ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Асуулга: Миний хамгийн их гялалзсан шинэ жил бол...

Миний одоо ч мартдаггүй шинэ жил бол аавын минь өөрийн гараар хийж өгсөн саатай титмийг зүүгээд цасан охин болж байсан тэр үдэш юм. Дэгжин цагаан хормойгоо эргэлдүүлсээр том ногоон гацуурны урд ирэх үед олон олон хүүхдүүд намайг цоо ширтэж би өөрийгөө яг л тэнгэрт гялалзах од шиг л төсөөлж билээ.

Асуулга: Миний хамгийн их гялалзсан шинэ жил бол...

Хамгийн гол нь тэр үед би дөнгөж наймхан настай байсан хэрнээ сургуулийнхаа нэг хөвгүүнийг учиргүй их шохоорхож хардаг байсан юм. Тэгтэл яг тэр хүү миний өмнө зогсоод намайг цоо ширтэж байсан нь санаанаас ер гардаггүй. Хэдий одоо бодоход дэндүү инээдтэй зүйл шиг санагддаг ч олон жил шинэ он гаргахдаа шагнуулж, тэврүүлж, гялтагануулж байсан мөртлөө тэр үе шиг минь сэтгэлд үлдсэн шинэ жил ховорхон бололтой. Хүн бүрийн л толгойд, бодолд, сэтгэлд бүр зүрхэнд хүртэл гүн шингэсэн гайхалтай сайхан шинэ жилийн үдэш эсвэл бүтэн жилийн турш үргэлжилсэн гялалзсан өдрүүд байдаг аж.Тиймээс л энэ удаад Гоолингоочуудаасаа яг тэр гайхалтай тод гэрэлтэж хамгийн их гялалзаж чадсан шинэ жилийнх нь талаар асуулаа.

Сэтгэл хөдөлгөм бяцхан түүхүүд сонсч бараг л дагаж догдолсоор энэ шинэ жилээр ч гэсэн яг л тэр цаг үе шигээ ГЯЛАЛЗСАН нэгэн байхыг гоолингоочууддаа хүсэн ерөөж байна. Та нар минь үнэхээр гайхалтай гялалзсан хүмүүс шүү.

1. Би өөрийгөө хэн гэдгийг ойлгохоор тод ГЯЛАЛЗСАН
Миний хувьд 2008 оны өвөл бол бүхэлдээ аз жаргал байсан. Эхэндээ хорвоо дэлхийгээс төөрчихсөн, хаана юу хийхээ мэдэхгүй, ёстой нөгөө хамраараа газар мөргөчихөөд явж байсан юм. Ээж аавтайгаа бүр ойлголцохоо байж өөрийн гэсэн бүх зүйлээ аваад ганцаараа амьдрахаар гэрээсээ гарч явсан өвлийн хүйтэн үдэш л санаанаас гардаггүй юм. Гэхдээ амьдрал намайг зөөлөн газардуулсан шүү. Нийтийн байрны жижигхэн өрөөнд толгой хорогдож байсан ч өглөө бүр хамгийн сайхан дээрээ тавьж байгаад ажилруугаа гардаг байлаа. Шинэ жил ойртох тусам л өдөр өдрөөр би өөрийгөө улам илүү хүчтэй болгохын төлөө хамаг байдгаарай хичээж, бараг л дахин шинээр төрсөн гэх үү дээ. Гэхдээ эцэс сүүлд нь үлгэр сайхнаар төгсдөг шиг тэр шинэ жилийн баяраар л би жинхэнэ өөрөө өөрийгөө олж харж чадсан юм даа. Аав ээжээсээ уучлалт гуйж гэр бүлтэйгээ хамтдаа баяраа тэмдэглэх, ажил дээрээ хийж бүтээсэн бүхнийхээ үр шимийг амсч бахархалтай нь аргагүй магтаалын үгс сонсох үнэхээр гайхалтай санагдаж билээ. Би тэр жил л жинхэнэ бие хүн болж өөрөө өөрийгөө хэн гэдгийг олж харахаар бас ойлгохоор тийм тод бүр тодоос тод гялалзаж чадсан. Яг одоогийн энэ хүчирхэг хатагтайг тэр гялалзсан шинэ жилээр олж авсан гэх үү дээ! \ 28 настай Х \

