ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоогийн зурвас - Гялалзсан сар

Мэдээлэл  | 2014 / 11 / 30

Цонхны цаанаас гялалзан харагдах цасан ширхгүүд, тэдний өнгийг улам баяжуулах гудамжны гэрлэн чимэглэлүүдийг би юутай их үгүйлнэ вэ? “Хүйтэн байна” гэж дайжсаар байгаад бид цасыг гомдоочихсон юм болов уу? Уг нь нэг өглөө босоод ирэхэд л битүү дарчихсан байдагсан. Эхний өдрөөсөө эхлээд л үлгэрийн мэт байгаасай гэж хүсч байгаа болохоор ид шидэд итгэдэг бяцхан охины зангаараа 12 сард би хүслээ шивнэе.
12-р сар минь, 12-р сар минь - “Цасыг хурдхан маш ихээр оруулж өгөөч! Хэрвээ тэгвэл би зузаан орсон цасан дээр хэвтээд эрвээхий болж, тэнгэрт нисмээр байна...”

Та нар ч гэсэн надтай хамт хүслээ шивнэвэл юмыг яаж мэдхэв, маргааш өглөө газар дэлхий маань цагаан өнгөөр хучигдсан байх ч юм бил үү? Тэгээд л гайхалтай гялалзаж, гялтганаж харагдана даа.

Маргааш 12 сарын 1. 2014 оны сүүл сар баяр хөөр, аз жаргал, амжилт, хайр дурлал дагуулсаар хүрээд ирлээ. Тийм гэж яаж мэдэж байгаа юм бэ, гэж үү? Учир нь зурхай дээр тийм байна лээ. Та нартаа 12 сарын зурхайгаа хүргэх гээд уншиж байхад үнэхээр гайхалтай сар болох нь дээ гэж бодогдохоос гадна 12 сарыг “Гялалзсан” сар болгож байгаа маань ч яг л байгаа онож хэмээн баярлаж байна. Бүсгүйчүүдийн маань хайр дурлал нь ч, ажил амжилт нь ч, хувцас гоёл нь ч, гэр орон нь ч “гялалзсан” гялбам сар айсуй.

“Гялалзсан”сарынхаа дундуур бид:
- 60 шинэ жилсэг санаа буюу чамайг шинэ жилийн тухай бодолд умбуулах шинэлэг санаанууд маань хүрсээр байх болно.
- Он гарах мөчийг хайраараа “гялалзуулах”-д чинь туслах романтик санаанууд
- Би юу зүүх вэ? буюу энэ жилийн гоёл чимэглэлийн тренд
- Happy hour: Гэрлээр зурсан зураг
- “Гялалзаж” байхдаа хэлэх үгс буюу оны шилдэг ажилтны индэр дээрээс хэлэх үгнүүд
- Ажлаа “гялалзуулах” санаанууд
- Хайрт минь “гялалзаад” өг буюу амжилт бүтээлээр “гялалзах”-д нь нөхөртөө хэрхэн туслах вэ?
- Асуулга: Миний хамгийн ихээр “гялалзсан” шинэ жил гэх мэт сэтгэлийг чинь догдлуулахуйц нийтлэлүүдийг бэлдчихээд байна.

Харин одоо үлгэрийн орноор аялж “Цөмөөхэй” – г хамтдаа үзье.

Энэ сарын шилдэг сэтгэгдэл:
Миний хувьд амьдралыг харах өнцөг маань өдөр өдрөөр сайжирч, өөрчлөгдөж байгаа. Хэцүү өдрүүдийн ард гарсаны дараа, хэзээ ч дуусахгүй юм шиг өдөр хоногуудын дараа гэрэл гийхэд тэр гэрэл өөр гэрлүүдийг араасаа дагуулж байсан. Би засаршгүй өөдрөг үзэлтэн болж өөрчлөгдөн, муухай хүмүүсээс, муу зүйлээс ч сайхныг нь олж хардаг болсон. Одоо ахин шаналахгүй юм шиг мэдрэмж төрдөг, өөрийгөө бага багаар олж, юу намайг жаргалтай болгодгыг мэддэг болж байгаа бололтой. (Саруул 20 таалагдлаа)

Засаршгүй өөдрөг үзэлтэн, хөөрхөн Саруулдаа сэтгэгдлээ хуваалцсанд нь баярлалаа. Мөн бид яг ийм өөрчлөлтийг л бүсгүйчүүдийнхээ сэтгэл оюунд бий болгохыг зорьдог. Гоолингоогийн нөлөөгөөр мөн ч бай үгүй ч бай эерэг нэгэн болж байгаад нь баярлаад баршгүй.

Харин одоо та нарыгаа шинэ жилдээ бэлэн гэж итгэж байна. Ирэх сард эргээд уулзъя. Чиний Гоолингоо ХОХО

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  
Өмнөх мэдээлэл
12 сарын зурхай
Дараах мэдээлэл
Шинэ жилсэг санаа №29

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(855)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com