ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Энэ өвөл авахыг хүсэх 9 бэлэг

Чөлөөт цаг  | 2014 / 12 / 17

“Ямар бэлэг авмаар байна?” гэдэг асуултанд хариулахад нэн хэцүү үе шинэ жилээр л тохиолддог байх. Тиймээс Гоолингоо нь үүгээр түүгээр хайсны эцэст чиний авахыг хүсэх хамгийн их магадлалтай гоё бэлэгнүүдийг цуглууллаа. Үүнд хайрттайгаа хослуулан авч болох зүйл ч орсон байгааг дуулгахад таатай байна.

Энэ өвөл авахыг хүсэх 9 бэлэг
1. “Дээрэмчний” баг
Хайртдаа энэ шинэ жилээр ямар бэлэг өгөхөө мэдэхгүй байгаа бүсгүйчүүд наашаа дөхөөрэй. Картерийн гэр бүлийн “On the Run” аялан тоглолтныхоо сурталчилгаанд ашигласан шиг нүднээс бусдыг тагладаг, дээрэмчний мэт хос баг та хоёр шиг залуухан хосод яг тохирох “зэвүүн” бэлэг болно гэдэгт итгэлтэй байна. Мэдээж Бонни, Клайд шиг үүнийг банк дээрэмдэхийн тулд ашиглахгүйг чинь мэдэж байгаа шүү!
2. Торон нүүрний бүрхэвч
Нүүрийг бүтнээр нь халхалдаг баг лав биш. Тиймээс энэ тачаангуй зүйлийг бүрхэвч хэмээн нэрлэх нь зүйтэй байх. Орой ажлаасаа ирэх хархүүдээ гэнэтийн бэлэг барин жилийн сүүлийн өдрүүдийг бүр ч “халуухан” болгохын төлөө үүнийг бид авмаар байна!
3. Сахилгагүй чих!
Туулай, муур, үнэг, Минни. Хүссэн дүрдээ л хувир. Ямартай ч чамд сахилгагүй хос чих хэрэг болж л таараа.
4. Хадаасан бариултай гар цүнх
Хадаасан гэмээр урт, нарийхан бариултай энэ цүнхийг хараад метал давамгайлсан 2014 оны трендүүд ирэх онд ч гэсэн үргэлжлэх нь гэсэн урам зориг төрлөө. Чи юу гэж бодож байна? Өөртөө зориулах шинэ жилийн бэлэг нь болж чадах юм шиг харагдна уу?
5. Үслэг чихэвч
Хүүхдэрхэг харагдах вий гэдэг нэгээхэн ч эргэлзээгүйгээр чамайг үслэг чихэвчтэй өвөлжөөсэй гэж бид хүсч байна. Шинэ жил ч дөхөж байна шүү дээ!
6. Цагаанаас цагаан...пальто
Шинэ жилийн цэнгүүнээс харьж явахдаа гадуураа цагаанаас цагаан пальтогоор гангараарай. Жилд ганцхан өмсөх байсан ч хамаагүй. Яагаад гэвэл цав цагаан, сонгодог загварын тансаг пальтог бид насан туршдаа хадгална шүү дээ. Зурагт Викториа өөрийн намар, өвлийн загваруудынхаа нэгнээс өмссөн харагдаж байна.
7. Оймсон шаахай
Гэрийн шаахай хэт энгийн санагдах болсон бол оймсон шаахай чиний сонголт мөнөөс мөн. Дулаахан бөгөөд бариу эртүүз, урт цамцтай чинь ямар гоё зохино гээч?
8. Кристиан Грей
Дээрх 7 дээр нэмээд нэг ширхэг Кристиан Грей байвал даг уу! / “Fifty Shades Of Grey” кино ирэх Валентины өдөр нээлтээ хийнэ./
9. 365 өдрийн аз жаргал
Г.Наранбаатар докторын маань бичсэн “365 өдөр тэр чигтээ аз жаргал” номыг шинэ жилийн бэлгэнд авмаар байна тийм үү? 99885300 дугаараар холбогдоорой.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Зулсар
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(267)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com