ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Баярын ширээг чинь чимэх жор: Хялбархан хийж болох салатууд

Хоол хүнс  | 2014 / 12 / 19

Удахгүй болох шинэ жилийн баяраар танай гэрт олон тооны зочид ирэхээр төлөвлөсөн байгаа бол ширээн дээрээ бидний санал болгосон хялбар салатнуудаас хийж тавиарай. Эзэгтэй бүрийн хийдэг ижил төрлийн салатуудаас арай өөр шүү.

Баярын ширээг чинь чимэх жор: Хялбархан хийж болох салатууд
1. Улаан лооль, тоорын салат
Улаан лооль болон тоороо зурагт үзүүлсний дагуу зүсээд улаан сонгиноор чимэглэнэ. Амтлахдаа цуу, оливын тос, давс, элсэн чихэр, перец зэргийг өөрийн хүслээр хийж болно.
2. Навчит салат
Салатны навч эсвэл чанасан байцааг аяганы оронд хэрэглээрэй. Навчин дээрээ өндөг, тахианы чанасан мах, эрдэнэ шиш зэрэг өөрийн хүссэн орцоо майонезаар зуураад тавьчих.
3. Туна салат
Зурагт үзүүлсний дагуу өндөг, сармисны иш, туна загас болон улаан лоолио хэрчээд салатны навч, олив, бяслагаа нэмж хутгана. Таваглахын өмнө оливын тос эсвэл салатны зориулалтын соусаар амтлаарай. Мөн давс, перец хийнэ.
4. Гүзээлзгэний салат
Зүссэн гүзээлзгэнэ, бууцай, хан боргоцой, өргөст хэмх бага зэрэг бяслагийг хооронд нь холиод дангаар нь болон иогурттай холиод бэлдээрэй.
5. Хушгатай салат
Хушга, жүрж, салатны навч, хатаасан цангис жимс, бууцайг хооронд нь холиод л нэг төрлийн салат бэлэн.
6. Навчны ороомог
Эрдэнэшиш, шош, олив, өргөст хэмх, улаан лооль, самар, чанасан лууван, төмс, чинжүү, гүзээлзгэнэ зэргийг ижилхэн шоо дөрвөлжин хэрчээд салатны навчинд ороож таваглана. Энэ салатанд хүүхдүүд их дуртай байдаг.
7. Шорлог
Хүнсний дэлгүүрүүдээр зарагддаг савхан моднууд аваад хүссэн хүнсний ногоо, жимсээ савханд зоож тавина. Хажууд нь иогурт, майонез болон өөр хүссэн төрлийн соусаа таваглаад тавиарай.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Angela
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(366)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com