ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Энэ шинэ жилээр өмсөх “бараг л” дизайнерийн даашинзууд

Загвар  | 2014 / 11 / 19

...буюу дуурайлгаж хийлгэхэд хялбархан алдартай дизайнерийн даашинзны загварууд
Дараах даашинзуудыг 2014, 2015 оны хавар зуны загварууд, 2014 оны намар өвлийн болон haute couture загваруудаас материалын олдоц, хийцийн ойлгомжтой хялбар байдлаар нь шүүн цуглууллаа. Алдартай дизайнерийн даашинзууд дунд оёдолчноор хийлгэхэд хялбархан даашинз тун ховор байсан. Гэхдээ л бид 25-ыг олж чадсан шүү.

Энэ шинэ жилээр өмсөх “бараг л” дизайнерийн даашинзууд

Энэ жилийн загварууд дунд хар, цагаан өнгө яахын аргагүй голчилжээ. Хэрвээ чи өөр өнгийн даашинз хийлгэмээр байвал эндээс загварыг нь хараад, өнгийг нь өөрчилөхөд л хангалттай. Материалаа сонгохдоо заавал оёдолчинтойгоо ярилцах ёстойг мэдэж байгаа тэ?

* “Би шинэ жилдээ бэлэн” сарын онцлох нийтлэл
1. Санаа авсан: Christian Dior-ийн хавар зуны загвар
Хийх: Яг ийм товгор хээтэй даавуу олдохгүй бол арай өөр биетэй хар материал ашиглан хийж болно. Хормой нь тааз хэсгээрээ бөмбөгөр байна гэдгийг анхаараарай.
2. Санаа авсан: Christian Dior-ийн намар өвлийн загвар
Хийх: Захных нь өвөрмөц хэлбэрийг л тодотгоод гаргачихвал их бие нь тун амархан байгаа биз?
3. Санаа авсан: D&G-ийн намар өвлийн загвар
Хийх: Хар өнгийн корсет байгаа бол түүнийхээ доор зөвхөн хормой залгуулахад хангалттай. Хормойг нь зөөлөн даавуугаар хийгээд доод ирмэгийг нь капроноор эмжээрэй.
4. Санаа авсан: Giambattista Valli Haute Couture
Хийх: Цээж хэсгийг нь зузаавтар тороор, харин хормойг нь нимгэн хар тороор хийгээрэй. Хормойны долгионтой дугариг эсгүүрийг сайн гаргаж өгөхийг оёдолчноосоо хүсээрэй.
5. Санаа авсан: Elie Saab-ийн намар өвлийн загвар
Хийх: Хэрвээ дээрх торон даашинз арай хэцүү санагдвал үүнийг хийлгэ. Ханцуйтай учраас дараа нь өдөр тутамдаа ч өмсөж болно.
6. Санаа авсан: Gucci-ийн намар өвлийн загварууд
Хийх: Чамд хар өнгийн хиймэл савхи, тунгалаг полиестер, наадаг гурвалжин шигтгээнүүд хэрэгтэй. Бошинз, нурууг нь хиймэл савхиар, цээж хэсгийг нь тунгалаг полиестерээр хийгээд дээр нь гурвалжин шилэн шигтгээнүүдээ сөөлжлүүлэн индүүдэж наагаад бэлэн болно.
7. Санаа авсан: Alexandre Vaulthier Haute Couture
Хийх: Бие дагаж унадаг зөөлөн даавуу сонгоорой.
8. Санаа авсан: Chanel Haute Couture
Хийх: Харин энэ даашинзны даавуу наалддаггүй, биетэй боловч зөөлөн гадаргуутай байх ёстой.
9. Санаа авсан: Elie Saab-ын хавар зуны загвар
Хийх: Цагаан өнгийн шиффон ашигла.
10. Санаа авсан: Georges Hobeika Haute Couture
Хийх: Тунгалаг захынх нь дээд ирмэгээр хүзүүний зүүлт шиг шигтгээ нааж чадвал бусад хэсэг нь тийм ч хэцүү биш.
11. Санаа авсан: Ralph Lauren-ын намар өвлийн загвар
