ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хааны ордны үдэшлэгт гүнж нарынхаа үсийг яаж гоёх вэ?

Гэр бүл  | 2014 / 12 / 12

“Харшийн сүлд модны наадам”, “Хааны ордны шинэ жил”-үүд үргэлж эрт болдог. Өөрийгөө үлгэрийн гүнж мэт л мэдэрдэг энхрий нандин охиныхоо “хувийн стилист”-ийн хувьд ээжүүд, аниа нар бидний үүрэг хариуцлага энэ үед илүү өндөрсөнө. Сургууль, цэцэрлэгийнх нь шинэ жилээр охиноо хамгийн онцгой нь байлгахыг хүсч байвал энэ 8 үс засалтанд одооноос гаршаарай. “Frozen”-ий Элсагаас авахуулаад “Peter Pan”-ыТинкербелл хүртэлх дуртай үлгэрийн гүнж нарынх нь үс засалтаас санаа авсан байгаа.

Хааны ордны үдэшлэгт гүнж нарынхаа үсийг яаж гоёх вэ?

1. Элсагийн хатны ширээнд залрах ёслолын үс засалт
“Лэриго” гээд л дуулдаг охиндоо дуртай гүнжийнх нь засалтыг хийж өгвөл нүд нь гэрэлтээд ямар их баярлах бол оо? Үсчид бидэнд цэнхэр өнгийн нарийхан тууз, хар өнгийн жижигхэн резинүүд, невидимкан болон шпилкэн хавчаарууд хэрэгтэй.

2. Аннагийн үдэшлэгийн үс засалт
Аннад ч бас охид хайртай. Энэ засалтыг хийхээсээ өмнө үсийг нь үл ялиг чийглэхээ мартуузай. Охиныхоо үстэй адилхан өнгийн хиймэл сүлжээс авчихвал хялбарчлагдах болно.

3. Титмэн засалт
Энэ удаад охиноо эрдэнийн чулуутай титэмний оронд өөрийнх нь үсээр гоёхоор шийдсэн бол доорх видеог үзээрэй. Эхний сүлжээсэндээ үсийг нь мушгиж орооход гол заль нь оршиж байгаа юм.

4. Шидэт дагина
“Peter Pan”-ий бяцхан шидэт дагины үс засалт цэцэрлгийн насны охинд чинь яг тохирно. Гялалздаг саатай даашинз өмсгөж, ид шидтэй саваа бариулаарай. Аз жаргалын дагина Тинкербелл ирлээ!

5. Хүрхрээ сүлжилт
5-8-р ангийн охиндоо энэ романтик сүлжилтийг хийж өгөөрэй. Толгойны аль аль талд ижил тооны үетэй сүлжээс үүсгэх нь хамгийн чухал.

6. Туузан сүлжээс
Сүлжихдээ тийм ч сайн биш бол туузны тусламжтайгаар энэ гоёмсог засалтыг хийж болно. Тууз нь даашинзных нь өнгөтэй зохицвол маш хөөрхөн харагдана даа?

7. Мушгиа шуулт
Үсэн дээр нь олон олон сарнай хатгачихсан юм шиг харагдах энэ засалт маш амархан. Шуусан үсэн дундаа сувдан юм уу цэцгэн шигтгээтэй шпилкнүүд хатгаж өгвөл үүнээс ч илүү гоёмсог харагдана.

8. Нойрсож буй гоо гүнж
Бага зэрэг долгионтой үсэнд үнэхээр хөөрхөн зохих засалт. Сүлжээснийхээ үеүдээс хуруугаараа татаж дэгээ үүсгэхэд энэ засалтын бусдаас ялгарах онцлог байгаа юм. Цэцэгнийх нь оронд шигтгээтэй шпилк ашиглаарай.

Чи охиныхоо үсийг яаж гоёх гэж байна?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(367)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com