ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Өөх тос: Сайн уу, муу юу аль нь вэ хө?

Хоол хүнс  | 2014 / 11 / 07

Үнэхээр эрүүл хооллолттой болохын тулд эрдэс бодисуудын үүрэг, ач холбогдол, сайн мууг нь ялгаж салгадаг байх маш чухал. Өнгөрсөн удаад сайн ба муу сахарны талаар нийтлэл хүргэсэн бол энэ удаад үргэлж муугаар хэлэгдэж, хоолны дэглэмээс хасагддаг өөх тосны талаар өгүүлье. Сайн өөх тос ч гэж бас бий шүү.

Өөх тос: Сайн уу, муу юу аль нь вэ хө?

Том хүний өдөрт авах ёстой шим тэжээлийн 20-35 хувийг өөх тос бүрдүүлэх нь зүйтэй. Тиймээс тослог ихтэй л бол муу биш, харин хортой өөх тос ихтэй л бол муу гэж ойлгоорой. Бид дараах 6 төрлийн өөх тос болон тосны төрлийн эрдэс бодисуудаас алийг нь хоолондоо түлхүү хэрэглэх ёстой вэ?

1. Сайн талын тос 1: Ханаагүй өөх тос
Транс өөх тосноос бусад бүх төрлийн ханаагүй өөх тос нь цусны холестролын түвшинг бууруулж чихрийн шижин, таргалалт, зүрхний өвчинд өртөх магадлалыг бууруулдаг. Биед муу өөх тос нь өрөөний температурт ч хатуу хэвээрээ л байдаг бол биед сайн өөх тос хайлж урсдаг. Тиймээс ханаагүй өөх тосныхоо хэрэглээг нэмэхийн тулд хатуу тосыг шингэнээр солих хэрэгтэй. Жишээ нь маслоны оронд оливийн болон ургамлын тос хэрэглэж, улаан махны оронд хааяа давслаагүй самар, далайн гаралтай мах идэж болно. Хэдий ерөнхийдөө ханаагүй өөх тос Ханаагүй өөх тос нь поли ханаагүй, дан ханаагүй гэсэн хоёр төрөлтэй. Энэ хоёртой илүү нарийвчлан танилцвал ямарав?
2. Сайн талын тос 2: Поли ханаагүй өөх тос
Нэгээс дээш хос химийн нэгдэл агуулсан өөх тосыг поли ханаагүй гэж нэрлэнэ. Ерөнхийдөө самар, үр тариа, буурцаг, ургамлын тос, дүпү, загас зэрэгт энэ төрлийн өөх тос их хэмжээгээр агуулагддаг. Поли ханаагүй өөх тос нь цусан дах холестролын хэмжээг бууруулдаг. Нэн ялангуяа поли ханаагүй өөх тосны нэг хэлбэр болох омега 3 хүчил нь сайн талын тоснуудын ертөнцөд бол жинхэнэ супер од. Энэ хүчил нь цусны холестролыг бууруулахаас гадна үрэвслийг намдааж, цусны бүлэгнэлттэй тэмцэж, даралт багасгадаг. Омега 3 хүчлийнхээ хэрэглээг нэмэхийг хүсвэл далайн тослог загас (яргай, туна, сардин г.м) их хэрэглээрэй.
3. Сайн талын тос 3: Дан ханаагүй өөх тос
Нэг хос химийн нэгдэл агуулсан өөх тосыг ийн нэрлэдэг. Дан ханаагүй өөх тос нь сайн холестролыг өсгөж муу холестролыг бууруулдгаараа онцлог. Оливийн тос, самрын тос, наранцэцгийн тосонд энэ төрлийн өөх тос хангалттай хэмжээгээр бий.
4. Муу талын тос 1: Ханасан өөх тос
