ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Би ч гэсэн хүүхэд байсан байж, тэр үед намайг ойлгодоггүй байсан томчууд шиг аашилдаг болж

Миний амьдрал  | 2014 / 11 / 22

Сайн байна уу, Гоолингоо минь ээ? Найз чамтайгаа зүгээр л сэтгэлээ онгойтол ярьмаар санагдсан юм л даа.
Завтай ч юм шиг завгүй ч юм шиг өдрүүд өнгөрсөөр л...

Би ч гэсэн хүүхэд байсан байж, тэр үед намайг ойлгодоггүй байсан томчууд шиг аашилдаг болж

Дараа гэж хойшлуулсан бүхэн минь нэг дор овоорч, аймар их ажилаа харж сүрдээд, хий дэмий цаг нөхцөөсөөр, залхуурсаар ийм байдалд хүрч байгаам л даа хэхэ. Одоо зах зухаас нь хамаад л сууж байна. Удахгүй цэгцрээд, тэр эмх цэгцээ алдалгүй сайхан урагшилна аа. Хажуудаа байгаа бүхнээс аз жаргалыг мэдрэх хэрэгтэй гэдгийг ойлгож авсан өдрүүд байлаа. Эхлээд сайхан зорилго тэмүүлэлтэй, юу ч гэмээр юм нэг тийм хүнийг хүссэн эрэгтэйн хажууд юм бүхэн сайхан байх юм шиг. Ажил, гэр, сургууль, дэлгүүр гээл бүгд амжихгүй, бүтэхгүй, цалин хүрэлцэхгүй байгаа юм шиг хэцүү байж мөнгө л бодсон. Харин мөнгөтөй болсон хойноо цагаа зөв зохицуулж чадаагүйдээ бухимдаад байсанаа мэдсэн. Мөнгө асуудлын хувьд асуудал байсан ч тийм ч том биш ба миний цагаа зөв зарцуулахгүй байсан нь л хамгийн том асуудал байсан байгаа юм. Яг үүн шиг найз залууд минь асуудал байсан ч би өөрөө хайртай хүнээ өөр нэг тийм оюун бодол болон нийгмийн дийлэнх хүний хүсч хүлээдэг нийтлэг эрэгтэй хүн шиг болгох гэж зүтгээд, тийм болохгүй болохоор нь уурлаж бухимдаад байсан юм шиг байна. Хэзээ ч дуусах эсвэл иймээр үргэлжлэх гэдгийг би мэдэхгүй ч энэ хайраа ухаалаг харилцаагаар чиглүүлээд, алдах харамсах зүйлгүүгээр аваад явбал болох ч юм шиг сэтгэлд багтаад байна. Ямар нэг шаардлага тавилгүйгээр анх хайрлаж байсан шигээ тэр хүнийг хайрандаа бялхуулахыг хүсч байна.

Ойрд их л юмыг тунгаан боддлог болж дээ

Эргээд харахад, хэдэн жилинй өмнөх би гэдэг хүн одоогийн бигээс илүү дээр байсан ч юм шиг... Өнөө өглөө алхаж байхадаа хэдэн жилийн өмнөх найзуудтайгаа ярьж байсан яриагаа эргэн дурслаа л даа. "Бид бие биенээ яг л байгаагаар нь хүлээж авдаг болохоор ийм удаан бас ийм сайхан найзладаг байх" гээд л гурвуулаа ам уралдан ярилцаж билээ. Тэр жаахан охидууд аль хэдийнээ "Хүмүүс бие биенээ өөрийнхөө хүслээр байлгах гээд ирэхээрээ таарамжгүй болдог" гэдгийг ойлгочихсон байсан байх нь. Энэ бол эцэг эх, найз нөхөд, ах дүү, хайр дурлал, хамт олон гээд бүхий л харилцаан дээр дэлхийн таталцлын хууль адил үйлчилдэг зүйл юм байна гэдгийг өнөөдөр алхах зуураа бодлоо. Орой гэртээ орж ирээд өглөөнөөс орой хүртэл юу ч хийгээгүй, гэрээ дэлбэлчихээд сууж байгаа дүүгээ загнасангүй. Дуу аялангаа өөрийнхөө хийх зүйлийг хийлээ. Дүү маань ч санадараад л босоод аяга тавгаа угааж байна. Өдөр бүр дүүгээ сайн хүн болгохын төлөө өөрөө өөрчлөгдөнө өө. "Сайн өөрлөлтийг эерэг арга замаар авчирч болно гэдэгт итэгдэг" гэдэг энэ үгийг Гоолингоогийн нэг нийтлэл дээрээс уншсанаас хойш сэтгэлд минь тод үлджээ. Хэд хоногын өмнө дүүгээ загниж байхад гэнт энэ үг бодогдсон юм. Нээрээ л уурлаж загнаад би ямар өөрчлөлтийг авчирахав дээ. Би ч гэсэн хүүхэд байсан байж, тэр үед намайг ойлгодоггүй байсан томчууд шиг аашилдаг болж. Дахиад л нөгөө бусад хүний оронд өөрийгөө тавьж үздэг би хайчсан юм бүү мэд. Бага багаар өөртэйгээ ярилцаж өөрийгөө хайж байна. Би ямар хүн юм бол, хүмүүст яаж ханддаг юм бол? Би юунд дуртай юу хүсэж мөрөөддөг юм бол? гээд л. Сүүлийн жилүүдэд надад гарсан нэг өөрчлөлт бий.Тэр зүйл олон зүйлийг хамтад нь өөрчилсөн. Өмнө нь ээждээ их худлаа хэлдэг байж. Гадуур тэнэж байж хичээлтэй байна гээд л жижиг сажиг зүйл дээр худлаа ярих нь их байсан. Маш ихээр ээжтэй муудалцаж ажил үйлс ч бүтэхгүй байнга яараастай бас бүтэлгүйтээстэй. Худлаа ярьсанаа хаацайлах гэж ар араас нь зөндөө юм гаргаж ирнэ. Харин одоо бол сэтгэл амар сайхан амьдарч байна даа

"Сайн өөрлөлтийг эерэг арга замаар авчирч болно гэдэгт би итэгдэг"

Редакцийн зурвас
Гоолингоотойгоо сэтгэлээ хуваалцсан уншигч бүсгүйдээ баярлалаа. Захидлын эзэн бүсгүй шиг өөрийнхөө эерэг энергитэй түүхийг чи ч бас бидэнд илгээж болно. Өөрийн амьдрал дахь шийдэж чадахгүй байгаа асуултандаа тохирсон хариулт эрж, бидэнд захидал бичин илгээдгийг чинь мэднэ ээ. Гэхдээ бид амьдралын сайн сайхан зүйлсээ бусадтай хуваалцсанаар өмнөхөөс нь ч сайхан болгож чадна гэдгийг мэднэ биз дээ? Найз бүсгүйчүүдийнхээ таарамжгүй байдлыг хэрхэн эвдэж нэгтгэсэн, мөрөөдлийнхөө төлөө өөрийн гараар бүтээсэн боломж чинь, хайрттайгаа хэрхэн гэр бүлээ төлөвлөж байгаа чинь ч гэсэн олон хүнд мэдлэг, урам зориг бэлэглэж чадна. Тийм болохоор өөрийнхөө туршлага, амжилт, амьдралыг бага гэж гололгүйгээр сайн сайхан түүхээ бидэнтэй хуваалцаарай. Илгээх хаяг Goolingoo@gmail.com шүү. Гоолингоо нь чиний урам зоригийг түгээх гүүр нь болж өгье. Чиний Гоолингоо ХОХО

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн -д ирсэн захидал.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(399)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com