2. Гацуурын чимэглэл шиг л ГЯЛАЛЗАЖ байсан
За байз, он оны шинэ жил онцгой сайхан өнгөрдөг байсан даа. Гэхдээ одоо бодоод байхад оюутан насны шинэ жил л хамгийн сайхан нь байж. Би оюутан байхдаа нийгмийн идэвхитэй гэж жигтэйхэн өнөө манайхны хэлдэгээр лидер хүүхэд байсан санагдана. Онгирч байгаа юм биш шүү! Гэхдээ л төгсөх жилийн шинэ жилээр анх удаа өөртөө яг таарсан хослол захиалж хийлгээд өмсчихсөн. Бас дээр нь хүмүүсийн өмнө гарч нээлтийн үг хэлж од болсон доо. Охидуудын нүд надаас салахгүй бараг л зөрсөн охин бүр намайг ширтэж өнгөрсөн байх. Би чинь их урт цээжтэй хүн болохоор таардаг пиджак ховор. Өмнө нь бол ах нарынхаа багадсан томдсон юмаар болгоод л байдаг байсан ч нэг л санаанд хүрдэггүй байсан юм. Гэхдээ одоо гуч гарчихаад тэр үеийг бодоод байхад намайг чимсэн гол зүйл нь хослол гэхээсээ илүү залуу нас минь байсан бололтой. Одоо бол хэдэн саяын үнэтэй хослол өмсөөд ч тэр үе шигээ залуу сайхан, ёстой нэг гялалзсан харагдаж чадахгүй. Төгсөх жилийн шинэ жил буюу оюутан насны минь шинэ жил л ой тоонд хамгийн сайхнаараа бууж байна даа. Тэр үед би өөрийгөө ид мандан бадарч байгааг аюултай их мэдэрч байж билээ. Ер нь тэгээд шинэ жил гэдэг чинь өөрөө гялалзсан баяр болохоор хүмүүс дагаж гялалзах гээд байдаг юм шиг байгаа юм. Үнэхээр сайхан баяр шүү! \ 34 настай эрэгтэй А \

3. Олон зүйлийг нэг дор ГЯЛАЛЗУУЛСАН даа!
Би чинь их завгүй хүн мөртлөө нэг жилийн дотор л амьдралаа орвонгоор нь эргүүлээд хаясан гар шүү дээ. Магистрт сурч байхдаа ажил дээрээ хонон өнжин жилийн эцсийн тайлан өгөх гээд л бас дээр нь нөхөр бид хоёр тэр жил нь хурим хийнэ гэж төлөвлөөд л. Тэгсэн дээр нь нэмээд жирэмсэн болчихож билээ. Олон зүйлийг нэг дор гялалзуулсан даа! Ёстой бүх юм ар араасаа цувраад л тасралтгүй үргэлжлээд л байсан. Тэгээд тэр оныхоо шинэ жилээр гэдсээ томрохоос өмнө хамгийн гоё гэж санагдсан даашинзаа өмсөөд л сургуулийнхаа, ажлынхаа бас дээр нь гэр бүлийнхээ шинэ жилд хүртэл гангараад авсан. Таарсан хүн бүр л баяр хүргээд тэгсэн мөртлөө байн байн л үнэн үү? яг уу? гэж асуугаад байж билээ. Аргагүй дээ тийм сайхан харагдаж байсан болохоор итгээгүй биз. Гэхдээ яг тэр жил гараад л миний амьдрал эмх цэгцэндээ орчихсон. Магистрын маань хичээл дуусч гэдэс минь томроод л ажил ч гэсэн гараас гарч өөр хүний гар дээр очсон нөхөр бид хоёр хуримаа дулаархаар хийх болж хойшлуулсан даа. Тэр шинэ жилийн баяраас өмнөхөн үнэхээр гялалзуулсан чиг гялалзсан чиг. Одоо бодоход амьдрал надад их олон зүйлийг зааж сургасан үе байсан шүү. \ 30 настай эмэгтэй Б \