Хийх: Урт хүзүүтэй, өргөн мөртэй биш бүсгүйчүүдэд зохино. Мөрнийх нь хоёр талын алтлаг оруулгыг харж байна уу?
12. Санаа авсан: Ulyana Sergeenko Haute Couture
Хийх: Хэрвээ чи цэгцтэй хэлбэрт дуртай бол энэ загварыг сонгоорой. Нимгэн цагаан атласаар хийвэл гоё харагдана.
13. Санаа авсан: Elie Saab-ын намар өвлийн загварууд
Хийх: Хар өнгийн том пластиктай даавуугаар хийнэ. Пластиктай даавуу суналттай бөгөөд зузаан учир биеийн өө сэвийг дарж харагдуулдаг.
14. Санаа авсан: Valentino-ийн намар өвлийн загварууд
Хийх: Хар өнгийн шиффон ашиглаж хийгээрэй. Ханцуйг нь газарт чирэгдэж, нөмрөг шиг харагдахуйц урт хийлгэх хэрэгтэй.
15. Санаа авсан: Zuhair Murad-ын Haute Couture
Хийх: Заавал дээрх шиг хээтэй биш ч, хар, цагаан өнгийн торон мөртлөө дээрээ давхар пластиктай даавууг ашиглаад хийлгэчихэд тийм ч өөр харагдахгүй.
16. Санаа авсан: Donna Karan New York намар өвлийн загварууд
Хийх: Хар өнгийн гялгар тюл ашиглан хийнэ. Оёдлоо цэвэрхэн л хийчихвэл үүн шиг амархан мөртлөө дур булаам даашинз гэж үгүй.
17. Санаа авсан: Elie Saab-ын хавар зуны загварууд
Хийх: Даавуугаа л зөв сонгочихвол үнэхээр амархан байгаа биз?
18. Санаа авсан: Zuhair Murad-ын хавар зуны загварууд
Хийх: Нимбэгэн шар өнгийн пластиктай даавуу, шиффон хоёрын хослол.
19. Санаа авсан: Zuhair Murad Haute Couture
Хийх: Хормойных нь нэмэлт цацгийг хийхдээ урт даавууг нэг мөрөөрөө давуулж үргэлжлүүлээд, бүсээр дарснаас доошхи хэсгийг нь сул орхих зарчмаар урлана. Харин үндсэн даашинзыг тусад нь хийж залгаарай.
20. Санаа авсан: Carolina Herrera-ийн намар өвлийн загварууд
Хийх: Улаан полиестер даавуу ашиглан хийгээрэй. Ийм даавуун дээр шигтгээнүүд сайн наалдана.
21. Санаа авсан: Giambattista Valli хавар зуны загварууд
Хийх: Товгор хээтэй, хатуу даргар даавуугаар хийлгээрэй. Бүрээн хэлбэртэй даашинз бол энэ улирлын шинэхэн тренд
22. Санаа авсан: Georges Hobeika Haute Couture
Хийх: Юбкыг нь цагаан өнгийн тюлээр хийнэ. Майкыг нь гоёлын атласаар хийх юм уу пластиктай тороор гадарлаарай.
23. Санаа авсан: Maxime Simoens
Хийх: Цагаан өнгийн нэг мөртэй даашинз хийлгээд, бүсэлхий хэсэгт нь корсетны бариувч шиг нэмэлт чимэглэл хийж өгөхөд л энэ өвөрмөц даашинз бэлэн болно.
24. Санаа авсан: Christian Dior-ын хавар зуны загварууд
Хийх: Ягаан өнгийн зөөлөн даавуугаар л хийчихнэ. Хормойных нь хоёр талын нугалаасыг сайн гаргаж өгөхийг оёдолчноосоо хүсээрэй.
25. Санаа авсан: Giambattista Valli Haute Couture
Хийх: Гоёлын атласнаас тод болон бүдэг ягаан өнгөтэйг мөн нэлээд их шигтгээ авч зурган дээрх шиг хийлгээрэй. Шигтгээг нь тогтоохын тулд гар ажиллагаа нэлээд орж мэдэх юм. Гэхдээ ийм эртнээс бэлтгэж байгаа юм чинь асуудалгүй, тийм ээ?
За, алийг нь хийлгэхээр шийдэв?
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(412)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com