ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Эко салон зөвлөж байна: 30 минутанд хийж болох гоёлын засалтууд

Гоо сайхан  | 2014 / 11 / 27

Шинэ жилийн чинь бэлтгэл ямархуу шатандаа явж байна даа? Даашинз, өндөр өсгийтөөс гадна үснийхээ засалтыг сонгочихвол тэр өдрийг харц дээгүүр өнгөрүүлэх нэг том шалтгаанаа бүрдүүлчихлээ гэсэн үг. Бид Гоолингоо өдрийн хамтрагч, Eco hair and beauty salon-ы үсчидтэй хамтран өөрийн гараар, гэртээ хийж болох 4 төрлийн гоёлын шуултыг санал болгож байна. Урт үс, дунд зэргийн урттай үс, богино үсний алинд нь ч тохирно. Мөн бүгдээрээ л чамаас ердөө хагас цагийн хөдөлмөрийг шаардана.

Эко салон зөвлөж байна: 30 минутанд хийж болох гоёлын засалтууд

Гоёлын засалт хийхдээ юуг анхаарах вэ?
-Үсэндээ ангижруулагч, тос түрхэх хэрэггүй. Энэ нь үсний индүү авч, хэлбэрт орох чадварыг бууруулдаг.

-Ямар ч гоёлын засалтыг хийхдээ урьдчилан ороож буржийлгасан байвал сайн. Ингэх нь үсний хэмжээг нэмэгдүүлж, гоёлын засалт хийхэд илүү хялбархан, барьцтай бас хэлбэр сайтай болгож өгдөг. Монгол бүсгүйчүүдийн нүүрний хэлбэрт ч зохимжтой байдаг.

-Гоёлын засалтын хамгийн чухал нь үсний өнгө. Үсэндээ VS-ийн моделиуд шиг сорлосон омбре хийлгэчихвэл харагдах байдал нь өтгөрч, засалтын загвар тодорч илүү гоёмсог харагддаг. Тэгэхээр зөвхөн засалт хийлгэхийн оронд давхар өнгөө өөрчлөх талаар бодолцоорой.

