэлэгний байртай зохицож амьдраарай. Гэр ямар байхыг гэрийн эзэгтэй л шийднэ шүү дээ.

* “Мөрөөдлийн гэр” сарын онцлох нийтлэл
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(516)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com