ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Юм юманд санаа зовдог зангаа яаж болиулах вэ?

Эрүүл мэнд  | 2014 / 11 / 12

Чамайг хүмүүс хэт их юманд санаа зовдог гэж оношилдог. Гэхдээ чи өөрөө үүнийгээ “Аливаа зүйлд бэлтгэлтэй хандах ухаалаг арга” гэж тайлбарладаг. Боль доо, бодит үнэнийг чи мэдэж л байгаа шүү дээ. Чи бол хэт “их санаа зовогч”.

Юм юманд санаа зовдог зангаа яаж болиулах вэ?

Эбола ороод ирчихвэл яана аа. Энэ байрны лизинг бүтэхгүй бол яана аа. Миний тавьсан статус дээр хүн лайк дарахгүй бол яана аа. Би энийг буруу хийчихсэн бол яана аа. Ирээдүйд бид хоёр салчихвал яана аа. Би хүүхэдтэй болох чадваргүй бол яана аа...

Чиний сүүлийн үед хоёроос дээш удаа хэрэглэсэн өгүүлбэр энэ дунд байна уу? Тэгвэл хэрэггүй, утгагүй, бий болохгүй зүйлийн төлөө ахин оюун санаагаа гарздахгүй байхын тулд өөрсдийгөө чанга гараар хүмүүжүүлцгээе. Биеийн болон сэтгэл санааны эд эсийг хохироож, “тэрүүгээр явсан гайг энүүгээр дууддаг” сөрөг бодлуудаасаа салцгаана аа, бүгдээрээ.

Би нээрээ “хэт их санаа зовогч” гэж үү?
Хэт их санаа зовдог занг юу үүсгэдэг вэ? Сонирхолтой нь, энэ зан эцэг эхийн хүмүүжлийн нөлөөгөөр болон удамшлын шинж чанараар өвлөгдөж ч болдог аж. Жишээ нь, аав ээж нь салсан гэр бүлд сэтгэл зовнилтой хүүхэд хүмүүжих магадлал 70 хувь байдаг. Мөн хүүхдээ хэт их хамгаалдаг, хорьдог аав ээжүүд хэт их санаа зовогч хүүхдийг өсгөдөг. Эцэг эхээрээ халамжлуулах бус, эцэг эхээ халамжилж өссөн хүүхэд ч бас ийм зантай болох нь элбэг.

Юу биднийг хэт их санаа зовоход хүргэдэг вэ?
Үргэлж л ямар нэг муу зүйл болох вий гэсэн айдас тээж, ядаж л санаа зовсноороо түүнээс урьдчилан сэргийлж байна гэж өөрсдийгөө боддог. Эсвэл санаа зоволгүй, тоохгүй орхичихвол байдал бүр дордчихож магадгүй гэж эндүүрдэг. Сөрөг үйл явдлын талаарх төсөөлөл толгойд орж ирэх л юм бол түүнд санаа зовохыг өөрсдийнхөө үүрэг мэтээр боддогоор нь тэднийг таньж болно.
Энэ бүх санаа зоволт сэтгэл зүйн болон биеийн эрүүл мэндэд ч хортойгоор нөлөөлдөг. Наад зах нь л гэхэд, хэт их санаа зовогчдод гэдэс хямрах, нойргүйдэх, ядарч сульдах шинж тэмдэг тогтмол илэрнэ.

Яаж санаа зовохоо болих вэ?
Санаа зоволт хэзээд жижиг зүйлийн том сүүдэр байдаг. –Шведийн хэлц үг Золигийн тээртэй бодол гэнэт л ороод ирнэ. Тэгээд хэд хэдэн бодол болж үргэлжилнэ. Тэгээд нэг л мэдэхэд толгой дотор тээрэм ажиллаж байгаа юм шиг, үр тариа шиг бөөн бөөн сөрөг бодол тархинд бөөгнөрчихсөн байдаг.
Чамайг яг одоо юу бодож байгааг би таая. “Миний хэт их санаа зовдог зан надад муугаар нөлөөлөх вий дээ” гэж бодож байна уу? Тэгвэл санаа зоволтынхоо талаар санаа зоволгүй, доорх 5 амархан зуршлыг хэрэгжүүлж эхлээрэй.