* “Би шинэ жилдээ бэлэн” сарын онцлох нийтлэл
1. Гоёлын засалт-Загасан шуулт
Урт, шатлалгүй тайралттай үстэй бүсгүйчүүдэд илүү тохиромжтой.
1. Эхлээд үсээ сулавтар ороож, угийг нь босгон шуултанд бэлтгэнэ.
2. Нүүрний хоёр талаар орж ирдэг үсийг үлдээгээд үлдсэнийг нь арагш болго.
3. Ардах үсээ нарийн резинээр боож гурав хуваан тус бүрийг нь загасан сүлжээсээр сүлжинэ. Дараа нь сүлжээсийнхээ үе бүрийг хоёр талаас нь татаж хуруугаараа султга.
4. Сүлжсэн хэсгүүдээ нэг нэгээр нь дугуйруулж толгойныхоо ард аалзан хавчаараар хавчина.
5. Баруун, зүүн талын хоёр салаагаа хамтад нь чимхэж байгаад хавчаарай.
6. Нүүрнийхээ урд үлдээсэн хоёр талын үсийг мушгиж байгаад шуултандаа оруулан хавчина. Ингээд л болох нь тэр!
2. Гоёлын засалт-Грек шуулт
Мөр давсан дунд зэргийн урттай үстэй бүсгүйчүүдэд тохиромжтой.
1. Эхлээд үсээ сулавтар ороож, угийг нь босгон шуултанд бэлтгэнэ.
2. Нүүрний хоёр талаар нэлээд их үс үлдээж мөрний урагш болгоно. Ард үлдсэн үсээ хоёр давхарга болгон хуваагаад дээд хэсгийг нь толгойны орой хэсэгт тогтоон хавч.
3. Арын үсний доод давхаргыг гараараа самнаж байгаад дотогш нь нугалж хавчаараар тогтооно. Дараа нь дээрх давхаргыг нь хавчаараас нь суллана.
4. Дээд давхаргын үсийг хажуу талаас нь хуйлж дугуйруулан хавчина.
5. Урдуур үлдээсэн үсээ хойш нь шууж хавчина.
3. Гоёлын засалт-Ром шуулт
“5 минутын шуулт” гэдгээрээ ч алдартай. Дээрх хоёр засалт жаахан ур дүй шаардаж магадгүй. Харин энэ засалтыг ямар ч эвсэлгүй эмэгтэй ч хийж чадна.
1. Эхлээд үсээ сулавтар ороож, угийг нь босгон шуултанд бэлтгэнэ. Урд хэсэгт үснийхээ талыг үлдээн хоёр хуваана.
2. Үсний өнгө дагуу эсвэл даашинзныхаа өнгөтэй хослох резинэн утсаар (үсний резинэн даруулга байвал бүр сайн) толгойн орой хэсгийг бөгжилнө.
3. Хоёр чихний ар талд резинээ бэхлэн аалзан хавчаараар тогтоогоорой. Баруун талынхаа урдаас үс авч дотогш нь хуйлаад резин рүүгээ оруул.
4. Ард талд үлдсэн үсээ бага багаар нь нэг талаас нь хөөж хуйлаад резиндээ оруулаарай.
5. Сайн тогтоохын тулд чангавтар хуйлах хэрэгтэй шүү.
6. Хамгийн сүүлд урд талын үсээ хуйлаад арагш нь тогтоогоорой. Резинээ мэдэгдэхийг хүсэхгүй байвал гоёлын шпилкнүүдээр чимээрэй.
4. Гоёлын засалт-Боб шуулт
Богинохон үсийг индүүдэхээс өөрөөр яаж янзлах аргаа олохгүй байна уу? Энэ амархан самналтыг хийвэл урт үсийг дээш нь шуучихсан юм шиг загвартай харагдах болно.
1. Эхлээд үснийхээ үзүүрийг сулавтар ороож, угийг нь босгон шуултанд бэлтгэнэ.
2. Үснийхээ орой хэсгийг угнаас нь салгаж дээш нь сөхөөд түр хавчиж тогтоо.
3. Доорх давхаргын үсийг нарийн шүдтэй самаар үзүүрээс нь уг руу нь үрэх маягаар ширэлдүүлж угийг нь босго. Тэгээд хавчсан үсээ хавчаараас нь салгаж сул орхи.
4. Одоо доогуурх үс илүү харагдаж байгаа биз? Эдгээрийг нь хэдэн тусдаа салаа болгож резинээр боогоод саяын зассан “малгай”-ныхаа доор хумьж хийгээд хавч.
5. Нэг ч илүү үс үлдээж болохгүй шүү. Маш цэвэрхэн, амархан засалт бэлэн боллоо!
5. Eco beauty and hair salon өнгөрсөн долоо хоногоос эхлэн бүсгүйчүүдийг өөртөө цаг гаргахад нь уриалах “ариун үйлс”-д нэгдсэн юм. 11, 12-р сарын турш Японы алдарт үс арчилгааны бүтээгдэхүүнүүдээр хийдэг Hahonico үсний spa нь Гоолингоо өдөр бүр 20 хувь, Гоолингоо карттай эмэгтэйчүүдэд 30 хувь хямдрах болно.
Hahonico үсний spa нь:
1. Хуйхны бохирдлыг арилгаж гүн цэвэрлэх
2. Өнгөө алдаж, хуурайшсан, гэмтэлтэй үсийг дотор талаас нь бэхжүүлэх
3. Үсний чийглэг, тослогийг тэнцвэржүүлэх
4. Үсний хуйхаар дамжин алдагдсан уургийг нөхөн төлжүүлэх
5. Үсний илүүдэл липидийн балансыг тохируулж, хамгаалалтын бүрхүүл үүсгэх үйлчилгээтэй. Үсээ баярлуулцгаая!
Түүнээс гадна долоо хоног бүр та нартаа зориулж аль нэг үйлчилгээгээ онцгойлон хямдруулж байгаа. Жишээ нь, өнөөдөр үсний ороолт 10’000-15’000 болж хямдарсан. Чамайг долоо хоногийн нэг өдөр ч болов өөртөө бүрэн сэтгэл хангалуун, итгэл дүүрэн алхуулахын төлөө тэд аль болох их хямдрал үзүүлнэ гэдгээ хэлнэ лээ.
Дээрх жишээнүүдэд өөрийн гараар, гэрийн нөхцөлд хийж болох засалтуудыг онцолсон. Хэрвээ чи үсчдийн нарийн мэдрэмж, техник орсон, бүр тансаг засалт хийлгэхийг хүсвэл Eco beauty salon-д хандаарай.
Хаяг:
- ЧД 3-р хороо, (УИД-ийн чанх хойно), 9-р байр
- ХУД 1-хороо, Зайсан Оргил худалдааны төв
Утас: 91919120
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн, Eco Beauty Salon хамтран бэлтгэв.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(862)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com