Тэгвэл биднийг 2-р төрлийн чихрийн шижинтэй болгож, цусан дах муу холестролыг хөхиүлэн дэмждэг тос аль нь болохыг мэдэх үү? Ханасан өөх тос. Хонь, үхэр, гахайн мах болон сүү, сүүн бүтээгдэхүүн, арьсыг нь салгаагүй тахианы мах зэрэгт ханасан өөх тос их хэмжээгээр агуулагддаг. Гэхдээ эдгээр тэжээллэг хүнсийг бүрмөсөн хоригловол бие сульдаж дархлаа муудах тул хязгаарлалт хийхийг л зөвлөж байна. Хүний өдөрт авах калорийн дээд тал нь 10 хувийг ханасан өөх тос бүрдүүлвэл зохино. Жишээ нь, дундаж эмэгтэй хүн өдөрт 2000 калорийг авах ёстой байдаг. Энэ тохиолдолд идэж буй хоол хүнсний 17 граммаас илүү нь ханасан өөх тос байж болохгүй гэсэн үг. Мөн сүүн бүтээгдэхүүнээс бага хувийн тослогтойг нь сонгож байгаарай. Тэгвэл шим тэжээлийг нь авангаа өөх тосноос нь зайлсхийж чадна.
5. Муу талын тос 2: Транс өөх тос
Энэ бол бүхий л өөх тоснууд дундаас хамгийн өөдгүй нь. Хүний гараар бүтээгдсэн транс өөх тос нь цусан дах муу холестролыг ихэсгэхээс гадна давхар сайн холестролыг нь бууруулах нөлөөтэй байдаг. Шингэн тосонд гидроген хольсноор өрөөний температурт ч хатуу төлөв байдлаа алдахааргүй болгосныг транс өөх тос гэж нэрлэдэг. Энэ төрлийн өөх тос маш олон шарсан, хуурсан бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг. Пицца, талх нарийн боов, кекс, чипс, маргарин, шарсан хоолнууд (шарсан төмс, шаржигнуур тахиа г.м), чихэр зэрэг бүтээгдэхүүнүүд ямар нэг хэмжээгээр транс өөх тосны агууламжтай байдаг.
6. Муу талын тос 3: Холестрол
Холестрол бол бидний биеийн гормоны болон эсийн шинэчлэлтийн үйл ажиллагаанд оролцдог тослог, наалдамхай бодис юм. Тиймээс хэвийн хэмжээндээ байвал харин ч сайн үр нөлөөтэй. Харин ихдээд ирэхээрээ л цус харвах, артерийн судас хагарах гэх мэт ноцтой сөрөг үр дагавар авчирдаг. Холестрол нь тосны төрлийн эрдэс бодис болохоос өөх тос биш. Дээр дурдсан транс болон ханасан өөх тос нь холестролыг агуулдаг юм. Хэрвээ чиний холестролын түвшин хэвийн бол өдөрт 300 мг-аас ихгүйг авч болно. Харин зүрхний өвчтэй хүн өдөрт 200 мг-аас ихдүүлж болохгүй. Жишээ татахад, нэг өндөг 200 мг холестролтой. Хамгийн өндөр холестролтой бүтээгдэхүүнд өндөг, зайрмаг, стейк, чийзбургер, элэг, бялуу зэрэг ордог.
7. Муу талын тосноос зайлсхийх тийм ч хэцүү биш:
• Хүнс сонгохдоо тэжээллэг чанарыг нь сайн хар. “Trans fat” (Транс өөх тос) гэсэн бичиг эсвэл “partially hydrogenated” (бага зэрэг гидрогентэй) гэсэн бичиг таарвал бүү худалдан ав.
• Долоо хоногийн таван өдөр мах, хоёр өдөр загасны мах идэж омега 3-ынхаа хэмжээг нөхөж байгаарай. Ялангуяа жигнэж идвэл бүр сайн.
• Жигнэмэг, бялуу хийхдээ ч маргарин, маслоноос илүү аль болох шингэн тос ашиглахыг зөвлөж байна.
• Салатаа оливийн тосоор амталж байгаарай.
• Тослог багатай сүү, сүүн бүтээгдэхүүн (Үүнд бяслаг, зайрмаг ч бас орно гэдгийг мартаагүй биз?) сонгож бай.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(139)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com