ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хүүхдийнхээ тоглоомыг хэрхэн цэвэрлэх вэ?

Гэр бүл  | 2014 / 11 / 04

Хүүхдийнхээ тоглоомыг хэрхэн цэвэрлэх вэ? Үр хүүхэддээ бүхнээ зориулдаг эцэг эхчүүд маань шүд ургахад нь хазах, оюун ухаан хөгжүүлэх, унах машин, хөдөлдөг хүүхэлдэй гэх мэт олон төрлийн тоглоом авч өгдөг. Гэхдээ тэр тоглоомуудыг угааж цэвэрлэдэг айл төдийлөн их биш. Энэ нь зөв үү?

Хүүхдийнхээ тоглоомыг хэрхэн цэвэрлэх вэ?

Хүүхэд ямар ч тоглоомыг ам руугаа хийж амтлах дуртай учраас заавал угаах шаардлагатай. Тэр тоглоом гэрийн аль ч хэсэгт очсон байж болно. Угаалгын өрөө, үүдний өрөө, хогийн сав гэх мэт. Хүүхэд чинь гэртээ байсан ч ханиад хүрчихээд байвал гол буруутан нь угааж цэвэрлээгүй тоглоом гэдэгт итгэлтэй байж болно. Учир нь ханиадыг үүсгэдэг 200 гаруй вирусын тал нь бохир тоглоомонд агуулагддаг.

Тиймээс хүүхдийн тоглоомыг хэрхэн цэвэрлэх тухай хэдэн зөвлөгөөг хүргэе. Өдөр бүр угаахгүй ч эдгээр тохиолдолд заавал угааж заншаарай. Үүнд:

- Хүүхэд ханиад хүрээд эдгэсний дараа
- Гэрт бага насны хүүхдүүд ирж тоглоомоор хамт тоглосны дараа
- Тоглоомон дээр хоолн асгарсны дараа
- Айлын хүүхэд, том хүн тоглоомыг амандаа хийсэн бол
- Гадны гуталтай явдаг газар тоглоомыг унагаасан бол

Тоглоом цэвэрлэх хамгийн амархан арга бол савантай усанд угаах юм. Нүүр гарын болон биеийн савангийн оронд аяга таваг угаагч шингэнийг сонговол илүү сайн.

1. Усанд орсны дараа резинен тоглоомуудын усыг нь заавал шавхаж хуурай болгож хадгалаарай.
2. Угаасны дараа цагаан цуу, ус хоёрыг тэнцүү хэмжээнд хольсон уусмалаар тоглоомыг шүршиж ариутгана. Эсвэл архи, ус хоёрыг хольсон ч болно.
3. Буцалсан халуун усанд тоглоомоо хийгээд 10 минут дүрж ариутгаж болно.
4. Чихмэл тоглоомуудыг угаалгын машинаар угаавал зүгээр.
5. Хоолны үлдэгдлийг порлоноор цэвэрлэж ав.
6. Эвлүүлдэг буюу хуванцар тоглоомуудыг цэвэрлэхийн тулд саванд бага зэрэг аяга таваг угаагч шингэн нэмсэн бүлээн ус хийгээд хөөсрүүлсний дараа бүх тоглоомоо хийж сайтар хутгаж өгнө. Энэ үйлдлийг хамгийн багадаа 3 удаа давтаарай. Хэрвээ хоол наалдсан байвал сойз ашиглан цэвэрлэ. Эсвэл ваннд хийгээд угааж болно.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Angela
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(999)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com