ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Шинэ жилээр шижгэр хямдардаг хотууд

Шинэ жилээр хямдрал зарладаг хотууд гэхээр хэтэрхий эрт орж байгаа мэдээ шиг санагдсан уу? Үгүй шүү. Яг одоо төлөвлөөд явахаар шийдвэл харин ч бүр цаг нь тулчихсан байгаа. Эдгээр хотууд аялагчдын саналаар хамгийн сайн бас сонголттой хямдралыг зул сарын баяраар зарладаг юм.

Шинэ жилээр шижгэр хямдардаг хотууд

Товчилсон тэмдэглэгээ:
Такси, автобус, метро зэрэг тээврийн хэрэгслийн олдоц болон үнэ – А
Дундаж үнэ, хямдралын хэмжээ – B
Дэлгүүр, бараа болон брэндүүдийн сонголт олонтой эсэх – С
Хотын үзэмж, хүмүүсийн нөхөрсөг байдал, үйлчилгээ сайтай эсэх – D
1-10 оноогоор дүгнэсэн бөгөөд оноо өндөр байх тусмаа сайн гэж ойлгоно.

* “Би шинэ жилдээ бэлэн” сарын онцлох нийтлэл
1. Сөүл
A – 4, B – 7, C – 4, D – 6. Нийт: 21
Өмнөд Солонгосын иргэд Азидаа хамгийн их дэлгүүр хэсдэг хүмүүс байдаг. Тухайн дэлгүүр хэчнээн жижиг хэмжээтэй байсан ч хуулийн дагуу кредит картаар үйлчлэх ёстой байдаг учраас их хэмжээний бэлэн мөнгө авч явах шаардлагагүй. Азидаа гоо сайхны бүтээгдэхүүн болон хувцасны борлуулалтаараа өндөрт ордог. Томоохон захуудаар нь тоймгүй олон төрлийн хямд үнэтэй, амттай гудамжны хоол зардаг учраас түрхэн зуур өлөө дараад үргэлжлүүлэн хэсэх боломжтой. Маш олон төрлийн бараатай, маш олон дэлгүүрүүд нэг дор байрладаг учраас ерөнхийд нь зах гэж нэрлэдэг. Namdaemun, Gyeongdong гэсэн хоёр зах нь уламжлалт бараагаар илүү дагнадаг.
Өмнөд Солонгос нь Louis Vuitton брэндийн анхны татваргүй барааны дэлгүүрийг нисэх буудалдаа нээсэн бөгөөд ихэнх том брэндүүд энд хамгийн доод үнээр зарагддаг. Чиний заавал сонирхож үзэх дэлгүүр:
Doota, 18-12 Euljiro 6-ga, Jung-gu; +82 2 3398 3333; Мягмар-Бямба 10:30 a.m.- 5 a.m., Даваа 7 p.m.-5 a.m., Ням 10:30 a.m.-11 p.m
Lotte Department Store flagship, 1 Sogong-dong, Jung-gu; +82 2 771 2500; Өдөр бүр 10:30 a.m.-8 p.m
Garosugil, Sinsa-dong, Gangnam-gu Sinsa Station-ээс метрогоор явна. (Subway Line 3) 10 Corso Como, B1F Trinity Building, 79 Cheongdam-dong, Gangnam-gu; +82 70 7098 0010
2. Милан
A – 5, B – 5, C – 4, D – 8. Нийт: 22
Prada, Dolce & Gabbana, Versace-ийн эх нутаг болсон энэ хотыг хэрхэн орхиж болох билээ. Дэлхийн хамгийн загварлаг дэлгүүрүүдийг чи эндээс олох боломжтой. Зөвхөн дэлгүүрээс бүтсэн бүхэл бүтэн гудамж, хороолол бий. Хэзээд цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхдаг энэ хотын дэлгүүрүүд маш хурдан хуучин загваруудыг хурааж, шинийг гаргадаг учраас хямдралын хэсгүүд дүүрэн байх нь тогтмол. Ихэнх хувцаснууд өнгө, размераараа 60% хямдрах нь түгээмэл. Чиний авсан зүйл заавал тренд болно гэдэгт итгэж болно. Учир нь Миланы дэлгүүрүүд ямар ч тохиолдолд трендээс хоцордоггүй. Харин ч түрүүлдэг гэж хэлж болно. Чиний заавал сонирхож үзэх дэлгүүр:
Quadrilatero d'Oro, between via Montenapoleone, via Borgospesso, via Della Spiga and via Sant' Andrea, Milan
Il Salvagente, Via Fratelli Bronzetti 16, 20129 Milan; +39 02 7611 0328; Даваа 3 p.m.-7 p.m., Мягмар-Бямба, 10 a.m.-7 p.m.
