ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Түүнээс минь ирэх өглөөний зурвас ямар байдаг гээч!

Хайр & секс  | 2014 / 11 / 17

Өглөө сэрэхэд дэргэд зурвас “үлдчихсэн” байвал нүүрэнд маань шууд л инээмсэглэл тодордог. Хэнээс гэдгийг нь мэдэж байгаа хэрнээ л аваад унших тэрүүхэн хооронд зүрх хэдэнтээ түг түг хийж “Юу бичсэн юм бол” гэж бодно. Гэхдээ эхнэр хүний хувьд “Өглөөний мэнд, үзэсгэлэн гоо минь!” хэмээн харахаас илүү сэтгэл догдлуулдаг уншварууд бийг хэлэх нь зүйтэй байх. Жишээлбэл:

Түүнээс минь ирэх өглөөний зурвас ямар байдаг гээч!

1. “Хүүхдүүдээ аваад супермаркет явлаа. Цаг хагасын дараа гэртээ ирнэ. Замаараа дуртай пиццаг нь авах болохоор өдрийн хоол хийх гэсний хэрэггүй шүү. Чамдаа хайртай!”

2. “Гал тогоонд ороод ир. Би хоол хийж байна”

3. “Жимми хивсэн дээр баачихаж. Гэхдээ би цэвэрлэчихсэн кк. Өглөөний мэнд, хайрт аа!”

4. “Дипломоо сайн хамгаалсанд нь баяр хүргэж чамдаа хөөрхөн гөлөг авч өгөхөөр шийдлээ. Сэрэхэд чинь бид хоёр бараг дэлгүүрээс гараад замдаа явж байна. Өөр юу авахуулмаар байгаагаа залгаж хэлээрэй. Үнсье”

5. “Өчигдөр юу ч болсон бай өглөө бүр би чамайгаа хайрласаар л байх болно. Би чамд хайртай!”/Айхтар маргаантай оройны маргааш/

6. “Би байхгүй байвал хөргөгчөө онгойлгоод үзээрэй”

7. “Өнөөдөр миний өдөр. Охиноо цэцэрлэгээс нь авч орой банштай цай хийнэ гэсэн үг. Найзуудтайгаа сайхан уулзчихаад хоолоо халуун дээр нь ирж идээрэй. Хайртай шүү!”

8. “Амралтын өдрүүдээр ач нарыг нь эмээ, өвөө нарт хүргэж өгөхөөр явлаа. Ирэхдээ шоколадтай зайрмаг аваад орно. Нөгөө хувцсаа өмсөөд байж байгаарай. Шоб шоб”

Мэдээж заавал дээрх шиг байх албагүй л дээ. Гэхдээ өнөөдрийг чинь баярлуулахаар хичээх хайртай хүнийхээ сэтгэлийг өглөө сэрэнгүүтээ мэдрэх сайхан шүү дээ. Үгүй гэж үү?

Өглөө сэрээд авч байсан хамгийн сайхан, сэтгэлд үлдсэн зурвас юу вэ?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Зулсар
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(551)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Uka.   2020-01-01
Hii snuu yu bn

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com