ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Орхих мянган шалтгаанаас үлдэх ганцхан шалтгааныг харсан чамдаа...

Миний амьдрал  | 2014 / 11 / 01

Сайн байна уу, эрхэм Гоолингоо?
Би танай сайтаар дамжуулж хамгаас хайртай түүндээ нэгэн захиаг хүргүүлэх гэсэн юм. Сайт дээрээ нийтэлж өгнө гэж итгэж байна. Баярлалаа.

Орхих мянган шалтгаанаас үлдэх ганцхан шалтгааныг харсан чамдаа...

Чамайг харах болгондоо би амьдрал надад яагаад ийм өгөөмөр хандана вэ гэж шогширдог. Харахын төдийд л хааяа нүдэнд нулимс хуруулж чи минь, хайрлуулахаас илүү хайрлах гэж л наддаа ирсэн гэдгээ чи өөрөө ч анзаарахгүй яваа даа. Ийм их хайрыг хүртэх дорвитой гавьяа өдийг хүртэл байгуулаагүй юм шиг санагдаж, бурхан гэж байдаг бол түүнд насан туршдаа бэлэгнийх нь хариуг өгч амьдарна даа гэж бодож би сэтгэлдээ тайвширдаг.

Орхиод явчихаж болох л байсан даа, чи минь намайг. Айлын багын зангаар хэзээд чамайгаа биш өөрийгөө түрүүнд тавьж, аливаад зөвхөн өөрийнхөө хүсэл сонирхлоор хандаж үргэлж л аргадуулж, бөмбөрч, зөрүүдэлж ирсэн намайгаа уучлаарай. Чамгүй бол ямар ч нэмэргүй, сул дорой гэдгээ мэдэж байгаа мөртлөө үргэлж л чамгүй байсан ч амьдарч чадах л юм шиг аашилж зориулсан сэтгэлийг чинь дутуу үнэлж явснаа би анх удаа чамайг үг хэлэлгүй яваад өгөхөд чинь ойлгож билээ. Тийм ээ, чи үнэхээр тэр үед намайг тэр чигт нь орхиж болох л байсан. Чамд өгсөн амлалтаа биш ажлаа л илүүд үзэж бараг арав дах удаагаа хэдэн цагаар нь чамайг хүлээлгэдэг тэр өдөр ч гэсэн чамаас минь өөр хүн байсан бол тэсэхгүй л байх байсан даа. Өнгөрснөөсөө хагацаж чадахгүй, өчигдөртэйгөө зууралдаж, өөр хүнд чамдаа хэлдэг халуун дотно үгсээ ухаан самууран хэлснийг минь нүдээр үзсэнийхээ дараа ч “Би энэнээс болоод өөрчлөгдөхгүй ээ” гээд надад цамцаа нөмөргөж, намайг чангаар тэврэхийнхээ оронд чи намайг үзэн ядаж, надгүй яаж байхыг чинь харъя гээд ганцааранг нь орхиж болох л байсан. Гэвч чи тэгээгүй ээ. Уужуу ухаан, зарчимч байдал, өгч л байвал авах нь хамаагүй гэсэн чиний хандлагыг би биширч өдий хүртэл хамтдаа байсан он цагуудаа өчүүхэн төдий ч нураах хүсэлгүй гэдгээ ойлгосон. Хийсэн тэнэг үйлдлүүдээ залруулахад минь “Чинийхээ хийсэн сонголтыг зөв байсан гэдгийг баталж, харамсуулахгүйн тулд би хичээх болно оо” гэж хэлээд өргөстэй ургамал намайг чанга гэгч нь өөртөө зоригтойгоор наасан. Өвдсөн л байх даа чи минь. Хайртай бүсгүй нь өөр хүнд хайртай гэж хэлж байхыг хараад. Өвдөөд, нулимс гарч байсан ч чи надад эр хүн шиг эр хүн харагдахын тулд бүгдийг нь нууцаар эмчилсэн байх.

Бурхан бидэнд хоёр удаа үр заяачихаад буцаагаад авчихлаа. Эхний удаад нь би өөрийнхөө өмнөөс зовсон ч хоёр дахь удаад нь би чинийхээ өмнөөс илүү зовсон. Аав болох нас аль хэдийнэ өнгөрчихөөд байхад бусад бүсгүй шиг халамжтай ч биш, уурлахаараа танигдахын аргагүй болдог, өнгөрсөн амьдрал нь өршөөхөд бэрх, бөөн учир дутагдалтай энэ эмэгтэй надад хүүхэд ч төрүүлж өгч чадахгүй байвал яана аа гээд намайг орхиод явчих вий гэж би тэгэхэд үхтлээ айсан. Гэхдээ чи надад “Чи л байхад болно. Бүтэх хүртэл нь хоёулаа хичээнэ ээ” гэж өөрөө зовж байгаа ч намайг шаналгахгүй гээд хүчтэй дүр эсгэж эдгэрэн эдгэртэл минь дэргэдээс холдоогүй. Хариу нэхээгүй хайрыг би ээжээсээ, эгчээсээ, бас чамаасаа л мэдэрч байна.

Өөр эмэгтэй байсан бол чамайг минь жаргаана даа гэж би дандаа боддог. Очиж очиж надтай учирдаг чиний азгүйг гайхдаг. Гэхдээ миний муу талыг ч гэсэн өөрийн юм шиг мэдэрч, хүсэл мөрөөдөлд минь гар бие оролцож, намайг над шиг ойлгох гэж хичээж, амьдрах байраа ч авахад хэцүү байгааг чинь мэдсэн хэрнээ алмазан шигтгээтэй сүйн бөгж нэхэхээсээ ичихгүй байгаа над шиг бүсгүйн бүх хүслийг биелүүлэхээр өдөр шөнөгүй бие сэтгэлээрээ зүтгэж байгаа чамдаа хязгааргүй их баярлалаа. Үрийг чинь төрүүлж, үндсийг чинь үргэлжлүүлж, хүүхэддээ өөрийнхөө хүсдэг байсан шиг тийм гайхалтай аавыг бэлдэж өгч байгаадаа би хэмжээлшгүй ихээр талархаж байна. Чинийхээ төлөө би өдөр бүр хамгийн гоёороо инээмсэглэнэ. Амьдрал чи бид хоёрыг бас хорвоогийн бүхий л хосыг ивээг.

2014.09.03

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн -д ирсэн захидал.
  |  
Өмнөх мэдээлэл
DIY: Tom Binns - ийн хүзүүний гоёл
Дараах мэдээлэл
Зөөлөн чихтэй бай!

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(978)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com