ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

“Цаг агаар”-аас бүү хамаар

Ажил & Мөнгө  | 2014 / 11 / 16

Шувууд хэзээ ч модны мөчир хугарах вий гэхээс айдаггүй. Учир нь тэд далавчиндаа итгэдэг юм. –Г.Наранбаатар
Хүмүүсийн эерэг хандлага л бидний эрүүг өргөж, нурууг цэхлэх юм шиг санагдах үе бий. Саяхан ажлаа сольсон нэг найз маань ингэж ярьж байна. “Хуучин ажилдаа би нэр хүндтэй, хүн болгон л намайг хүндэлж харьцдаг байсан. Харин энэ ажилд бүгд намайг гадуурхах шиг санагдах юм. Өөртөө итгэх итгэл минь үгүйрч гүйцлээ”.

“Цаг агаар”-аас бүү хамаар

Захирлын албан тушаал дээр очоод удаагүй байгаа дүү маань бас надад ингэж учирлаж байна. “Хүмүүс намайг насаар бага болохоор хангалттай үнэлэхгүй байна. Хэлсэн үгийг маань юман чинээ тоохгүй, үүрэг даалгавраа ч биелүүлж байгаа нь алга. Захирал гэдэг маань зөвхөн нэр төдий л бололтой. Удирдагч гэдгийг маань хүмүүс надад мэдрүүлэхгүй байна”.

Эргэн тойрондоо үл тоомсорлогдоно гэдэг тийм ч хүсмээр эд биш л дээ. Ажлынхан нь хэрэв сайнаар хандаад эхэлчихвэл найз маань буцаад цовоо сэргэлэн болж урдахаа гялтгануулах л байх. Нээрээ л, ажилтнууд нь дүүг маань захирлаа хэмээн хүндэлж, урамтай нь аргагүй урдуур хойгуур нь гүйж, үүрэг даалгавраа биелүүлээд байвал мань хүн ч улам өнгө ороод, компаниа өөд нь татах хүн мөнөөсөө мөн. Гэхдээ энэ яг зөв шийдэл мөн үү?

Найз маань өөрөө ийм өөртөө итгэлгүй байвал санал санаачлага гарган түүнийг хамт олондоо уусгахыг хичээх сайхан сэтгэлтэн тэр дунд байгаа юу? Дүү маань өөрөө л захирал гэдгээ ухамсарлаж хүмүүст санаа тавин, бусдаас үргэлж нэг алхам урд байхын тулд хичээхгүй юм бол түүний дотроо нуучихсан алт эрдэнэсийг хэн олж харна гэж? За яахав, нөхцөл байдал өөрчлөгдөж, эргэн тойрнынхон нь тэднийг хүлээн зөвшөөрлөө гэж бодъё. Тэгсэн ч урьдчилан таамаглах аргагүй цаг агаар шиг нийгмийн амьдралд хүмүүст нүд үзүүрлэгдэж, муу хэлэгдэж, үл тоомсорлогдох үйл явдал үе үе болж л байдаг. Тэр болгоны аясаар юм л болвол доошоо уруудаад өгдөг сул дорой “өөртөө итгэх итгэл”-д найдах аргагүй юм. Бидний эрч хүчтэй байдал бусдын хандлагаас хамаарах учиргүй.

Бид аянга цахилгаантай цаг агаарт үл харьяалагдан “Над дээр одоо ч нар тусч байна” гэж боддог байх хэрэгтэй. Хамгийн эхэнд иш татсан онч үг шиг, бид сууж байгаа мөчиртөө биш, тэр хэзээ ч хугарсан шууд нисэхэд бэлэн далавчиндаа итгэдэг байх ёстой. Гадаад орчноос ирсэн магтаал бишрэлээр тэжээгддэг биш, сэтгэл дотор үйлдвэрлэгдэн цаанаасаа ундарч гардаг өөртөө итгэх итгэл л хүний зүрхийг татах, байлдан дагуулах төрөлхийн чадварыг бүтээдэг. Яг одоо чамд ч бас тодорхой хэдэн хүмүүс сайнаар хандвал л эрүү чинь өргөгдөж, нуруу чинь цэхлэгдэх юм шиг санагдаж байвал эхлээд өөрөө өөртөө сайн хандахыг зөвлөж байна.

Ирэх долоо хоногт “цаг агаар”-аас бүү хамаараарай.

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(412)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com