ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Шинэ жилийн оройн амтат Бурито

Аль болох олон шинэ төрлийн хоол сурч, гэр бүлдээ хамгийн сайхан амттайг нь хийж өгөхийг зорьдог эзэгтэй нартаа зориулаад энэ удаад бурито хийх аргыг бэлдлээ. Шинэ жилийн ширээг чинь ч сайхан чимэх болно.

Шинэ жилийн оройн амтат Бурито

Өнөөдрөөс эхлэн 8 долоо хоногийн хугацаанд шинэ жилийн ширээг чинь чимэх амтат зоогуудын жорыг би та нартаа хүргэх болно. Алдалгүй тэмдэглэж аван, туршиж үзээд өөрт хамгийн их таалагдсанаа он 31-нд гэр бүлийнхэндээ хийж өгөөрэй.

* “Би шинэ жилдээ бэлэн” сарын онцлох нийтлэл
1. Орц: 4 хүн
Үхрийн машиндсан мах – 500 гр
Оливын тос – 10 гр
Нунтаглан хэрчсэн сонгино – 1 ширхэг
Нунтаглан хэрчсэн сармис – Хүссэн хэмжээгээр
Дөрвөлжин хэрчсэн улаан лооль – 3 том ширхэг
Дөрвөлжин хэрчсэн улаан чинжүү – 1 ширхэг
Лаазласан шош – 800 гр
Ногооны шөл – 125 мл
Бэлдсэн тортила буюу бин – 8 ширхэг
Tomato puree буюу улаан лоолийн нухаш 125 мл
Бяслаг 50 гр
Ногоон сонгино – 3 ширхэг
Давс, амтлагч, ногоо, перец хүссэн хэмжээгээр
2. Хийх арга:
Хайруулын тавгандаа тос хийгээд халаана. Сонгино сармисаа хийгээд, бага зэрэг зөөлөртөл нь хуурсны дараа тавган дээр гаргана.
3. Хайруулын тавгандаа махаа хийгээд өндөр хэмээр, модон хутгуураар бүгд жигд бор өнгөтэй болтол хуурна. Заавал бүрэн болгох шаардлагагүй. Өнгө нь бор болсон байхад л болно.
4. Махан дээрээ сонгино, сармис, дөрвөлжин хэрчсэн улаан лооль, улаан чинжүүгээ нэмээд 8-10 минут болгоно.
5. Үүний дараа шош, амтлагч, давс, перецээ хүссэн хэмжээгээрээ тохируулж хийгээд таглахгүйгээр 20-30 минут буцалгана.
6. Шарах шүүгээг 180 хэмд урьдчилан халааж бэлдэнэ. Халах зуур тортила буюу бин дээрээ хольцоо зурагт үзүүлсний дагуу тэнцүү хуваан тавьж өгнө.
7. Одоо хуйлаад листэн дээрээ зэрэгцүүлэн өрөөрэй.
8. Улаан лоолийн нухшаа дээгүүр нь түрхээд, үрсэн бяслагаа жигд тарааж өгнө. Урьдчилан халаасан шарах шүүгээндээ 20 минут шарна.
9. Хоолоо бэлэн болгоод гаргахдаа ногоон сонгиноор чимээрэй.
10. Ингээд амтат бурито бэллэн боллоо. Гэр бүлийнхээ баярын ширээг буритогоор чиммэр байвал энэ амралтын өдрүүдээр нэг хийгээд үзээрэй.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Angela
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(161)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com