Хүйтний улирал, илгэн гутал өмсөх цаг хамтдаа айсуй. Харин орчны шороо тоосноос болоод амархан бохирдож, өнгөө алдаад байдгийг яах вэ?

Гэхдээ гутлаа зөв арчлаад сурчихвал ямар ч орчинд удаан хугацаагаар өмсөх боломжтой.Илгэн гутлын ерөнхий арчлагаанд:

1. Арчилгаа №1
Гутлын бүтээгдэхүүн зардаг газруудаг хамгаалагч шүршигч буюу Protective Spray гэсэн бүтээгдэхүүнийг аваад гутлаа анх өмсөхийн өмнө шүршиж өгөөрэй. Энэ нь гутланд элдэв янзын бохир тогтож, арьсанд арилашгүй толбо үлдэхээс урьдчилан сэргийлнэ.

2. Арчилгаа №2
Хэрвээ гутал аль хэдийн бохир болсон бол эхлээд зориулалтын сойзоор бохирыг нь үрж цэвэрлэнэ. Ингэхдээ зөвхөн нэг зүг рүү сойздохыг анхаараарай. Хоёр тийшээ гутал арчиж буй мэт сойздож болохгүй. Үүний дараа хамгаалагч шүршигчийг цацаж өгнө.
Хэрвээ гутлаа өмссөний дараа тогтмол энэ дарааллаар цэвэрлэвэл тийм ч амархан бохирдохгүй бөгөөд удаан тогтоогүй байхад цэвэрлэсэн учраас толбо үлдэхгүй.

3. Нөхцөл байдал №1
Хэрвээ гутал гялтайж, элэгдсэн бол:
Арчилгаа №2 дээрх сойзоор зөөлнөөр нэг зүг рүү үрж цэвэрлэнэ. Үрэхдээ аль болох үсийг нь босгох маягаар буюу дээш чиглэлтэй сойздоорой. Үүний дараа гуталны өнгө тус бүрт тохирсон өнгө сэргээгч шүршигчийг цацаж өгнө.

4. Нөхцөл байдал№2
Хэрвээ гутал усанд норсон бол:
Аяга таваг угаагч порлоноор усыг шингээж ав. Дараа нь зориулалтын сойзоор нэг зүг рүү үрж сойздоорой. Хатахдаа гуталны хэлбэрийг алдагдуулж, үрчийлгэхгүйн тулд гутал дотроо цаас эсвэл модон хэв ашиглан хэлбэрт нь тааруулж дотор нь хийгээд хаттал байлгаарай. Цаас нь гуталны чийгийг өөртөө шингээж авна. Хэрвээ оймс болон даавуу ашиглах бол заавал гялгар уутанд хийсний дараа гутал дотроо хийнэ. Учир нь илгэн гутал хатахдаа эвгүй үнэртэй болж болзошгүй.

5. Нөхцөл байдал №3
Хэрвээ гутал шавар болсон бол:
Ямар ч тохиолдолд шавар нойтон үед цэвэрлэж болохгүй. Ингэвэл шаврыг улам гутланд шингээж, асуудлыг дордуулна. Эхлээд сайтар хатаа. Дараа нь хумс цэвэрлэгч сойзыг ашиглан бүх шороог унатал нь цэвэрлэнэ. Гуталны бүх шороо унасан бол арчилгаа №2 дээрх сойзоор нэг зүг рүү нь үрж өгнө. Ингээд цэвэрхэн болсны дараа өнгө сэргээгч шүршигчийг цацаарай.

6. Нөхцөл байдал №4
Хэрвээ гутал гүн толботой бол:
Зориулалтын цэвэрлэгч олдохгүй тохиолдолд харандааны баллуур ашиглан цэвэрлэ. Бүх толбыг бүдгэртэл баллуурдаарай. Үүний дараа сойзоор үсийг нь сэргээж, өнгө сэргээгч шүршигчийг цацна.