ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Сониуч байдлаа битгий алдаарай

Миний амьдрал  | 2014 / 11 / 08

Сайн байна уу, Гоолингоо? Би гэртээ хүүхдээ хараад суудаг залуу ээж байна. Өдөр бүр дотно найз шиг минь зөвлөгөө, урам өгдөгт баярлалаа. Энэ удаа би бусад залуу ээжүүддээ эрч хүч нэмж, амьдралыг арай өөр өнцгөөс харахад нь туслах болов уу гэж бодоод өөрийнхөө амьдралын хэсгээс бичихээр шийдлээ.

Сониуч байдлаа битгий алдаарай

Жирэмсний болон төрсний дараахан үед сэтгэл санаа минь тогтворгүй, сургуулиасаа жилийн чөлөө авчихсан бусдаасаа хоцорч яваа гэж бодохоор л өөртөө гутардаг байлаа. Өдөр хоногийг ингэс тэгэсхийж өнгөрүүлээд, хүүхэд төрүүлснийгээ ялын ажил хийсэн мэт уурлаж уцаарлаад л, өөртөө ч анхаарал тавихаа байгаад хэдэн сарыг ардаа үдсэн. Энэ үед 3 хүүхэд тээж, төрүүлсэн хэрнээ бие галбираа алдаагүй, нүд нь 10 насаар дүү надаас ч илүү цог золбоотой нэгэн эмэгтэйтэй санаандгүй байдлаар эгчийндээ танилцсан юм. Тэр мөчид л би өөрөөсөө маш их ичиж, гэртээ харьсан хойноо тэр эгчийн талаар л бодсоор байсан.

Маргааш өглөө нь амьдралаа шинээр эхлэхээр шийдсэн. Би өвчин зовлон тусаагүй, хорвоод орь ганцаар биш, халамжит нөхөр, аав, ээж, найз нөхөд минь байна. Толгой хоргодох гэртэй, чинээлэг биш ч манайх оройн хоолоор тасардаггүй, нас минь залуу, өнгө минь гундаагүй. Харин надад өөрийгөө хурцлах зүтгэл дутагдаж байгаа юм байна гэдгийг ойлгосон.

Өдөрт хийх юмгүй, уйдаж гиюүрч суудгаа болиод интернетээс арьс, үсээ арчлах арга зам, гэрийн нөхцөлд хийж болох дасгалууд, гар урлал, нарийн боов хийх аргачлал судлан өөрийнхөө хэмжээнд хийж эхэлсэн. Үсээ унаад байна гэж дэмий гомдоллож суухын оронд зах дээрээс хатаасан халгай, ганга авч хандлаад үсээ зайлж, сармисны шүүсээр арчих гэх мэт зардал багатай байгалийн аргаар арчилдаг болсон. Нүүрний арьсандаа бас тараг, лемон, сода гэх мэтийг ашиглан арчилгаа цэвэрлэгээ хийж сурсан. Ингээд өдөр бүр шинэ зүйл сурч, турших маягаар завгүй өнгөрөөснөөр шалтгаангүй уцаарлаж дуугай хураахаа больж, өдөр тутам өнгө зүс минь сайжирч байгаагаас урамшин илүү их хичээдэг юм билээ.

Ингээд 3 сарын дотор хүүхэд гаргахаасаа өмнөх жиндээ эргэн орж, инээд цацруулсан урьдны “би” эргэн ирсэн дээ. Энэ хугацаанд хань минь надаар бахархаж, сэтгэлээр дэмжиж байсан бөгөөд орой бүр “За өнөөдөр юу хийж бужигнуулав даа” гэсээр орж ирдэг болсон. Хүн олон юм хийх тусмаа илүү их цаг заваа зохицуулж сурдаг нь үнэн юм байна лээ.

Надад илүү их төлөвлөсөн ажил бий, сурах ч юм их байна. Дээрх өөрчлөлтийг өөртөө, гэр бүлдээ авчирахад гол нөлөөлсөн хүчин зүйл нь миний сониуч зан байсан гэж би одоо боддог юм. Та нар минь ч гэсэн битгий зүгээр суугаарай.

Редакцийн зурвас
Эрч хүчтэй амьдралын түүхээ бидэнтэй хуваалцсан уншигч бүсгүйдээ баярлалаа. Захидлын эзэн бүсгүй шиг өөрийнхөө эерэг сайхан түүхийг чи ч бас бидэнд илгээж болно. Өөрийн амьдрал дахь шийдэж чадахгүй байгаа асуултандаа тохирсон хариулт эрж, бидэнд захидал бичин илгээдгийг чинь мэднэ ээ. Гэхдээ бид амьдралын сайн сайхан зүйлсээ бусадтай хуваалцсанаар өмнөхөөс нь ч сайхан болгож чадна гэдгийг мэднэ биз дээ? Найз бүсгүйчүүдийнхээ таарамжгүй байдлыг хэрхэн эвдэж нэгтгэсэн, мөрөөдлийнхөө төлөө өөрийн гараар бүтээсэн боломж чинь, хайрттайгаа хэрхэн гэр бүлээ төлөвлөж байгаа чинь ч гэсэн олон хүнд мэдлэг, урам зориг бэлэглэж чадна. Тийм болохоор өөрийнхөө туршлага, амжилт, амьдралыг бага гэж гололгүйгээр сайн сайхан түүхээ бидэнтэй хуваалцаарай. Илгээх хаяг Goolingoo@gmail.com шүү. Гоолингоо нь чиний урам зоригийг түгээх гүүр нь болж өгье. Чиний Гоолингоо ХОХО

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн -д ирсэн захидал.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(416)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com