ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Бяцхан үрийн тань хамгийн анхны хэрэглээ бол...

Эрүүл мэнд  | 2014 / 12 / 05

Живх... Тийм ээ, та бидний үргэлжлэл болсон ариун нандин үрсийн минь хамгийн анхны хэрэглээ нь живх юм. Хүмүүс анхны юм бүхэнд ач холбогдол өгдөг шиг бяцхан ханхүү, эсвэл гүнжийнхээ живхэнд маш хариуцлагатай, анхааралтай хандах хэрэгтэй. Хүүхдийн тань амьдралын эхний мөчүүд таатай байх эсэх нь та биднээс л шалтгаална шүү дээ. Хэрвээ бяцхан үр тань живхийг тогтмол хэрэглэдэг гэж үзвэл жилд 2500-3000 орчим живх хэрэглэдэг байх нь. Тиймээс ч хамгийн сайныг сонгох нь эцэг, эхчүүд бидний үүрэг. Тэгвэл ямар живх сонговол тэдний минь арьс булбарай зөөлөн, хуурай, тав тухтай байх талаар нухацтай бодоцгооё. Таагүй байгаагаа илтгэж чадахгүй нярай үрсдээ зөв живх сонгохдоо юуг анхаарах вэ?

Бяцхан үрийн тань хамгийн анхны хэрэглээ бол...
1. Ам дамжсан яриаг эх сурвалж болгохоос татгалзаж, өөрийн биеэр судалж авсан нь оновчтой байдаг. Тухайн живхний тайлбар, хэрэглэгчдийн судалгааг интернэт ашиглан судалж үзвэл бүр ч давуу талтай. Хэрвээ живхний талаар тодорхой ойлголт байхгүй бол доорх зүйлсийг хамгийн түрүүнд шалгаарай.
- ХӨВӨН ЗӨӨЛӨН материалтай байх
- Хүүхдийн биед эвтэйхэн, НИМГЭН байх
- Ямар ч тохиолдолд ХУУРАЙ байж, хүүхдэд таагүй нөлөө үзүүлдэггүй байх
- Агаар нэвтрүүлдэг байх хэрэгтэй. Живх нь өөрөө нэг удаагийн хэрэглэл юм. Ээжүүд бид нар сарын тэмдгийн үеэр ариун цэврийн хэрэглэлээ 2 цаг тутамд сольдог шиг хүүхдийнхээ живхийг ч мөн адил 2 цаг тутам солих хэрэгтэй. Бүх л өдрийн турш хуурай байлгана хэмээн сурталчилсныг дагаж хүүхдээ олон цаг нэг живхтэй нь байлгаж хэрхэвч болохгүй. Тухайн живхнийхээ агаар нэвтрүүлдэг эсэхийг мэдэхийг хүсвэл дараах туршилтыг хийгээрэй. Буцалсан халуун усыг турших живхнийхээ тоогоор аягална. Аяганы амсар дээр турших живхээ нэг нэгээр нь тавиад уур нэвтрэн дээшилж байгаа эсэхийг ажиглаарай. Уур гарч байгаа нь агаарыг чөлөөтэй нэвтрүүлж, чийгээ гадагшлуулдгийн шинж юм. Өндөр хөгжилтэй орнуудад агаар нэвтрүүлдэггүй живх нь хүүхдийн эрүүл мэнд, өсөлт бойжилтод сөрөг нөлөөтэй болохоор худалдаанд гаргахыг хэдийнэ хориглосон байдаг ажээ.
- Хүүхдийн биеийн онцлогт тохирсон байх хэрэгтэй. Эрэгтэй, эмэгтэй хүүхдийн бие физиологи өөр учраас шингээгч давхарга нь өөр өөр хэсэгт байрлавал илүү сайн байдаг.
- Нярай хүүхдэд хүйг нь хөндөхгүй ухлаадастай зориулалтын живх сонгоорой.
- Хэрвээ чи шинэхэн ээж бол живх солих цаг болсныг сануулсан шингэн хэмжигчтэй байвал илүү хялбар байдаг.
Ямар нэгэн үнэргүй байх ёстой. Үнэртэй бүтээгдэхүүн нь хүүхдэд харшил өгөх, арьс улайлгах сөрөг талтай.
Хэрвээ та хүүхдийнхээ өмнөөс анхны сонголтыг нь хийх гэж байгаа л бол дээр дурьдсан зүйлсийг төрөл бүрийн живхтэй харьцуулж, туршилт хийж үзэх нь хамгаас чухал. Харьцуулахдаа үнэрлэх, тэмтрэх, хэрвээ боломжтой бол зориулалтын шингэн асган шингээгч давхаргууд нь хэрхэн “ажилладаг”-ыг гярхай ажиглах хэрэгтэй шүү. Хорвоод дөнгөж мэндэлсэн алдрай бяцхан үрийнхээ арьсанд шууд хүрэх бүтээгдэхүүнийг оновчтой сонгох нь маш чухал. Тийм ч учраас тэднийхээ хамгийн анхны хэрэглээг маш олон туршлагатай ээжүүд MamyPoko-гоос эхэлдэг юм. Японы №1 хүүхдийн живх MamyPoko нь бусад живхтэй харьцуулахад хамгийн хөвөн зөөлөн материалтай, нимгэн мөртлөө маш сайн шингээдэг, хуурай байлгаж чаддаг хүүхдийн тэргүүний бүтээгдэхүүн билээ. Дашрамд дурдахад, 11 сарын 15-наас 12 сарын 15 хүртэл зөвхөн амралтын өдрүүдээр Номингийн Хан-Уул, Билэг, 32, Чулуун овоо, Хас, Андууд салбаруудаар бэлэгтэй худалдаа зарласныг эцэг, эхчүүддээ сонордуулъя. MamyPoko-гийн M, L хэмжээстэй живх авбал хоёр төрлийн бэлэгнээс сонгох боломжтой юм байна лээ.
Төгсгөлд нь бяцхан зөвлөгөө өгөхөд живхийг өмсгөхийн өмнө хүүхдийнхээ арьсыг хуурай байгаа эсэхийг сайтар шалгаж байгаарай. Багахан чийгтэй байхад л арьсыг улайлгаж, харшлах нөлөө үзүүлэх тохиолдол бий. Үүнийг ээжүүд живхний чанар муу байгаатай андуурдаг.
2.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн, Таван Богд Групп хамтран бэлтгэв.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(915)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com