1. Чиний санаа зовсон ихэнх зүйл биелдэггүй л биз дээ?
Чиний айж байсан зүйлийн хэд нь бодит амьдрал дээр биелж байсан бэ? Хариулт нь цөөхөн л байх болов уу. Биелсэн хэд нь хүртэл төсөөлж байсан шиг аймшигтай нөхцөл байдалд хүрэлгүйгээр өнгөрч байсан. Санаа зоволт бол зүгээр л бидний сэтгэл дотроо бий болгодог “мангас” юм. Дараагийн удаад ямар нэг зүйлд санаа зовж эхлэх бүртээ “Энэ үнэхээр биелэх магадлал маш өндөртэй зүйл үү?” гэж өөрөөсөө асуугаарай. Хэдхэн минут бодол дээрээ төвлөрч, ухаан санааг чинь төөрүүлэх гээд байгаа санаа зоволтыг арилтал нь сууж байгаарай.

2. Хэн нэгний бодлыг таах гэж бүү оролд
Ийм оролдлого хэзээд бүтэлгүйтдэг. Өөрийгөө тайвшруулах гэсэн биш, харин ч бүр ихээр сэтгэл зовоох нь элбэг. Тиймээс санаагаа амрааж, эргэлзээгээ арилгахын тулд хурдхан шиг асуу. Тэгвэл харилцаа чинь ч илүү нээлттэй, аз жаргалтай болох болно.

3. Хүмүүс чиний талаар боддоггүй
Тэд ч бас бусад хүмүүс өөрсдийнх нь талаар юу гэж бодож байгаад анхаарал хандуулаад, чамайг олж харах сөхөөгүй яваа. Эсвэл тэд хүүхэд, амьтан, хайртай хүн, сургууль соёл, ажил төрлөө л бодож байгаа. Тиймээс хэлсэн үг, хийсэн үйлдлийг чинь юу гэж бодогдсон бол гэж битгий бод.

4. Хэн нэгэнд хэл
Энэ бол маш амархан боловч маш үр дүнтэй арга юм. Хэдэн цагийн турш толгойноос гарахгүй байгаа санаа зоволтынхоо тухай ойр дотны, чамайг ойлгодог хүндээ ярь. Ярих үедээ чи яг үнэндээ ямар жижигхэн зүйл байсныг олж харах болно. Эсвэл санаа зовж байхдаа хүрээгүй бодит гаргалгаанд хүрнэ. Тэр хүн заавал чамд мундаг зөвлөгөө өгөх албагүй. Чиний ойр хавьд тийм хүн байхгүй бол цаасан дээр буулгаарай. Толгойноосоо гаргаж хаях нь л хамгийн чухал.

5. Одоо цагт орш
Өнгөрснөө мартах гэж хэт их хичээвэл, санаа зоволт нь ирээдүй цаг руу шилжчихдэг. Тиймээс одоо цагтаа л өөрийгөө байлгах гэж хичээх нь хамгийн амар тайван. Яг энэ цаг мөчид хийж байгаа зүйлээ арай илүү удаанаар хий. Удаан зажил, удаан ярь, удаан алх. Тэгвэл хоолныхоо амтыг, эсрэг хүнийхээ яриаг, эргэн тойрноо ажиглах сэхээ авна. Ямар нэг зүйлд санаа зовох гээд ирвэл “Боль!” гэж дотроо чангаар хэлээд буцаад энэ цаг мөчдөө эргэн ирж бай. Яг энэ үед урт амьсгаа авч гаргах нь үр дүнтэй.

Харин чиний санаа зовж байсан хамгийн утгагүй зүйл юу вэ?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(139)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Dee.   2016-01-23
Deerx zowlolgoog unshaad baga ch bolow Sanaa amarlaa,minii xuwid 10d jil sanaag mini bainga zowooj baigaa zuil Bol minii omno ni itgej ochdog baisan xaraar argaldag xun,boo,enetxeg lam ,odoo ter 4 jil orchim ochij argaluuldag baisan lam odor bolgon bodogdood ailgaad tuilduulaad baix,bye ene tend xorsood irwegneed ( yalanguya dagz.dal mor suganii ar Tal garnii deed taluud gex met) deerees ni ter lam bodogdood ailgaad baidag Barag odor bur,xund uzuulsen chini ter itgej ochij baisan xunii xel am baina gesen,odoo yaj baigaam medexgui,tegeed ter xunii xel am ni arilaasai geed bodoxloor yum butelguiteed azguiteed bye yanz bur bolood zarimdaa ooriigoo oilgoxoo baidag ,byend ix nolooldog gexuudee,urgelj yamar Negen yum bolox gej baigaa yum shig Sanaa zowolttoi baidag bas ene talaar xund xelexleer ter xun ni nadtai xaritsaxaa bolichixdiin yaxaa medexgui xetsuu l baina daa

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com