ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Баярын ширээг чинь чимэх жор: Ванилтай торх

Хоол хүнс  | 2014 / 12 / 12

Гоолингоо нь өнгөрсөн амралтын өдрөөр гэр бүлийнхэндээ хийж өгсөн амттангаа хэрхэн хийснээ зааж өгье. Шинэ жилээр ширээн дээрээ ч хийж тавина гэж бодож байгаа.

Баярын ширээг чинь чимэх жор: Ванилтай торх

Гурил шигших заавар:
Энэ бичлэгийг үзэлгүйгээр жороо харчих. Харин дараа нь чамд хэрэг болох болно.

1. Орц: 12 ширхэг
Торхонд:

Хөргөгчөөс гаргаад тасалгааны хэмд байлгасан цөцгийн тос – 115 гр
Нунтагласан элсэн чихэр – 115 гр
Өндөг – 2 ширхэг. Хооронд нь хутгаж бэлдсэн байх.
Шигшсэн гурил – 115 гр. (Гурил шигших зааврыг дээрх бичлэгээс үзээрэй.)
Сүү – 15 гр
Торхон дээр цацаж жижиг өнгөт чихэр – Хүссэн хэмжээгээр
Торхны чимэглэлд:
Хөргөгчөөс гаргаад тасалгааны хэмд байлгасан цөцгийн тос – 175 гр
Ванилын охь – 5 гр
Icing sugar/зориулалтын элсэн чихэртэй гурил – 280 гр
(Ижил хэмжээтэй гурил болон элсэн чихрийг блендэрт хийж 30 секунд холино. Үүний дараа дээрх бичлэгт үзүүлсний дагуу шигшиж бэлдэнэ.)
2. Хийх арга: Шарах шүүгээг урьдчилаад 180 хэмд халааж бэлдэнэ. Зориулалтын хэвэнд торхны цаас хийж тавина.
3. Торхонд зориулсан элсэн чихэр болон цөцгийн тосыг зөөлөн хөвсгөр болтол миксердэнэ.
4. Хольж бэлдсэн өндөг дээрээ торхонд зориулсан гурилаа шигшиж хийгээд сүүгээ нэмж, хутгаж өгнө.
5. Хольсон бэлдэцээ халбагаар хутгаад зурагт үзүүлсэн хэмжээтэйгээр хэвэнд нь хийнэ. Урьдчилан халаасан шарах шүүгээндээ 20 минут алтан шаргал өнгөтэй хөвсгөр болтол нь жигнэнэ. Болсны дараа төмөр сагс эсвэл төмөр торон тавиур дээр хөргөхөөр гаргаж тавина.
6. Торхны чимэглэл хийхийн тулд цөцгийн тос болон ванилын охийг хольж, зөөлөртөл нь миксердэнэ. Дараа нь зориулалтын элсэн чихэртэй гурилаа нэмж сайтар хольж өгөөрэй.
7. Бэлэн болсон бэлдэцээ бялуу чимэглэхэд зориулсан хошуутай гялгар уутанд хийж байгаад торхоо чимэглэнэ.
8. Чимэглэж дууссаны дараа олон өнгийн жижиг чихрээ дээр нь цацаж өгөөрэй.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Angela
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(879)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com