ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоогийн нэвтэрхий толь: Ирээдүйдээ илгээх захидал

Мэдээлэл  | 2014 / 11 / 04

Хэнд: Ирээдүйн өөртөө
“Сайн байна уу, миний ирээдүйд орших би минь? Өмнө нь амлалт ч юм уу, мөрдлөгө зэрэг аар саархан зүйлсийг бичээд өрөөнийхөө хананы хаа нэгтээ нааж орхидог байсан ч, одоо анх удаагаа ирээдүйдээ хандан захидал бичиж үзэж байна.”

Гоолингоогийн нэвтэрхий толь: Ирээдүйдээ илгээх захидал

Яг л ийм эхлэлтэй захидлууд Гоолингоогийн шуудангийн хайрцганд ирдэг болоод 3 дахь жилтэйгээ золгож байна. Гоолингоо яг одооноос 2 жилийн өмнө буюу 2012 оны 11 сард Ирээдүйн өөртөө захидал илгээх аян зохион байгуулах санаагаа олж байсан юм. Эхний жил уншигчдынхаа зуун захидлыг бид хадгалж байгаад буцаан илгээж байсан бол хоёр дахь жилдээ хоёр дахин их болсон байгаа. Хэдэн долоо хоногийн дараагаас захидлуудаа буцааж илгээх, шинэ захидлуудаа хүлээн авах ажилдаа ханцуй шамлан орох гэж байна. 2013 оны өөрөөс чинь ирсэн захидлыг хүлээж авахдаа бэлдээрэй, хөөрхөнүүд ээ!

Яагаад өөртөө захидал бичих нь гоё вэ?
Мөрөөдлийг бичиж үлдээвэл биелдэг гэж үнэн юм шиг байна. Би саран чулуунас гадна, өөр олон төрлийн эрдэнийн чулуун гоёл, барималтай болсон. Үзэсгэлэн гаргах хэмжээний олон болсон нь үнэн ч, гадаадаар аялаж энд байдаггүй өөр олон нэр төрлийн чулуунуудаар цуглуулгаа нэмэх сонирхолтой байна. Жилийн дотор миний цуглуулга 150 гаруй болжээ. Анх зүгээр л сонирхолдоо хөтлөгдөж цуглуулдаг байсан бол, одоо энэ миний хүсэл мөрөөдлийн нэг хэсэг болсон байна.

Харин одоо би хариулмаар байна. Асуулт бүрт баяр талархалтайгаар хариулъя. Бурхан минь гэж, ямар гайхалтай юм бэ? Хүүгийнхээ аавыг хүлээж горьдож, хүүгээ хараад гэртээ байдаг байхдаа би тэр зовлонгоос мултарч чадахгүй юм шиг л боддог байж дээ. Тэгэхдээ л би үргэлж мултрахын төлөө зүтгэсэн. Харин одоо би тэр хүнийг мартчихсан, хүүгээ өрөвдөж уйлахаа больсон. Өдөр бүрийг аз жаргалтайгаар угтаж, хөөрхөн үрээсээ амьдралын хязгааргүй их эрч хүчийг авч байгаа. Тийм ээ, хүү минь одоо том болсон, явдаг болсон. Тэр минь хөлд ороод удаагүй, тэнтэр тунтар хэд алхаад л бөгсөөрөө тонтгос гээд уначихна. Үнэхээр эгдүүтэй. Ээжийгээ хайрладаг ухаантай хүү болохоор багаасаа бие дааж байгаа, одоо цэцэрлэгт явж байгаа гээч. Хүүгээ цэцэрлэгт нь өгчихөөд би ажилдаа явдаг юм. Яг үнэн, би шинэ жилээрээ өмсөх даашинзаа Чехэд байдаг танилдаа захичихсан. Шуудангаар ирэхийг нь тэсэн ядан хүлээж байгаа. Хүүгээ төрүүлээд өөртөө маш их анхаарсан. Хөхүүл байсан хэдий ч хөхүүл хүлн маш их өлсдөг гэж өөрийгөө өөгшүүлж, хэтрүүлж идээгүй, үргэлж алхаж, хөдөлгөөнтэй байхыг эрмэлзсээр жин нэмээгүй. Арьс чангаруулагч тос, гуужуулагч, хүйтэн, халуун шүршүүр гээд л арьс чангаруулж болох бүх л аргыг боломжийнхоо хэрээр хэрэглэж байхыг үргэлж хичээдэг болохоор гэдэсний арьс минь одоо бараг л хэвийн болсон. Энэ захиа яг л ид шидийн юм шиг бараг бүгд биелсэн байх юм. Сэтгэлийн шаналлаасаа салж, сайхан ажилд орж, хүү минь эрүүл, саруул бойжиж байгаа гээд л. Үнэхээр сайхан. Би амьдралд хайртай. Би хараахан тусдаа гараагүй ч байртай болох минь тун ойрхон байгаа. Бараг ирэх 10 сараас болчих байх гэж бодож байна. Одоо 2014 онд надад ирэх захиагаа бичнэ ээ. Тэгээд заавал шууданд хийнэ. Би нийтлэл бичих тал дээр нилээн дадлагажих хэрэгтэй гэж өөрийгөө дүгнэж байгаа. Ирэх онд бичих чадвараа мундагжуулсан байна аа гэж өөртөө амлаж байна. Баярлалаа Гоолингоо. Бид эмэгтэйчүүд бид ягаахан энэ л сайтдаа хайртай шүү.