4. ГЯЛАЛЗСАН үдэшлэгийн ГЯЛАЛЗСАН гүнж нь би болсон шүү дээ!
Нэг хэсэг “Хөөрхөн төрөх албагүй” гэдэг Оросын олон ангит кино гардаг байсан даа. Нөгөө гол дүр нь бөөрөнхий шилтэй, шүдний аппараттай дугуй цагаан шиг малгай өмсдөг бүр нэг өнгөрсөн баларсан үеийн хүн шиг хүүхэн гардаг. Надад тохиолдсон түүх нэг тиймэрхүү гэх үү дээ. Би угийн л даруухан байх дуртай, гялалзаж гялтганасан эсвэл тод өнгөтэй юманд их дургүй бас дээр нь нүдний шилгүй л бол эн тэрүүгээр явж чаддаггүй хүн байхгүй юу. Гэхдээ тэр кино дээрх шиг тийм аймар сонин эмэгтэй ч бас биш л дээ. Гэхдээ одоогийн энэ ажилдаа анх орж байхдаа яг нэг бие муу бас дээр нь шилээ хагалаад бүр дээр үеийн загвартай яг надад зохидоггүй шил зүүчихсэн тэгээд бас шүдний аппараттай байсан санагдаж байна. Бүр нэг хачин инээдтэй төрхтэй. Ямар азаар тийм үедээ зураг авахуулаагүй юм. Би шинэ ажилдаа 11 сард орсон болохоор удалгүй шинэ жилийн баяр болно гэж бодоод л өөрийгөө нөөцлөөд л байлаа \хэхэх\. Аз болж намайг шинэ жилийн комисс дээр тавиагүй болохоор бүр ч их цаг завтай болчихсон байсан. Тэгээд л яг ажлынхаа шинэ жилийн үдэшлэгт үнсгэлжин болоод очсон доо. Нүдний шилгүй, шүдний аппаратгүй, тэгээд өндөр өсгийттэй бас үнэхээр гоё плать өмсчихсөн цасан хатан шиг л юм хаалгаар ороод очсон чинь хүмүүс бүгд эргэж харсан. Бүр зарим нь байн байн эргэж хараад л тэр олон нүдэн дунд би гав ганцаараа ёстой нөгөө од болж байлаа. Тэгсэн шинэ жилийн үдэшлэг болсон газар нь яг миний өмссөн загварт таарсан уламжлалт ордон шиг загвартай байж таарсан. Дараа нь үдэшлэгийн хан хүү, гүнжийн шалгаруулалт болоход хүмүүс бүр миний плать дээр нөгөө оноо өгөх наадаг стикерээ тогтоох гээд шавчихсан. Хөтлөгч нь бүр “За за, энэ бүр ойлгомжтой юм болчихлоо л доо” гээд л инээд алдаад байсан. Би гэдэг хүн чинь тэр үед л үнсгэлжингийн үлгэрийг бодит болгосон доо. Энэ жил ч гэсэн ажлынхан маань надаас их юм хүлээж байгаа бололтой бүр шинэ жилийн комисст хүртэл оруулчихсан байгаа. Энэ жил яаж тэднийг гайхшруулдаг юм билээ. Ингээд бодохоор л шинэ жил үнэхээр гайхалтай сайхан баяр шүү! Өвлийн хүйтэн байсан ч ямар даашинз өмсөх вэ гэж бодох эр зориг өгдөг болохоор бүр нэг урам ороод байдаг юм. \ 24 настай эмэгтэй О \

5. Ээжтэйгээ хамт ГЯЛАЛЗСАН шинэ жил
Тэр үед би дөнгөж 25 настай бас дээр нь онгироо, хүмүүжилгүй залуу байлаа. Найз охин маань шинэ жилийн өмнөхөн надад өөр хүнтэй сүй тависан гэж хэлж билээ. Тэр шинэ жилээр согтуу шахуу ээж дээрээ ирж солют буудуулаад бас дээр нь оргилуун дарс уух гэж зөрүүдлээд л тэнэг зан их гаргасан юм. Тийм муухай зан гаргаж байгаа намайг ээж минь чанга тэврээд хүүгийнхээ өмнөөс уйлж өгч билээ. Тэр шинэ жилийн шөнө ээж хүү хоёр байрныхаа урд он гартал салют буудуулж хамтдаа оргилуун дарс тулган он гаргасан юм. Эрэгтэй хүний нүдэнд барагтай л бол гялалзаж гялтганасан зүйл сайхан харагддаггүй. Гэхдээ л тэр өдөр ээжийн минь нүд бас тэнгэр хоёр аюултай сайхан гялалзаж байсан. Эрийн цээнд хүрч эр хүн болсон хэрнээ ээжтэйгээ хамт гялалзсан шинэ жил тэмдэглэсэн гэхээр хүмүүс шоолох л байх. Гэхдээ л санаанаас гардаггүй шинэ жилийн үдэш. \ 29 настай эрэгтэй \

Харин чиний хувьд хамгийн их гялалзсан шинэ жил хэзээ тохиосон бэ?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(515)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com