ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Шинэ жилээ тэмдэглэхэд тохиромжтой 12 ресторан

Байгууллагынхаа шинэ жилийн комисст орох ямар нэр хүндтэй бас хэцүү ажил гэдгийг мэднэ ээ. Хөтөлбөр боловсруулах, зохион байгуулах, хамтлаг дуучид олох зэрэг ундарсан их ажлаас хамгийн хэцүү нь газраа сонгох. Жил болгон л нэгэн хэв маягаар тэмдэглэсээр залхсан бол, энэ удаад үдэшлэгээ тусгай сэдэвтэй байлгавал ямар вэ? Бид чамд жазз, сонгодог, коктейл уур амьсгалтай үдэшлэг зохион байгуулахад хамгийн тохиромжтой 12 газрыг санал болгож байна.

Шинэ жилээ тэмдэглэхэд тохиромжтой 12 ресторан
* “Би шинэ жилдээ бэлэн” сарын онцлох нийтлэл
1. “Winter Wonderland”- Jazz night
20-р зууны эхэн үеийн хэв маягтай орчинд хуучны америк дуунуудыг сонсонгоо хар даашинз, сувдан зүүлт, торон бээлий, дэрвэгэр хормойгоороо гайхуулах жазз шинэ жилийг төсөөлж байгаа бол эдгээр газрыг нэг хар даа?
Winsway
Онцлог: Хуучны маягаар тохижуулсан ирланд орчинтой. Бонус-Дотроо Лондонгийн телефон утасны бүхээгтэй! :p Дан ганц ресторан биш дээд, доод давхартаа караоке, lounge-той нь бас нэгэн давуу тал болж байна. Ресторандаа хамтлаг дуучдын тусгай тайз дэлгэцтэй, тоног төхөөрөмж сайтай.
Багтаамж: 50-100 хүн
Хаяг: 3, 4-р хорооллын “Түмэн плаза”-ийн баруун талд
Утас: 77007878, 98282802
Холбоос: http://www.winsway.mn/
2. Unique Vista
Онцлог: Дотоод тохижилт нь анхаарал татмаар, ресторан өөд хөтлөх шат нь хүртэл гоёмсог. Гаднаа хувцасны өлгүүртэй, дотроо том тайзтай нь давуу тал болно. Хоол нь үнэхээр амттай, ажилтнууд нь үйлчилгээний соёлтой юм билээ. 18 давхар барилгын хамгийн дээр байрлах учраас үзэгдэх орчин нь ч гоё.
Багтаамж: 50-100 хүн
Хаяг: Энхтайваны өргөн чөлөө, “Peace office”, 18-р давхар
Утас: 7015 9903
Холбоос: https://www.facebook.com/uniquevista/
3. Lusine French cuisine
Онцлог: Франц тогоочийн “гараа гаргаж” хийсэн Франц үндэсний амтат хоолоор үйлчилдэг. Халуун дулаан орчинд хэдүүлэхнээ хөгжилдөхийг хүсч байгаа цомхон хамт олонд тохирсон ресторан.
Багтаамж: 20-30 хүн Хаяг: Continental зочид буудлын зүүхнэ талд байрлах Regency Residence Building-ийн 1-р давхарт
Утас: 7700 7779
Холбоос: https://www.facebook.com/lusinefrenchrestaurantandboutique/
4. Blue Fin Cuisine d’Art
Онцлог: Жинхэнэ утгаараа “winter wonderland” шиг цав цагаахан орчинтой. Төгөлдөр хуур, тайз, бүжгийн талбайтай.
Багтаамж: 100 хүн
Хаяг: Монголын Урчуудын Эвлэлийн 1-р давхарт
Утас: 70002267, 99051917
Холбоос: https://www.facebook.com/CuisinedArt/
5. Premier Lounge
Онцлог: Тогтмол жазз үдэш зохион байгуулдаг туршлагатай, төгөлдөр хуур, том тайзтай учраас хөтөлбөртөө ямар нэг тоглолт багтаасан шинэ жилийн үдэшлэг зохион байгуулахад тохиромжтой. Туушин зочид буудлын 25 дах давхарт байрладаг, том цонхтой учраас коктейл шимж, хамтран ажиллагсадтайгаа яриа өрнүүлэнгээ хотыг тольдоорой.