3. Мадрид
A – 6, B – 6, C – 4, D – 7. Нийт: 23
Мадридын дэлгүүрээс хамгийн онцгой нь Capas Sesena. 1901 онд анх үүссэн энэ дэлгүүр хөвөн даавуун болон ноосон хувцаснууд зардаг. Тэр тусмаа тэдний нөмрөгүүд бусдаас онцгой. Жүжигчин Pierce Brosnan, улс төрч Hillary Clinton нар тус дэлгүүрээр тогтмол үйлчлүүлдгээс харахад олон жилийн туршлагатай, очиж үзэх газруудын нэг мэт санагдана.
Харин Casa de Diego бол уламжлалт бэлэг дурсгалын зүйлс, гоёл чимэглэл, хөгжмийн зэмсэг гэх мэт зүйлсийг зардаг. Хэрвээ чи баярын үеэр Мадридад байх бол энэ дэлгүүрийг заавал зориорой:
Capas Seseña, Calle de la Cruz, 23, 28012 Madrid, Community of Madrid; +34 915 316 840; Даваа-Баасан 9 a.m.-2 p.m., 5-8:15 p.m., Бямба 10 a.m.-2 p.m. and 4-8 p.m.
Casa de Diego, Puerta del Sol, 12. 28013 Madrid; +34 91 522 66 43; Даваа-Баасан 9:45 a.m.-8 p.m.
4. Дубай
A – 6, B – 6, C – 8, D – 4. Нийт: 24
Dubai Mall бол дэлхийн хамгийн том дэлгүүр. Дотроо дэлгүүртэй, парктай, хүрхрээтэй, олимпын цэнгэлдэхтэй тэнцүү хэмжээний том мөсөн гулгуурын талбайтай, асар том усан оргилууртай гээд бодохоор төсөөлөгдөж байгаа байх. Дубайн их дэлгүүр нь шинэ жилийн дараахан нэг сарын туршид маш том худалдааны фестивалыг зохион байгуулдаг. Энэ үеэр гайхамшигт үзүүлбэрүүд их болох бөгөөд хувцас, цахилгаан бараа болон бусад хэрэглээний зүйлс 70 хүртэл хувиар хямдардаг. Энэ жилийн фестивал 1 сарын 1-нээс 2 сарын 1 хүртэл болно. Чиний заавал сонирхож үзэх дэлгүүрүүд бол:
Dubai Mall, Doha Street, Dubai; +971 4 362 7500; Даваа-Лхагва болон Бямба-Ням 10 a.m.-10 p.m., Пүрэв-Баасан 10 a.m.-11:30 p.m.
Mall of the Emirates, Al Barsha 3, Dubai; +971 4 377 2000; Ням-Лхагва 10 a.m.-10 p.m., Пүрэв-Бямба 10 a.m.-midnight
5. Вена
A – 6, B – 8, C – 3, D – 8. Нийт: 25
Дэлгүүрүүд нь бусад улсыг бодоход эрт хаадаг ч үнэ уян хатан. Олон зууны түүхтэй Naschmarkt-аар дэлгүүр хэсэх зуураа 1,5 км үргэлжлэх 120 гаруй хоолны бүхээгүүдээс хүссэн хоолоо аваад идчихэж болно. Дэлгүүр хэсэх зуураа тухайн улсын хоолтой бага ч гэсэн танилцчихна. Хувцас, бусад хэрэглээний зүйлсээс гадна шинэ жилийн худалдааны үеэр өөр хаана ч байхгүй сонирхолтой, өвөрмөц гар урлалын чимэглэлүүд ч тэнд зарагдана.
Naschmarkt, 1060 Vienna; +43 1 5463405430; Даваа-Баасан 6 a.m.-7:30 p.m., Бямба 6 a.m.-6 p.m.
The Viennese Christmas Marketнь City Hall - д 11 сарын 17-оос 12 сарын 24 хүртэл ажиллана. Rathausplatz, 1010 Vienna; Ням-Пүрэв 10 a.m.-9:30 p.m., Баасан-Бямба 10 a.m.-10 p.m., December 24 10 a.m.-5 p.m.