Найз залуутайгаа үерхээд 5 сар болж байхдаа энэ захидлыг бичиж байлаа. Яг жилийн өмнө гэсэн үг л дээ. Үнэхээр их хайртай учраас сэтгэл догдлохдоо бүхэл захиагаа дүүртэл нь түүний тухай биччихсэн байна шүү, эргээд уншихад. Хамгийн сонин нь энэ захидал надад яг дээрх өгүүлсэн шиг бяцхан хүү дуудаж өгсөн. Он гаргаад төрөх өдрөө хүлээж байгаа би хичнээн жаргалтай байна гээч. Түүнтэйгээ хамт амьдарч эхэлснээс хойш ажлаас нь ирэхэд амттай хоол хийж өгөх гэж, сэтгэлээ гаргаж хийсэн хоолыг минь амтархан идэхийг нь харах гэж улам ч их шунах болсон. Хагассайн өдөр цамцнуудыг нь индүүдэж өгчихөөд өглөө болгон өмсөөд гарч явахыг нь харах үнэхээр гоё. Гарахдаа тэр минь үргэлж “Хайр нь ажилдаа явлаа, хайртай шүү” гэж хэлж үнсчихээд гардаг юм. Мөрөөдөж байснаараа “Caffe Hause”-аа байгуулах төлөвлөгөөнд орчихсон байгаа. Хадам ээж маань гол хөрөнгийг нь гаргаж надад тусалж байгаа гээд бод доо?

Би үнэхээр сүртэй юм бичжээ. Гэхдээ их сайхан санагдаж байна. Тэр үед энэ жижигхэн асуудлуудаас болж тийм л их гутарсан юм байх даа, бүхэл бүтэн захидал ингэж бичсэнийг бодоход. Одоо үнэхээр тэр талаар сайн бодвол л бүдэг бадаг санаж байна. Бүх зүйл цаг хугацаагаар угаагдах юм аа. Одоо миний санааг ажлынхаа шинэ жил дээр түрүү жилийнхээ даашинзыг өмсөхөөс өөр аргагүй болсон минь л зовоож байна даа. Захидлаа уншсан чинь дараа жил гэхэд энэ юу ч биш болохоос хойш, бодож шаналах зүйл өчүүхэн ч биш гэдгийг ойлголоо.

“Итгэмээргүй”, “Бүгд биелсэн”, “Дахиж бичнэ”, “Сонирхолтой”. Өнгөрсөн жил өөрөө өөртөө хандаж захидал бичсэн уншигчид бүтэн жилийн дараа түүнийгээ уншаад бидэн рүү илгээсэн зурваст эдгээр үг хамгийн олон давтагдсан байсан. Бас жилийн өмнөх өөрийнхөө бодлыг аль хэдийнэ мартчихсан байснаа тэд бүгд хүлээн зөвшөөрсөн шүү. Нэг насаар дүү хүний захиас өнөөдрийн өөрөөс нь ч ухаалаг санагдсан нь бий гэсэн. Хамгийн гол нь өөрөө өөртэйгөө ярилцаж, хүсэл мөрөөдөл, өөртөө итгэх итгэлээ “би” гэдэг өөрөөсөө л олж авдагт утга учир нь оршиж байгаа юм. Цахим хэлбэрээр биш цаасан дээр өөрийн гараар бичсэн захидал авдаг нь ч өөртэйгөө өнгөрөөх цагаа чин сэтгэлийнх байгаасай гэж хүссэнтэй минь холбоотой. “Олны дунд үгээ, ганцаар байхдаа сэтгэлээ” гэдэг шүү дээ. Мөн Гоолингоогийн санаачилж, хэрэгжүүлж байгаа бүх арга хэмжээнүүд цаанаа томоохон зорилго, утга учиртай байж, удаан жил наслаасай гэж хүсдэг болохоор энэ жил ч мөн таслалгүйгээр “Ирээдүйдээ илгээх захидал” аянаа явуулах болно. Тун удахгүй шинэхэн захидлаа илгээхдээ бэлдэж байгаарай.