Багтаамж: 50-100 хүн
Хаяг: Чингисийн талбайн зүүн талд Туушин зочид буудлын 25 дах давхар
Утас: 9509 6013
Холбоос: https://www.facebook.com/premierloungetuushin
6. “Waltz of the flowers”-Classic night
Урт даашинзтай бүсгүйчүүд, эрвээхэй зангиатай эрчүүдийн зочлох, хүндлэл, бишрэл, эрхэм тансаг байдлаар уур амьсгалаа бүрдүүлсэн сонгодог шинэ жилд зориулан эдгээр газрыг санал болголоо.
Time Out
Онцлог: Сонгодог, гэгээлэг орчинтой. Хоолоо шууд тэр дор нь хийж өгдөг. Доороо билльярд, бартай.
Багтаамж: 45-60 хүн
Хаяг: Нарны гүүрийн зүүн хойд өнцөгт, GS Tower-ийн хойно
Утас: 11 31 7704
Холбоос: https://www.facebook.com/pages/Time-Out-Restaurant/224803437555195
7. The Embassy
Онцлог: 3 танхим, 300 хүний багтаамж бүхий том талбайтай. Шинэ жилээ тэмдэглэвэл тайз, бүжгийн талбай, DJ, 3 цагийн турш заал үнэгүй ашиглах эрх дагалдана гэсэн. Өөрийн гэсэн автомашины зогсоолтой.
Багтаамж: 50-300 хүн
Хаяг: Тэнгис кинотеатрын зүүн талд, Бишрэлт Плаза зочид буудалд
Утас: 11-313-786, 8811-5630, 9411-9454
Холбоос: https://www.facebook.com/Embassy.restaurant.Mongolia/
8. Grand Royal Regency
Онцлог: Монголд байгаа цорын ганц VIP club болон karaoke. Дотоод тохижилт, караокены технологи, үйлчилгээ зэрэгтээ нэлээн өндөр анхаарал хандуулж ажилладаг нь илт. Найзуудын тусгай шинэ жилд яг тохирно.
Багтаамж: Дотроо 10-60 хүний багтаамжтай 15 өрөөтэй.
Хаяг: Metromall-ын Metro business center-ийн 1, 2-р давхарт
Утас: 77101111, 77110011
Холбоос: https://www.facebook.com/pages/Grand-Royal-Regency/780529131999305
9. Khanburgedei Restaurant
Онцлог: Төгөлдөр хуур, тайзтай. Сонгодог засалттай.
Багтаамж: 150-200 хүн
Хаяг: Төмөр зам, Ханбүргэдэй дэлгүүрт
Утас: 11-367054, 99854220
Холбоос: https://www.facebook.com/KhanburgedeiRestaurant/
10. “All I want for christmas is you”-Cocktail party
Тачаангуй, богино даашинз, том бөгжтэй бүсгүйчүүдийн үдэшлэг энд болно. Шинэ жилийн баярыг албархаг уйтгартай тэмдэглэхээс залхсан, хөгжилтэй хамт олны сонголтонд илүү нийцэх байх.
Bitter house
Онцлог: Бартендеруудынх нь ур чадвар их сайн. Классик коктейлуудаас гадна өөрсдийн гэсэн онцгой, нэрийн коктейлуудыг зохиож гаргадаг. Итали болон Куб тогоочийн гарын хоолтой.
Багтаамж: 40-50 хүн
Хаяг: Байгалийн музейн зүүн талд
Утас: 9190 1939
Холбоос: https://www.facebook.com/pages/BITTER-HOUSE/279965572177104
11. VLVT cocktail bar
Онцлог: Тухлан ярилцах коктейл лоунж, стрессээ тэр чигт нь сэгсэрч хаях бүжгийн клубыг нэг дор багтаасан хоёр том заалтай. Тайз, тоглолтын тоног төхөөрөмжтэй. Бүх төрлийн коктейлоор үйлчилдэг.
Багтаамж: Lounge-80, Club-180
Хаяг: Metromall их дэлгүүр
Утас: 88115097, 89112232
Холбоос: https://www.facebook.com/vlvt.cocktail.lounge
12. Double Shot coffee and cocktail house
Онцлог: Modern Nomads-ын сүлжээ, lounge, disco хоёрын холимог засалттай учир өвөрмөц мэдрэмж төрүүлнэ. Өргөн сонголт бүхий коктейлуудтай.
Багтаамж: 45-60 хүн
Хаяг: Хурд хороолол, KH apartment, үйлчилгээний төвийн 1-р давхарт
Утас: 77112662
Холбоос: https://www.facebook.com/doubleshot.mn/
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(643)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com