ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Шинэ жилийн гоёлдоо санаа авах 12 тренд

Дизайнерийн гаргасан загварыг тайзнаас өөр газар амилуулдаг нэгэн том хэсэг бол улаан хивс. Тиймээс шинэ жилийн үдэшлэгтээ өмсөх даашинзандаа одооноос санаа тавьж буй Гоолингоочууддаа зориулан улаан хивсэн дээр үзэгдсэн гол 12 трендийг танилцуулж байна. 2014 онд ямар ямар даашинзууд баярын арга хэмжээн дээр хамгийн их алхлаа бол?

Шинэ жилийн гоёлдоо санаа авах 12 тренд
1. Нүцгэн мэт даашинзууд
Биендээ даашинз өмссөн нь үнэн боловч саа, нейлон л харагдах нүцгэн гэмээр даашинзуудыг “Nude Dress” хэмээн нэрлэж буй. Хэрвээ чи трендээс хоцрохыг хүсдэггүй бол нүцгэн мэт саатай даашинз зоригтой, бас гайхалтай сонголт байж чадна гэдэгт итгэлтэй байна.
2. Хослол даашинзууд
Улаан хивсний наадам, ёслолын арга хэмжээнүүдэд нүцгэн мэт даашинзуудын адилаар элбэг тархсан тренд бол тусдаа даашинзууд буюу хослолууд байсан. Бүсэлхий хүртэлх цээживч, урт юбкаар онцгойрох даашинз чамд хүссэн имижээ бүтээхэд чинь туслах болно.
3. Энгэр задгай даашинзууд
2010 он гарснаас хойшхи аль ч жилийн улаан хивсний ёслолд үүн шиг их хэмжээгээр энгэр задгай даашинзууд үзэгдээгүй билээ. Тиймээс хөхний дотор тал хальтхан үзэгдэж цээж хүртэл онгойх даашинзыг хуучирсан гэж хүлээж авалгүй энэ шинэ жилээр өмсөж үзэхийг санал болгоё. Өөрт байгаагаа оёдолчноор ухлаадас гаргаж янзлуулаад өмссөн ч болно шүү дээ.
4. Өнгө өнгийн даашинзууд
Цасан гоог санагдуулам тод өнгөнүүдээс бүрдсэн даашинз ч мөн улаан хивсээр олон алхалсныг дурдах нь зүйтэй байх. Биеийн онцгой хэсгүүдийг тодотгож эсвэл далдалж өгдгөөрөө үнэхээр давуу талтай.
5. Цэцгэн хээтэй даашинзууд
Өвлөөр айлчилсан зун шиг харагдахыг хүсвэл цэцгэн хээтэй даашинзыг сонгоорой. Ихэнх хүмүүс шинэ жилийн баярын үдэш дэндүү тачаангуй эсвэл хэт гоёсон харагддаг бол чи яг дундуур нь, алтан дунджийг барих болно.
6. Металлик даашинзууд
Алтлаг, мөнгөлөг даашиз өөрөө гялалзахаас гадна тэр оройн бүх гэрлүүд тусч чи бүр ч их гялтганах болно. “Од” байхаас зүрхшээхгүй л бол металлик даашинзтай үдшээ, ямар үзэсгэлэнтэй харагдаж байснаа чи хэзээ ч мартахгүй байх аа!
7. Хар, цагаан даашинзууд
Баярын үдэш ч бай, чи өөрийгөө тогтсон байр суурьтай, зэрэг дэвтэй гэж илтгэхийг хүсч байвал хар, цагаан даашинз гарцаагүй сонголт чинь байж чадна. Хэнд ч буруу сэтгэгдэл төрүүлэхгүйн дээр үргэлж сонгодог!
8. Торон даашинзууд
Энэ жил улаан хивсний ёслолуудад торон даашинзаар хамгийн их гангарсан хатагтай бол дуучин Бейонсе. Биеийн аль нэг хэсэг нүцгэн байгаа мэт үзэгдэх мөртлөө “хорлонтойгоор” юу ч харагддаггүй тийм л торон даашинз гэсэн үг. Сонирхолтой санагдвал ахин нэг жил туршаад үзэхэд юу нь буруу гэж?
9. Богино даашинзууд
Улаан хивсний ёслолд тэр болгон өмсөгддөггүй ч зарим шинэ жилийн баярт яах аргагүй богино даашинз л гайхалтай тохирох үе бий шүү дээ. Тэгвэл энэ жил богино даашинзныхаа өнгө, материалд биш ямар загвартай, хэдэн деталь хэсгээс бүрдэх, нэмэлт оруулгатай хийх эсэхт нь л анхаарлаа хандуулаарай. Дээр дурьдсан хослол мэт даашинзыг харандаан бошинзтой болгоод өмсчихвөл чи гарцаагүй тренди харагдна. Мөн нэг санах зүйл нь өвдөг дөнгөж давсан урт хормойтой байх хэрэгтэй шүү.
10. Хар цагаан бас нүцгэн
Тэгш хэмтэй хуваасан хар цагаан, болон нүцгэн өнгөний холимог даашинзууд энэ жилийн улаан хивсийг цөөнгүй чимж харагдсан. Улаан хивснийх гэхэд жирийн гэж бодож байгаа ч шинэ жилд хэзээ ч энгийндэхгүй. Ийм даашинзан дээр цөөн оломтой сандаал эсвэл пегали өндөр өсгийтийг сонговол сайхан зохино.
11. Өндөр оноо
Шинэ жилийн үдшийг тачаангуй хөлөөрөө чимэхийг хүсч буй бүсгүйчүүдийн сонголт энэ байна. Урт хормойныхоо арай л өндөр байна даа гэмээр хэсэгт нь оноотой болгочихсон даашинзууд энэ жилийн гоёлын даашинзны трендэд яалт ч үгүй багтана. Алдартай одууд ч гэсэн улаан хивсийг өндөр оноогоор “дарангуйлахыг” хүссэн бололтой.
12. Цагаан өнгө
Мөн энэ жил цагаан өнгийг сонгосон бүсгүйчүүд их байсан ба даашинзууд нь ихэвчлэн “А” хэлбэрийн хормой өндөр оноотой байв. Эмх цэгцтэй, эрхэмсэг харагдаж байгаа хэрнээ бага зэрэг тачаангуй, сахилгагүй гэмээр төрхийг мартахыг хүсээгүй бололтой.
13. Тэртээ тэргүй л анхаарал тавих нь ойлгомжтой болохоор эртхэн бэлдээд тавьчихвал хэчнээн амар гэдгийг сүүлийн хугацаанд биеэрээ мэдрээд байгаа. Чи ч гэсэн өөрийнхөө шинэ жилийн дүр төрхийг эртхэн тодорхойлж, даашинзаа сонгочихоод санаа амар байхыг бас дээрхүүдтэй ойролцоо тренди даашинзуудыг өөрийн болгомоор байвал Гоолингоогийн “Дэлгүүр хэсье” хуудсаар / https://www.facebook.com/delguurhesye?ref=br_tf/ захиалж аваарай. Онлайн найз Гоолингоо нь энэхүү булангаараа дамжуулан чамд АНУ - аас чанарт нь эргэлзэхээргүй, гоё даашинзуудыг санал болгож байгаа юм. Дээр нь гоёл чимэглэлийн бэлэгтэй шүү.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(451)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com