ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Нэг удаа ч болов миний өмнөөс залбираач. Гуйя!

Миний амьдрал  | 2014 / 11 / 22

Намайг М гэдэг. Би одоо 25 настай. Хуучин найз залуугаасаа жирэмсэн болоод 1 охинтой болсон. Найз залуу маань өөр хүнтэй суугаад, сураг тасраад алга болсон. Миний бие тийм ч сайн биш заримдаа өвдөөд хэвтэрт орчихдог.

Нэг удаа ч болов миний өмнөөс залбираач. Гуйя!

Надад хамаатан садан гээд байх хүмүүс байхгүй. Байсан ч хүнд туслахааргүй тийм хүний үнэргүй хүмүүс байдаг юм. Надад нэг эрэгтэй дүү байдаг. Одоо хорин настай, Ц гэдэг. Улаан РС - чин. Бүр донтон болсон. Хаана юу хийж яваа юм бол бүү мэд. Гэртээ хонохгүй алга болчихдог мөртлөө ирэхээрээ хүний дүү шиг аашлахгүй юм. Ээж минь уг нь сайхан хүн байдаг ч архи уугаад байдаг. Би үнэндээ тэсдэггүй. Архи уухаараа агсам тавина, хүн дагуулж ирнэ. Гэр орноо бузарлаад, нялх хүүхдийг минь айлгаад, гэрээ буулгаад нохойн оромж шиг болгочихно. Үнэндээ гэртээ орохоос ч хүртэл түгшдэг. Хүүхдээ аваад заримдаа орцонд хонодог. Айлын хажуу өрөө хөлсөлдөг болохоор заримдаа архи дарс уулаа заваарлаа энээ тэрээ гээд хөөгдөх бол энүүхэнд. Сургуульд ч сурч чадахгүй сэтгэл амар биш болохоор ажил хийгээд ч хэдэн цаас нь амархан л үрэгдээд дуусчих юм. Заримдаа хүүхдээ хажуу айлынхаа охиноор өдрийн 10000-аар харуулдаг. Энэ хүмүүсээс болж өөрийнхөө амьдралыг ч ойлгохгүй үнэндээ хэцүү байна. Хүүхдээ асрамжийн газарт өгөөд өөрөө гадагшаа явж ажил хийдэг ч юм уу гэж боддох шиг. Асрамжийн газарт хүүхдээ өгөхөд ямар бичиг баримт цуглуулдаг юм бол? Жилийн татвар мөнгө төгрөг гэж байдаг бол төлөөд ч хамаагүй энэ газраас холдмоор байна. Надад сайн сэтгэл зүйчийн утасны дугаар байвал явуулж тус болооч. Өдөр болгон уйлж шаналсаар байгаад цөхөрч байна. Сайхан амьдрал хайрлаач хүмүүсээ. Нэг удаа ч болов миний өмнөөс залбираач. Гуйя! Би яг яах ёстой вэ?

Гэр бүлийн сэтгэл судлалын ухааны доктор, "Сайн нөхөр-аав болох алхмууд" номын зохиогч Г.Наранбаатар дээрх захидлын эзэнд болон үүнтэй адил асуудалтай тулгарсан Гоолингоогийн бүсгүйчүүдэд ийн зөвлөлөө.