6. Буэннос Айрес
A – 6, B – 8, C – 6, D – 7. Нийт: 27
Дур булаам Аргентин бүжиг+дур булаам Аргентин цаг агаар=Дур булаам хувцасны дэлгүүр.
Боломжийн үнэтэй өндөр чанартай арьсан бүтээгдэхүүнийг эндээс олж болно. Тэр тусмаа эрэгтэй гутлууд маш олон сонголттой. Calle Murillo нь арьсан бүтээгдэхүүнээс гадна гар хийцийн дээд зэргийн хувцаснуудыг санал болгоно. Чиний заавал сонирхож үзэх дэлгүүрүүд бол:
Moscasines Guido, Rodríguez Peña 1290, Buenos Aires; +54 11 4813 4095; Даваа-Баасан 9:30 a.m.-7:30 p.m., Бямба 9:30 a.m.-1 p.m.
Murillo 666, Murilla 66, Villa Crespo, Buenos Aires, Buenos Aires Province; +54 11 4856 4501; Даваа-Бямба 9:30 a.m.-8 p.m., Ням 10 a.m.-7 p.m.
7. Хонгконг
A – 10, B – 5, C – 6, D – 7. Нийт: 28
Нийт жуулчдын 87 хувь нь дэлгүүрээс авсан бүтээгдэхүүн, үнэ, чанарт сэтгэл хангалуун байдаг энэ хотоос олон зүйлийг олж авах боломжтой. Азийн “Best shopping city” гэдэг нэрийг тэд зүгээр ч нэг авчихаагүй. Тэр тусмаа бүсгүйчүүдэд хамгийн их сонголттой. Эмэгтэйчүүдийн бэлэн хувцасны Fang Fong дэлгүүр санал асуулгаар хамгийн их жуулчдын зорьдог дэлгүүрээр сонгогдсон. Чиний заавал сонирхож үзэх дэлгүүрүүд бол:
KniQ, Shop 4B, Vienna Mansion, 55 Paterson St, Causeway Bay, Hong Kong; +852 2881 7903; Даваа-Бямба 2-10 p.m., Ням 2-9 p.m.
Fang Fong Projects, 67A Peel St., Central, Hong Kong; +852 3105 5557; Өдөр бүр 2-8 p.m.
8. Парис
A – 6, B – 6, C – 8, D – 9. Нийт: 29
Парисын шилдэг дэлгүүрүүд гэхээр брэндүүд санаанд ордог. Үнэхээр чи эндээс Stella McCartney, Yves St Laurent, Fendi, Swarovski, Christian Dior-ийг худалдан авах боломжтой. Бас тэгээд алдарт Эйфэлийн цамхаг үзчихнэ. Гэхдээ бид зөвхөн брэнд гэхээсээ илүү чиний очиж болох боломжийн үнэтэй бас сонголт сайтай дэлгүүр болон үйлчилгээний газруудыг танилцуулж байна.
Le Bon Marché, 24, rue de Sèvres, Seventh Arrondissement, Paris; +33 1 44 39 80 00; Даваа-Лхагва, Бямба 10 a.m.-8 p.m., Пүрэв-Баасан 10 a.m.-9 p.m.
Printemps, 64, boulevard Haussmann, Ninth Arrondissement, Paris; +33 1 4282 5000; Даваа-Бямба 9:30 a.m.-7 p.m.
Galeries Lafayette, 40, boulevard Haussmann, Ninth Arrondissement, Paris; +33 1 4282 3456; Даваа-Лхагва, Баасан-Бямба 9:30 a.m.-8 p.m., Пүрэв 9:30 a.m.-9 p.m.
Merci, 111, boulevard Beaumarchais, Third Arrondissement, Paris; +33 1 42 77 00 33; Даваа-Бямба 10 a.m.-7 p.m.
Colette, 213, rue St.-Honoré, First Arrondissement, Paris; +33 1 55 35 33 90; Даваа-Бямба 10 a.m.-7 p.m.
