ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Аливааг хурдан, үр дүнтэй сурах 12 хакер арга

Боловсрол  | 2014 / 12 / 23

Магистр, доктор, хэлний сургалтын алинд нь ч суралцагч бай чамд хичээлдээ аль болох бага цаг зарцуулаад, ажилдаа түлхүү анхаарах хэрэгцээ байгаа байх. Эдгээр 12 аргыг ашиглаж тархиныхаа мэдээлэл тогтоон барих чадварыг сайжруулаарай.

Аливааг хурдан, үр дүнтэй сурах 12 хакер арга

1. Даалгавраа хийж, мэдээллийг цээжилж байхдаа эргэн тойрондоо ямар нэг танил бус үнэр цац. Тэгээд шалгалтаа өгөхдөө тэр үнэрээ ахин нэг цацаарай. Бидний үнэрлэх мэдрэмж, санах ой хоёр хоорондоо их ойрхон байрладаг.
2. Эсвэл их сонин амттай бохь зажилсан ч болно.
3. Шалгалтанд орохынхоо өмнө шпи болгож ашиглана гэж бодоод жижигхэн цаасан дээр хамгийн хэрэгтэй томьёо, дүрмүүдээ тэмдэглэ. Түүнийг ашиглахгүй байсан ч тэвдсэн үедээ чухал зүйлсийг түргэн санахад хэрэг болно.
4. Дуу хураагуур дээр бичсэн лекцээ сонсож байхдаа ард нь пост-рок хэлбэрийн аяыг аяархан тавь. Энэ нь чамайг уйтгартай ярианд ч анхаарлаа төвлөрүүлэхэд туслах болно. Sigur Ros, Tycho, Autechre зэрэг хамтлагийн бүтээлүүдээс туршаад үзээрэй.
5. Бага хугацаа үлдсэн бол дуу хураагуур дээр бичсэн лекцээ хоёр дахин хурдасгаж сонсоорой. Audacity, VLC media player зэрэг программ дээр худасгах үйлдэл бий. 6. Уншихад хамгийн хялбар фонт бол Times New Roman юм. Санаж авахад илүүдэхгүй.
7. Компьютер дээрээ Cold turkey программ татаж аваад суралцах хугацааныхаа туршид анхаарал сарниулж, цаг үрэгч сошиал вебсайтуудыг (facebook, twitter) блок хий.
8. Ямар ч хичээлийг төгс ойлгохын тулд хэн нэгэнд түүнийг зааж өгөх хэрэгтэй. Өөрийгөө багшийн оронд тавиад үзвэл чи сурагчдаа ойлгомжтой тайлбарлахын тулд авсан мэдээллээ тархиндаа хоёр дахиа боловсруулах хэрэгтэй болно. Энэ бол шалгарсан арга юм шүү.
9. Хүн нэг долоо хоногт сурсан юмныхаа талыг дараа долоо хоног гэхэд мартаж байдаг. Гэхдээ 20 минут тутамд сая уншсан, сурсан зүйлээ гүйлгэж хараад өөртөө товчхон дүгнэлт хийгээд байвал түлхүүр санаануудыг мартагнахгүй байхад тусална.
10. Google дээр “site:edu [хичээлийн нэр] exam” гэж бичээд өөр сургуулиудын тухайн хичээлээр сурагч, оюутнуудаасаа авч байсан шалгалтын жишээнүүдтэй танилцаж болно.
11. Тэмдэглэгээ хийхдээ олон өнгийн бал ашигла. Энэ нь чиний визуал сэтгэлгээнд сайнаар нөлөөлнө. Хичээлийн дэвтрийг чинь ч уйтгартай харагдуулахгүй.
12. 25 минут тутамд 5 минутын завсарлага ав. Үүнийг Помодорогийн арга барил гэж нэрлэдэг. Утсан дээрээ цаг тавьж байгаад 25 минут тутамд 5 минутын завсарлага аваад байвал чи 8 цагт хийх зүйлээ 6 цагийн дотор дуусгах болно.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(787)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com