ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Шинэ жилсэг санаа №39

Өвлийн орой харьж явахдаа эгнэсэн олон орцтой байр луугаа харж байна гэж төсөөлөөрэй. Танайх тэр дээр, 8 давхарт байна. Гал тогоо, зочны өрөө хоёр л гэрэлтэй байхыг бодвол ээж хоолоо хийж, аав сонин уншингаа оройн мэдээгээ үзэж буй бололтой. Танил дүр зураг байна уу?

Шинэ жилсэг санаа №39

Тийм ээ, энэ бол бидний багадаа харж өссөн өвлийн оройн дүр зураг. Тас харанхуй, хүйтэн дундуур алхаж явахад гэрлээ асаасан айлуудыг л харж “Тэр айл улаан хөшигтэй, тагтан дээрээ цэцэгтэй юм байна” гэхчлэн бодлуудыг хөврөөж өөрсдийгөө дулаацуулдаг байсан шүү дээ. Харин одоо өөрөө эзэгтэй болсон учир дулаацуулах гэрлийг гэртээ орсон хойноо өөрөө асаадаг болж.

Өнөөдрийн шинэ жилсэг санаа бол гэрийнхээ цонхнуудыг асдаг гэрлээр чимэглэх юм. Ногооноор гацуур, улаанаар малгай гэх мэт хялбарыг л хийхэд танай гэр гаднаасаа юу юунаас ч илүү дулаахан, шинэ жилийн уур амьсгалтай харагдана. Гэртээ харьж яваа бяцхан охид, хөвгүүд танай цонх руу хараад инээмсэглэнэ гээд төсөөлөхөөр хөөрхөн байгаа биз?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Зулсар
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(608)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com