ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Чамайг “гялалзуулах” шинэ жилийн тренди гоёлууд

Загвар  | 2014 / 12 / 11

Жил жилийн шинэ жилийн баяруудын өөрийнхөө зурагнуудыг зэрэгцүүлээд харахаар өнгөрсөн цагаас ирсэн хүнийг харж байгаа юу гэлтэй “хуучин” харагддаг гээч. Доторх хүн нь залуужаагүй байж болох ч өмссөн даашинз, зүүсэн ээмэг зүүлтнээсээ авахуулаад л орчин үеийн харагдах нь хувцас загвар, гоёл чимэглэлийн ертөнцөд тренд гэдэг зүйл яахын аргагүй үйлчилдгийн илрэл юм болов уу даа.

Чамайг “гялалзуулах” шинэ жилийн тренди гоёлууд

Өмсөх даашинзаа нэгэнт сонгосон чамдаа зориулж Гоолингоо нь 2014 оны гоёл чимэглэлийн трендээс шинэ жилийн үдэшлэгтээ хэрэглэж болох гол гоёлуудыг танилцуулж байна.

* “Гялалзсан сар” сарын онцлох нийтлэл
1. Холбоо буюу ар нурууны гинж
Хүзүүг яг барьсан богино зүүлтнээс илүү энгэр эсвэл нуруу дагасан урт холбоо гинжнүүд энэ жил тренди харагдах болсон. Ялангуяа нарийхан шигтгээгээр хүрээлсэн, голдоо эрдэнийн чулуутай бол чамайг бүр ч үзэсгэлэнтэй харагдуулна. Ар нуруу нь гарсан даашинз өмсөхгүй байсан ч өөртөө хэр зохихыг төсөөлж үзээд холбоо гинж зүүвэл шинэ жилийн үдэшлэгийн төрхөндөө +1 оноо авна даа!
2. Шигтгээ ээмэгнүүд
Урьд нь бид шинэ жилийн баяртаа үргэлж л том том шигтгээ, урт зүүлттэй ээмэгнүүдийг сонгодог байсан. Харин энэ оны трендийг дагавал чихнээс үл ялиг илүү гарахаар жижигхэн, овор хэмжээ багатай ээмгийг сонгох болох нь. Заавал чихний нүхэндээ гэлтгүй угладаг ээмэгнүүд ч трендэд дээгүүр байр эзэлж байгаа. Нэг ёсондоо хүний анхаарлыг тэгтлээ татахгүй ч анзаараад сайн харвал тун чамин, этгээд хэлбэртэй гоёмсог ээмэгнүүд сонгоорой.
3. Алтан өнгөтэй онгорхой бугуйвч
Түгждэг холбоотой бугуйвчнуудын оронд хоёр ирмэгт нь сувдан шигтгээ хийж чимэглэсэн бугуйвчийг санал болгож байна. Богино, урт ямар ч даашинз өмссөн бай чамайг цэмцгэр харагдуулахдаа гаргуун гэж мэд.
4. Бөгжтэй бугуйвч
Инстаграмаар дүүрэн гинжин бугуйвч хэрнээ хуруундаа ч бас угладаг бөгжтэй этгээд гоёл харагдаад байхаар гайхсан уу? Тэгвэл Гоолингоо нь бөгжтэй бугуйвчинд найдвартай баталгаа олгоё. Гарын арыг даган урсах зүүлттэй тус чимэг гоёлын даашинзыг нь гайхалтай чимэх болно.
5. Хоёр хурууны бөгж
Дундаа ганцхан эсвэл битүү шигтгээтэй хоёр хурууны бөгж ч ялгаагүй чамайг гялалзуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Гоёлын цүнх барьсан талдаа зүүгээд шинэ жилийн зурагнуудаа авахуулахад бэлдээд л гүйцээ.
6. “Атга” цүнх
Энэ жилийн гоёлын цүнхнүүдийг “атга” гэж өхөөрдөж болно. Ийм жижигхэн цүнхнүүдийг тохойндоо ч хавчих боломжгүй болохоор тэр л дээ. Харин аль болох өвөрмөц, содон загвартай “атга” цүнх сонгож үдэшлэгтээ авч явахыг хичээгээрэй. Уруул, тамхи зууж буй уруул, дун, үнэртний хэлбэртэй гээд давтагдашгүй загвартай байх нь чамайг онцгойроход ихээхэн нөлөөтэй. Өөрөө загварыг нь гаргаад хийсэн ч амархан гэж бодож байна шүү.
7. Толгойн зүүлт
Сүүлийн зөвлөх шинэ жилийн үдэшлэгийн гоёл бол толгойн зүүлт. Султаны гүнж мэт харагдуулах энэ гоёлыг зүүчихвэл өөр бусад чимэглэлгүй байсан ч чи хангалттай гялалзах болно. Үсээ задгай тавих бол өөрийгөө толгойн зүүлтээр гоёорой.
За ингээд, тэр оройн гэрэл бүхнийг өөртөө цуглуулаарай, үзэсгэлэн гоо минь!
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Зулсар
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(815)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com