ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Бэлгэвч ба баримт

Эрүүл мэнд  | 2014 / 12 / 01

Чамд “Траст” байгаа юу?

Бэлгэвч ба баримт

Бэлгэвчний тухай ямар ямар сонирхолтой баримтууд байдаг вэ, гэвэл:

1. Дэлхий даяар жилд дунджаар 5 тэрбум бэлгэвч хэрэглэгддэг.
2. Дэлхий дээр зарагдаж байгаа нийт бэлгэвчний 40% - ийг эмэгтэйчүүд худалдаж авдаг.
3. Монголын зах зээл дээр худалдаалагдаж буй бэлгэвчүүд нь ихэвчлэн малайз, тайланд, тайвань, БНХАУ-д улсад үйлдвэрлэгдсэн байдаг.
4. Дани хэлээр бэлгэвчийг “svangerskabsforebyggendemiddel” гэдэг.
5. Нигер хэлэнд бэлгэвчийг “Okpuamu” гэж нэрлэдэг ба үүнийг орчуулбал эр бэлэг эрхтний малгай гэсэн утгатай юм.
6. Өнөө үед ихэнх бэлгэвчүүд латексаар хийгддэг ба заримыг нь хөвөн даавуу, савхи, торго, загасны хайрсаар ч хийсэн байдаг.
7. Эртний Египетчүүд матрын хатсан ялгадсыг жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл болгон ашигладаг байж. Учир нь үүнд эр бэлгийн эсийг үхүүлдэг бодис агуулагддаг юм.
8. Францын “Grotte des Combarelles” хэмээх агуйд 12 – 15 мянган жилийн настай, бэлгэвч хэрэглэж буй эрийн сүг зураг байдаг учир бэлгэвчийг төдий хэмжээний настай гэж үздэг.
9. Дундаж бэлгэвч 3-4л усыг өлхөн даадаг.
10. Бэлгэвчийн хэрэглэх соёл нь залуусын өөртөө итгэлтэй байдлын нэг хэмжүүр төдийгүй өөрийгөө болон хайртыгаа хүндэтгэх нэг хэлбэр юм.
11. Хамгийн өндөр үнэтэй бэлгэвч Louis Vuitton брэндийнх ба 68 ам.долларын үнэтэй ажээ.
12. 2 бэлгэвч давхарлаж хэрэглэвэл бүр илүү сайн хамгаална гэж дэлхийн нийт хүн амын 32% гаруй нь боддог. Гэвч энэ нь худлаа.
13. Одоогийн бэлгэвчний хэрэглээг 10 жилийн өмнөхтэй харьцуулахад 3 дахин нэмэгдсэн.
14. Бэлгэвч нь бэлгийн харилцааг 10 мянга дахин аюулгүй болгодог.
15. 2003 оны Дэлхийн хүн амын өдрөөр Хятад улсад хамгийн том буюу 80м x 100м хэмжээтэй бэлгэвчийг бүтээж байжээ.
16. Бэлгэвч бол хамгийн хямд гэр бүл төлөвлөлтын хэрэгсэл.
17. Швед улсад түргэн тусламжийн машинаар бэлгэвч хүргэж өгдөг.
18. Эрдэмтэн Debby Herbenick – ийн судалгаагаар эмэгтэйчүүдийн дур тавилт бэлгэвч хэрэглэсэн, хэрэглээгүй ижил байдаг гэнэ.
19. Дэлхийн нийт эрчүүдийн 80 –аас их хувь нь сексийн үеэр дор хаяж нэг удаа бэлгэвч хэрэглэхгүй байхыг бүсгүйгээсээ хүсдэг байна.
20. Бэлгэвч нь хүсээгүй жирэмслэлтээс 98% хамгаалдаг.

1. Мари Стопс Олон Улсын Байгууллагын Жирэмслэхээс хамгаалах хэрэгслийн нийгмийн маркетингийн төслөөр ДЭМБ-ийн байгууллагын чанарын шаардлагыг хангасан бэлгэвчийг ЭМЯ-ны лицензийн зөвшөөрөл авч, Улсын Төв лабораторт чанарын шинжилгээнд хамруулан шаардлага хангасны үндсэн дээр Монголын зах зээлд худалдаанд гардаг юм.
Бидний худалдаалдаг бэлгэвчүүд дотроо маш олон төрөлтэй:
Траст өнгөтэй (өнгийг нь харуулсан зураг) - Ногоон өнгөтэй
Траст үнэртэй - Арома цэцгийн тааламжтай үнэртэй
Траст товруутай - Бэлгийн харьцааны үед мэдрэмж нэмэгдүүлдэг
Траст неон - харанхуйд гэрэлтдэг бөгөөд хэрэглэхийн өмнө гэрэлтэй газар задлана.
Траст плас - Стандарт бэлгэвч багаддаг эрчүүдэд зориулагдсан бөгөөд ердийн бэлгэвчээс 1,5-2 см урт, 0.5-1 см-ийн өргөн байдаг.
Траст сингл, мөнгөлөг - Энэхүү бэлгэвчийг цүнхэндээ болон халаасандаа авч явахад тохиромжтой, 1 ширхэгээр савлагдсан байгаа.
Бэлгэвчийг сурталчлах нь замбараагүй бэлгийн хавьтлыг дэмжсэн хэрэг гэсэн буруу ойлголт байдаг. Гэвч Бэлгэвч нь хүсээгүй жирэмслэлт, БЗДХ, ХДХВ/ДОХ-оос хамгаалдаг цорын ганц хэрэгсэл юм. Бэлгэвчийг тохиолдлын бэлгийн хавьталд орох тохиолдолд заавал хэрэглэж занших нь чухал бөгөөд гэр бүлтэй хосуудын хувьд гэр бүл төлөвлөлтөө зохицуулах нэг арга хэрэгсэл нь болдог шүү. Бие биедээ үнэнч байж, хайраа хамгаалья.
12 сарын 1 - ХДХВ/ДОХ-оос сэргийлэх өдөр
Мари Стопс ОУБ
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн, Мари Стопс ОУБ хамтран бэлтгэв.
  |  
Өмнөх мэдээлэл
Шинэ жилсэг санаа №29
Дараах мэдээлэл
Гоолингоо зөвлөж байна

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(672)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com