Жич: Гоолингоо нь энэ жил 5 нас хүрч байгаа. Ойн баяраа тохиолдуулаад бид уншигчиддаа өөрсдийнхөө талаар улам сайн танилцуулъя гэж бодсон юм. Сэтгэлийнхээ нарийн нандин асуудлыг хуваалцдаг хэрнээ, нэг ч удаа яг ямар шалтгаанаар энэ бүхнийг хийдэг тухайгаа бид та нарт хүүрнэж байгаагүй юм билээ. “Гоолингоогийн нэвтэрхий толь” дараагийн удаад бидний салшгүй нэг хэсэг болох “Хайрыг хамгаалъя” аяны тухай өгүүлэх болно.

Чи ирээдүйдээ хандаж захидал илгээсэн үү?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(719)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Victoria...   2016-06-25
хаана яаж захидлаа бичих юм бэ?

Зочин: Jojo.   2015-08-23
Тэгээд хуримын ордноос гараад талбай,цэцэрлэгт хүрээлэн, зайсан гарж хэзээ ч мартагдахааргүй нандин дурёамж үлдээх зургаа авхуулсан, тэгээд дараа нь рестарондоо орлоо, 170н хэдэн хүн цугласан байлаа, биднийбаярт мөчийг хуваөлцахаар ирсэн бүх хүмүүсджэ баярлалаа, бүгд сэтгэл хангалуун сайхан байсан, аа бас хуримын бэлэг зөндөө сайхан бэлэг цуглархын хажуугаар мөнгө бас нилээн хэд цугларсан, 48 сая төгрөг цугларсан байлаа, бид тэр мөнгөөрөө машин авсан,тэгээд үлдсээ мөнгөө хадгалсөнбайгаа,

Зочин: Jojo.   2015-08-23
Миний мөрөөдөл биелсэн... Энэ амьдралд баярлалаа, аав ээждээ баярлалаа,ах эгчдээ баярлалаа, ханьдаа баярлалаа ,хүүдээ баярлалаа,найү нөхөддөө баярлалаа, бүх зүйлд чин сэтгэлээсээ бхярлалаа, энэ бол бидний амьдрал, миний мөрөөдлийн хурим биеллээ. Үнэхээр гайхалтай, хэзээ ч мартагдахгүй жаргалтай бдрийн нэг байлаа. Өглөө эрт босоод л усанд орчоод мэк ап хийх хүн дуудаад үсээ ямар гайхалтай янзлуулсан гээч... Дээш н шууж боогоод гонзгой толгойтойг хэлхүү буржгар шуусан үс зохисон гэж, тэгээд дараа нь нүүрээ будууллаа, бор царайтай болхлоор цэвэрхжн мөртлөө даруухан тод, дур булаам харагдам будалт хийлгэлээ, тэгээд дараа нь даашинзаа өмсөөд, ямар гайхалтай даашинз байсан гээч, хун цагаан, яг л үлгэрийн дагина шиг :) Нөхөр маань бас гайхалтай харагдаж байсан цагаан цамц хар костюм эрвээхэй зангиа нь яг зохисон гайхалтай дахин дахин дурламаао сайхан харагдаж байсан, тэгээд бид гэрлэх ёслолын ордон ороод зөндөө найз нёхөд ах дүүс минь ирцэн биднийг гэрлэх ёслолыг гэрчээр баталж байлаа, хүн бүгд харц булаалдан хараад л эмэгтэй хүмүүс нь атаархан харж байгаа нь илт байлаа, бидний үргэлж хамт байх амьдралын минь баталгаа,үнэнч шудрөга хэзээ ч мөхөхгүй нандин хайр минь ингээд бат бэхжлээ.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com