9. Куала Лумпур
A – 6, B – 10, C – 8, D – 6. Нийт: 30
Хамгийн том нь хамгийн сайн. Дэлхийн хамгийн том 10 их дэлгүүрийн 3 нь энд бий. Utama их дэлгүүр нь хэмжээгээр дэлхийд 4-т ордог бөгөөд нийт 650 дэлгүүртэй. Боломжийн үнэ, сайн чанар, урт хугацааны хямдралыг сонирхож байгаа бол жилийн эцсийн худалдааны фестивалийг нь зорьж очоорой. Энэ жилийн хямдрал 11 сарын 15-наас 1 сарын 4 хүртэл үргэлжилэхээр төлөвлөгдсөн байна.
Utama, 1, Lebuh Bandar Utama, Bandar Utama City Centre, Bandar Utama, 47800 Petaling Jaya, Selangor Darul Ehsan; +60 3 7710 8118; өдөр бүр 10 a.m.-10 p.m.
Local designer Peter Hoe's store in KL's historical building: Peter Hoe Beyond, 145 Jaan Tun HS Lee, Kuala Lumpur, +60 3 2026 9788, өдөр бүр 10 a.m.- 7 p.m.
Quirky Brown Cow, Lot 23-1, Jalan Telawi 2, Bangsar Baru, 59100 Bangsar, Kuala Lumpur; +603 2201 0212, өдөр бүр 11 a.m.-10 p.m.
10. Лондон
A – 6, B – 6, C – 10, D – 9. Нийт 31
Лондон ханш өндөртэй улсын тоонд ордог ч Европын хамгийн их хүмүүс татдаг худалдааны төв гэдгээрээ ч алдартай. Liberty их дэлгүүр энэ бүхний гол цөм нь гэж хэлж болно. Хувцас, гэр ахуй, хэрэглээ, тавилга гээд бүх л зүйлийг эндээс олох боломжтой.
Liberty, Great Marlborough Street, London, +44 20 7734 1234; Даваа-Бямба 10 a.m.-8 p.m., Ням гаригт үдээс хойш-6 p.m.
London-ийн хамгийн загварлаг дэлгүүр: Dover Street Market, 17-17 Dover St., London W1S 4LT; +44 20 7518 0680; Даваа-Лхагва 11 a.m.-6:30 p.m., Пүрэв-Бямба 11 a.m.-7 p.m., Ням гаригийн үдээс хойш-5 p.m.
11. Токио
A – 8, B – 8, C – 9, D – 9. Нийт. 34
Алдарт Shinjuku-д худалдаа хийвэл англи, хятад, солонгос хэлээр ярьдаг худалдагч нар чамд туслах болно. Япончуудын хэлдгээр загаснаас эхлээд гутал хүртэл маш олон төрлийн бараа энд бий. Хэдий Япон улс ч гэлээ эндээс чи хамгийн амттай Франц макароныг авч идээд дэлгүүр хэсч болно. Мөн үндэсний хувцас болох кимоно, юката төрөл төрлөөрөө бий. Үнийн хувьд ч жагсаалтын бусад улсуудаас хамаагүй доогуур. 3 3406 3951; өдөр бүр 11 a.m.-8 p.m.
M's: Pop Life Sex Department Store, 1-15-13 Soukanda, Chiyoda-ku, Tokyo,; +81 3 3252 6166; өдөр бүр 10 a.m.-11 p.m.
Isetan Shijuku flagship, 3-14-1 Shinjuku, Shinjuku-ku, Tokyo; +81 3 3352 1111; өдөр бүр 10 a.m.-8 p.m.
12. Нью-Йорк
A – 8, B – 7, C – 10, D – 10. Нийт: 35
Зул сарын баярыг жинхэнэ утгаар нь тэмдэглэж, Black Friday зарлаж, огцом хямдруулдаг хот энэ жагсаалтыг тэргүүлжээ. Бүх төрлийн загвар, бүх төрлийн брэнд, бүх төрлийн барааг хамгийн сайн хямдралаар авах боломжтой. Харин чи өдрийн турш дэлгүүрээр алхах хүчтэй байхдаа бэлдээрэй.
Rare Vintage, 24 West 57th St., New York; +1 212 581 7273; Даваа-Баасан 11:30 a.m.-6 p.m.
Гар урлал хайж байгаа бол: Brooklyn Flea (Fort Greene Flea), 176 Lafayette Ave., Brooklyn, Бямба-Ням10 a.m.- 5 p.m
Та нар шинэ жилийн баярын хямдралыг ашиглан дэлгүүр хэсэхээр ямар ямар орнууд руу аялж байсан бэ?
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Angela
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(181)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com