ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Тэр үдэш өөр хэн ч чам шиг үзэсгэлэнтэй болж чадахгүй

Баярынхаа товыг сонсчихсон уу? Тэгвэл одооноос л бэлтгэж эхлэ. Тэр үдэш ганцхан чи л тайзны бүх гэрлийг булааж, хүмүүсийн нүдийг өөр дээрээ унагах ёстой. Жилийн 365 хоногоос эмэгтэйчүүдийн гоо сайхандаа хамгийн их цаг зарцуулдаг энэ өдөр бусад бүсгүйчүүдэд бүү боломж олгоорой. Өөр хэнд ч байхгүй даашинзыг өмсөж, өөр хэнд ч байхгүй гоолиг биеэрээ гоёж, өөр хэнд ч байхгүй үс засалтаараа гайхуулан ганцаархнаа онцгой харагдахад чинь туслахын тулд энэ жагсаалтыг бэлдлээ.

Тэр үдэш өөр хэн ч чам шиг үзэсгэлэнтэй болж чадахгүй

1. Өөр хэнд ч байхгүй даашинз
Шинэ жилээр хэн нэгэнтэй адилхан даашинзтай гэдгээ мэдрэх шиг онцгүй юм байхгүй. Гадуур худалдаалагдаж байгаа даашинзуудыг дэлгүүрийн эзэд ихэвчлэн цөөн хэдэн цэгээс авчирдаг учраас хоорондоо давхцах нь элбэг. Тиймээс ганцхан өөртөө зориулагдсан даашинзыг захиалж авчруулаарай. Гоолингоогийн Дэлгүүр хэсье хуудас хоёр дахь жилдээ Америк брэндүүдийн шинэ жилийн даашинзны захиалгаа авч эхэлсэн. Одоогоор 50 даашинз чиний сонголтыг хүлээж байгаа. Захиалга бүр 10 хоногт ирдэг учраас эртхэн захиалаарай. Бидний бэлнээр авчрахаар захиалсан даашинзнууд маань ч гэсэн замдаа яваа.

2. Өөр хэнд ч байхгүй харц
Үл ялиг гэрэвшин доош харж байгаад, аажмаар сормуусаа өргөхөд чинь тэр залуу чамд дурлаасай гэж хүсч байна уу? Дур булаам харцны хамгийн чухал нь сормуус. Гэтэл чиний тэрхүү хамгийн чухал хэсэг “хиймэл” байгаасай гэж би лав хүсэхгүй байна. Өөрйнхөө сормуусыг дэвүүр шиг дэрвэгэр байгаасай гэж хүсч байвал L’oreal-ын Telescopic сормуусны будгийг туршаад үзээрэй. Google дээр бичээд хайвал блоггеруудын сэтгэл хангалуун шүүмж, будахын өмнөх болон дараах зургууд хангалттай их гарч ирнэ. L’oreal-ыг Naran Beauty-Tulip болон Nomin Cosmetics оруулж ирдэг.

3. Өөр хэнд ч байхгүй үс засалт
Зүсийг бүхэлд нь өөрчилдөг үсээ янзлуулахдаа үдэшлэг болох өдрийнхөө орой нь үсчин орох эрсдэлтэй алхмыг хийх хэрэггүй. Өмнө нь хэд хэдэн удаа үсчинтэйгээ ярилцаж, өөрчилж үзэж байгаад сонголтоо хийвэл чи бид хоёрын “өөр хэнээс ч илүү” байх хүсэл биелэх болно. Бидний үйлчлүүлэх дуртай Эко салон Гоолингоо өдөр бүр гоёлын самналтаа өндөр хувиар хямдруулах гэж байгаа. Нэг Гоолингоо өдрөөр өөрийгөө баярлуулангаа шинэ жилийн үдэш засуулах хэв маягаа сонгож яагаад болохгүй гэж? Хэзээнээс эхлэхийг нь бид сайт болон фейсбүүк хуудсаараа дамжуулж мэдээллэнэ ээ. Харин үсчин оролгүй өөрөө янзлах гэж байгаа бол энд дараарай.

4. Өөр хэнд ч байхгүй хумс
Шинэ жилийн үдэш хундага барьж зургаа авахуулах шаардлага ямар их гарна гээч? Тиймээс хумсандаа ч бас онцгой анхаараарай. Инстаграм дээр Hannah_luxury_spa_salon-ыг дагаж өөрийнхөө даашинзтай тохирох будалтыг олоод нэг хоногийн өмнө очиж хийлгэ. Тэднийх Япон гелин хумс хийх үйлчилгээндээ хямдрал зарласан байна лээ.

5. Өөр хэнд ч байхгүй арьс
Сайхан арьсны хамгийн чухал нь гоё пудр, гоё өө дарагчдаа биш харин сайн чийгшилдээ л оршдог. Нүүрний арьс батгаших, холцруутах, загалтах, өнгө нь харлах, арзайх нь бүгд чийг дутагдлаас тодорхой хэмжээгээр шалтгаалсан байдаг. Тиймээс одооноос долоо хоногт 4 удаа чийгшүүлэх маск тавьж, суурь тосоо өндөр чийгшил өгдгөөр солиорой. Тэгвэл чиний арьс байгаагаараа л онцгой харагдаж, гэрэл хүртэл ойх болно.

6. Өөр хэнд ч байхгүй бэлхүүс
Бас ч гэж цаг тулчихаагүй байгаа дээр бүгдээрээ бэлхүүсээ нарийсгаад авцгаая. Сайхан бэлхүүсний салшгүй гурван дасгал байдаг даа? Эднийг одооноос яг 14 хоног тууштай хийгээд үр дүнг нь харъя.

7. Өөр хэнд ч байхгүй гар
Биеэрээ туранхай бүсгүй хүнийг ч тарган, галбиргүй харагдуулдаг нэг өө сэв бол суларсан гарын арьс. Алив гарынхаа арыг атгаад тавь даа? Цулцганаж байна уу? Хэрвээ тийм байвал хоёулаа мөрөөдөөд байгаа мөргүй даашинзаа өмсөнө гэдэг худлаа болно шүү. Тиймээс үдэшлэгээс өмнө энэ дасгалуудыг заавал хий.

8. Өөр хэнд ч байхгүй сэмбэгэр алхаа
Шинэ жилийн үдэш чамайг “Дандаа намхан гутал өмсдөг юм чинь аргагүй ээ” гэж харах хүн байхгүй. Тийм болохоор өсгийтэй гутлан дээр яг л “про” юм шиг алхах хэрэгтэй. Яаж гэдгийг нь ЭНД бий.

1. Ингээд бэлтгэл ажилдаа орцгооё. Эхлээд “өөр хэнд ч байхгүй даашинз”!
Захиалах хаяг: https://www.facebook.com/delguurhesye
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(832)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com