Амьдралын хүнд хэцүүг үүрч яваа бүсгүй танд юуны өмнө хүндэтгэл илэрхийлмээр байна. Харж хандах, өмөөрч хамгаалах ойр дотны хүнгүй эмэгтэй хүн байхын хэцүү нь энэ бөгөөд ийм хүнийг гомдоож, ийм хүний зовлонгоор жаргал хийдэг эр хүнийг бид амин хувиа хичээгч донтогч гэхээс өөрөөр юу гэж нэрлэхэв дээ. Эмэгтэй хүн гэхэд эрэгтэй хүнээс илүү сэтгэлийн тэнхээтэй олон бүсгүйчүүдтэй би уулзаж ярилцаж байсан. Тэд өнөөдөр байгаагаа маргааш бат бөх болгохын төлөө зүтгэж хичээж чаддаг учраас тэднийг сэтгэлийн хаттай гэж нэрлэдэг. Үр хүүхэд төрүүлнэ гэдэг нь нэг бодлын аз жаргал ч нөгөө талдаа үүрэг хариуцлага дагадаг талаар хүн бүр хангалттай ярьдаг хэрнээ үүнд ухамсартай хандах нь тун цөөн байдаг. Маш олон бүсгүйчүүд тэр үүрэг хариуцлагыг өөртөө л аваад үлддэг. Яагаад аав хүний үүргээ биелүүлэхгүй нөхдүүд үүрэг хариуцлагаас ангид амьдардагийг бид зүгээр хараад суух ёстой гэж? Энэ бүсгүй ч гэсэн тэвчээр алдарсны үндсэн дээр л өөрийн үнэн байдлаа бичсэн байгаа шүү дээ. Өнөөдөр шүүхийн шийдвэрээр өөрийн хэрнээ хамтран амьдардаггүй үр хүүхэддээ мөнгөн тусламж /дийлэнх тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр байдаг тул хангалтгүй / үзүүлж үүрэг хариуцлагаас ангид амьдарч буй олон залуус байгааг бид мэднэ. Энэ нь гэхдээ ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүст л хамааралтай гэхээр үнэн хэрэгтээ маш өрөөсгөл ойлголт. Гэтэл мөнгө гэдэг энэ бүсгүй шиг нөхцөл байдалд амьдарч буй эмэгтэйчүүдэд нэмэр болохгүйг та бид анзаарч байгаа байх. Үр хүүхдийнхээ эрүүл саруул, элэг бүтэн өсгөх, зөв хүн болгох үүрэг хариуцлагыг л одоо ярих цаг нь болсон байна. Үүнийг ч гэсэн хуульчилж өгөх хэрэгтэй. Өөрөө хамт амьдарч чадахгүй бол амьдрах орчин нөхцлийг нь бүрдүүлэх хэмжээний санхүүгийн томоохон шийтгэл хүлээлгэдэг байх хэрэгтэй. Ингэж байж л хариуцлагаа ухамсарлах болов уу. Ямар ч зүйлд хөшүүрэг хэрэгтэй байдаг. Өөрийн үүргээ биелүүлж хамтран өсгөлцөж харж хандаж чадахгүй бол ээжийн амьдралын ирээдүйн ажил хөдөлмөр эрхлэх баталгааг нь хангадаг болгож хуульчилвал энэ нийгмийн замбараагүй, сөрөг үзэгдлүүд тодорхой хэмжээгээр багасч үүнийг дагаад үүрэг хариуцлага гэдгийг хүмүүс маш сайн ойлгодог болох талтай. Эцэст нь танд зөвлөхөд хүүхдийнхээ эцэгтэй уулзаж байж /шаардлагатай тохиолдолд хуулийн зөвлөхөөс зөвлөгөө авч болно/ дараа дараагийн шийдвэрээ гаргаарай гэмээр байна. Та сэтгэлдээ ганцаар биш, өнөөдрийн зовлон бэрхшээл ирээдүйд тань аз жаргал болон ирнэ гэдэгт итгэлтэй байгаарай. Хамгийн гол нь сэтгэлийн тэнхээтэй, хүчтэй байх хэрэгтэй шүү. Хүнийг хүн болгосон хүн эргээд хүнээс хүн ёсны хайр хүртдэг юм шүү.

Г.Наранбаатар /Гэр бүл, сэтгэл судлалын ухааны доктор/
“Сэтгэлийн өнгө” Гэр бүл, сэтгэл судлалын төв
Цаг авах утас: 99885300
www.facebook.com/setgeliinungu1
www.twitter.com/NaranbaatarDr

Редакцийн зурвас
Өөрийн амьдрал дахь шийдэж чадахгүй байгаа асуултандаа тохирсон хариулт эрж, бидэнд захидал бичин илгээдгийг чинь мэднэ ээ. Гэхдээ чиний хэнээс ч асуулгүйгээр шийдсэн шийдэл ч зөвлөмж зөвлөгөө болж, дотроос чинь гэрэлтэх аз жаргал онлайн найзуудад чинь эрч хүч болж бас нөхрийн чинь жижигхэн хэрнээ хайрыг чинь татдаг зан чанар сайтыг маань нууцхан уншдаг залууст үлгэрлэл болж чадна гэж бодож байсан уу? Найз бүсгүйчүүдийнхээ таарамжгүй байдлыг хэрхэн эвдэж нэгтгэсэн, мөрөөдлийнхөө төлөө өөрийн гараар бүтээсэн боломж чинь, хайрттайгаа хэрхэн гэр бүлээ төлөвлөж байгаа чинь ч гэсэн олон хүнд мэдлэг, урам зориг бэлэглэж чадна. Эхнэрээ сайхан халамжилчихдаг, үр хүүхдүүддээ хэнээс ч илүү анхааран, хүмүүжүүлдэг, гэр бүлийн ноён нуруу болсон эр нөхөр, бэрдээ төрсөн охин шигээ хандаж, хайрладаг хадмууд ч зөндөө бий. Тийм болохоор өөрийнхөө туршлага, амжилт, амьдралыг бага гэж гололгүйгээр сайн сайхан түүхээ бидэнтэй хуваалцаарай. Илгээх хаяг Goolingoo@gmail.com шүү. Гоолингоо нь чиний урам зоригийг түгээх гүүр нь болж өгье. Чиний Гоолингоо ХОХО.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн -д ирсэн захидал.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(238)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: jenny.   2015-06-03
harin tn nadad ene niitleluudiindoorh setgegdluud ogt haragdahgui bhiin :(((

Зочин: Nanny.   2015-05-31
Nadaa setgegdel er haragdahgui iin

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com