ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2014 / 11 / 10

Энэ долоо хоногт амьдралынхаа хэв маягт, уур амьсгалдаа юу нэмэх болох бол гэхээс тэсч ядаж байна уу, бүсгүй минь? За энд байна.

Гоолингоо зөвлөж байна

Үл тайлагдах зангилаа
Уран зураг үзэж сэтгэхүйн таашаал авахыг амьдралынхаа нэг хэсэг болгосон бүсгүйчүүд эсвэл цоо шинэ уур амьсгалаар нэг өдрийнхөө хэмнэлд салхи үлээлэгмээр байгаа хүмүүст энэ сарын 14 буюу ирэх баасан гаригт эхлэх зураач Б.Бадралын “Үл тайлагдах зангилаа” үзэсгэлэнг санал болгох гэсэн юм. “Түүний бүтээлүүд өнгөрсөн 20 жилд манай нийгмийн өсч өндийж, ухарч бас сөхөрсөн итгэл үнэмшил, хүсэл мөрөөдөл, хэлээгүй үг, бүтээгүй түүх, харагдахгүй сүүдэр, мэдрээгүй шаналалын зангилаа юм. Мөн тэр зангилаанд өөрөө өөрийгөө анагаах, ухаарах, өсч өндийх нуугдмал эрчим, гоо үзэсгэлэн, төгс төгөлдөрийн шүтэн барилдлага тод мэдрэгддэгээрээ онцлогтой” хэмээжээ. Үзэгч Танд үл тайлагдах зангилаа аль болох цөөхөн, хэрэв байвал итгэл үнэмшил, хүсэл мөрөөдөл, хайраар дүүрэн байхыг хүсье!
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.

2014 оны үлдсэн өдрүүдийг чи хэзээ ч мартахгүй
Яагаад гээч! Шинэ жилийн тухай бодохын хажуугаар өөрийнхөө хүслээр дуртай юмаа хийж, хөгжилтэй байж, хэн нэгнээс магтаал сонсож, хүслээ биелүүлж, өөртөө ямар нэг зүйл зориулж дурсамжийнхаа дэвтэрт “гоё өдрүүд” гэсэн нэртэйгээр хадгалах болохоор. Юу байж болохыг нь өөр нэгнийг хэлж өгөхийг хүлээлгүйгээр өөрөө өөртөө бий болгох 60 санааг Гоолингоо нь чамтай хамт хийгээд эхэлчихсэн байгааг анзаарсан байх. Шинэ жилсэг санаануудыг маань алдалгүй хэрэгжүүлж байгаа бүсгүйчүүд сайн мэдэж байгаа даа! Шинэ жилсэг гэж нэрлэгдэж байгаа ч гэсэн амьдралынхаа хоёрхон сарыг арай өөрөөр өнгөрүүлэхэд чинь туслах шинэ санаанууд юм шүү. Өнөөдрөөс эхлээд Гоолингоогийн шинэ жилсэг санаануудыг хэрэгжүүлж, өдөр бүрээ гоё болгоорой. Бас сэтгэл зүрхээ хөвсөлзүүлээрэй.

Гялалзсан өнгөлөг үс чиний бүтээл
Яг одоо хөргөгчинд чинь 3 ширхэг өндөг байвал гэрийнхэндээ идэж болохгүй шүү гэж сануулаарай. Учир нь чи түүгээр үсээ угаах юм. Өмнө нь өндөг үсэнд маш сайн тэжээл өгдэг гэж сонсч байсан ч хэрхэн хэрэглэхээ мэддэггүй эсвэл тусгай орц найрлагатай маск хийхээс төвөгшөөдөг байсан бол одоо миний хэлэх аргыг туршаад үзээрэй. Учир нь энэ бол өндөгний ашиг тусаар үснийхээ урүүл мэнд, гоо сайхныг аврах хамгийн хялбархан арга. Үсээ угаахынхаа өмнө өөрийнхөө хэрэглэх хэмжээний шампунийг салгаад жижиг сав эсвэл аяганд хийгээрэй. Үүн дээрээ нэг ширхэг өндөг хагалж хийгээд холь. Энэ холимогоороо үсээ угаахад л болно. Хамгийн гол нь хүйтэн усаар угаахгүй бол өндөг амархан болдог учраас хэт халуун усаар угаавал толгой дээр чинь чанагдчихаж мэднэ. Мөн угаах явцдаа дор хаяж 5 минут үс болон хуйхандаа иллэг хийх хэрэгтэй шүү. 3 удаагийн угаалтын дараа үр дүн нь мэдрэгдэж, үс чинь өөрөө гялалзаад ирэхийг хараарай.

Бүх хүмүүстэй сайхан харьцаатай байх албагүй
Бусдын санаа бодлоос хүчтэй хамаарах тусам сэтгэлзүйн хувьд та хэврэгшинэ. Хүн бүрт таалагдах албагүй. “Би өөрөө өөртөө дээд шүүх” гэсэн Пушкины үг байдаг даа. Таны зөв байсан ч үүндээ бусдыг итгүүлэх гэж бүү бод. Стресс үүсгэсэн дэмий оролдлого л болох болно. Туйлын үнэн, зөв гэдэг харьцангуй ойлголт. “Үнэн” гээд байгаа зүйл чинь хүн бүрт өөр өнцгөөс харагдана. Тийм учраас өөрөө өөрийнхөө үзэл бодолд үнэнч байсаар л байвал цагийн эрхэнд танд итгэдэг, дагадаг хүмүүс ялгараад дэргэд чинь өөрсдөө үлдэх болно. Одооноос эхлээд хүн бүрт таалагдаж, өөрийгөө мундагийг баталж, хүлээн зөвшөөрүүлэх шаардлагагүй гэдэгтэй эвлэрээрэй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(757)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com