ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Чи бол шинэ жил (зурхай)

Зурхай  | 2014 / 12 / 25

Чи бол асч буй бенгалын гал, оргилж буй шампанск, цохилж буй цаг хугацаа, анивчиж буй од мичид... Шинэ жилд чамтай адилхан юм ямар олон байдгийг чи төсөөлөхгүй дээ? Эргэн тойронд чинь яг одоо энэ баярын уур амьсгалыг оруулж буй зүйлсэд чамтай онож зүйрлүүлэх нь аль нь болохыг эндээс мэдээрэй.

Чи бол шинэ жил (зурхай)
1. Хонь-Оргилуун дарс
Чам шиг хаа ч явсан оргилж, ундарч явдаг хүн өөр хаа байна? Хониныхон яг оргилуун дарс шиг түрэмгий боловч мөн оргилуун дарс шиг л нөхөрсөг, зугаатай хүмүүс. Амжилт гялалзаж, аз гийсэн газар тэд үргэлж байдаг. Мөн бүтээн туурвих оргилсон их хүсэлд 24 цагийн алинд нь ч автаж мэднэ.
2. Үхэр-Цаа буга
Уул хад шиг бат тогтвортой, үргэлж тайван хүн бол чи. Нэг газар луу жолоогоо эргүүлсэн л бол эхэлсэн ажлаа дуусгаж байж л буцна. Яг л өвлийн өвөөгийн хөлөглөдөг цаа буга шиг. Бусдыг үргэлж зөв чигт нь хөтлөн аваачихыг эрмэлздэг чамд итгэж найддаг хүмүүс олон. Чи өөрөө ч тэдний итгэлийг хөсөрдүүлдэггүй нь ямар сайн хэрэг вэ!
3. Ихэр-Өвлийн өвөө
“Бусдын төлөө төрсөн хүн” гэдэг бол чамд зориулагдсан тодорхойлолт юм. Хүнд туслахгүй, хэн нэгнийг баярлуулахгүй удаж тэвчдэггүй чамд хүүхдүүд маш их хайртай. Хэн нэгэнд инээмсэглэл бэлэглэх боломжийг алддаггүй “өвлийн өвөө”-г зарим хүн хуурамч гэх нь ч бий. Гэхдээ л чи тэднийг тоодоггүй, тоох ч шаардлагагүй.
4. Мэлхий-Бенгалын гал
Мэлхийн ордныхон харанхуй шөнийг ч гэрэлтүүлэх оч. Найзууд чинь чамтай уулзаж, сэтгэлдээ гэрэл гийгүүлэх дуртай учраас чиний амьдрал уулзалт, болзоогоор тасардаггүй. Яг одоо ч бас чи үдэшлэг цэнгүүний олон урилгад дарагдчихаад алийг нь цуцлахаа мэдэхгүй суугаа байх. Хүн бүр л шинэ жилээрээ “бенгалын гал”-тай байхыг хүснэ шүү дээ.
5. Арслан-Гацуурын орой дээрх од
Чамайг ТОП нь гэдэгтэй хэн ч маргахгүй. Маргаад ч барахгүй. Учир нь чамд гацуурын зөвхөн орой хэсгийн суурь л онц гойд таардаг шүү дээ. Чамайг үргэлж арчилж, зүлгэж, жил бүр хүндэтгэлтэйеэ орой хэсэгт байрлуулах хэрэгтэй. Өөрийнхөө онцгой гэдгийг мэдэрч байхдаа л чи хамгийн тодоороо гялалзаж чадна.
6. Охин-Мөнх ногоон гацуур
Охины ордныхонд бусад хүмүүс үл мэдэгдэх шалтгаанаар, өөрсдийн мэдэлгүй татагддаг. Найдвартай, хэзээ ч хувирч өөрчлөгдөхгүй нь илт харагддаг тэдэнд тэнгэрийн ааш, цаг агаарын байдал огтхон ч нөлөөлөхгүй. Тэд нэг л байрандаа, нэг л өнгөөрөө... Ийм ч учраас гацууранд хайр энхрийлэл хэнээс ч илүү хэрэгтэй.
7. Жинлүүр-Бөмбөлгөн чимэглэлүүд
Гацуурын чимэглэлийг донжийг нь олж өлгөхгүй бол ямар тэнцвэргүй харагддаг билээ? Жинлүүрийн ордныхон ч бас бие сэтгэлдээ тэнцвэрт байдал дутагдаж байгааг зөнгөөрөө мэдэрдэг хүмүүс. Үүнийг мэдрэх л юм бол дор нь арга хэмжээ авч балансаа эргэн олохын тулд бүхнийг зориулдаг. Мөн тэд бусдад аз жаргал бэлэглэх дуртай.
8. Хилэнц-Асдаг чимэглэлүүд
Асдаг чимэглэлийг яаж ч эв хавгүй өлгөсөн нүд унамаар сайхан харагддаг. Үүн шиг, Хилэнцийн ордныхон юу ч өмссөн бай толгой эргэм дур булаам харагдаж чадна. Гоёмсог чамин байдалд нь автсан ч түүнд өөрийн дураар хүрч болохгүй. Тэр зөвшөөрөлгүй халдсан хүнийг түлж ч мэднэ.
9. Нум-Жингэнүүр хонх
Чанга дуу чимээ, цангинасан хоолойгоор нь Нумынхныг ямар ч үдэшлэг дээрээс амархаан олчихно. Амнаас нь дандаа сайхан үг урсаж, явсан газар бүртээ бусдын сэтгэлийг сэргээдэг учраас чамайг шинэ жилийн жингэнүүр хонхтой зүйрлэлээ. Jingle bells, жингэнээд байгаарай!
10. Матар-31-ний шөнийн 00 цаг
Он солигдох мөч бүрт хэн нэг Матрын ордны хүүхэд хорвоод мэндэлдэг. Тиймээс ч шинэ жилийг авчрах 00:00 минут чамтай их олон талаараа төстэй байдаг байх. Чамайг зарим хүн бүтэн жилийн турш хүлээдэг. Бас чи аливаа зүйлийн оргил моментыг үргэлж өөрийн болгодог.
11. Хумх-Шинэ жилийн бэлэг
Чамтай учирсан явдал бусдын хувьд яг л шинэ жилийн бэлэг авсан мөч мэт. Хэн ч чамаас холбоогоо таслахыг хүсдэггүй. Чи найзууд, гэр бүлийнхнийхээ хувьд харах тоолонд баярлаж талархан, анх яаж “авч” байснаа нэхэн дурсмаар бэлэг юм.
12. Загас-Гялалзсан саа
Чамайг “хөнгөн хийсвэр” гэж боддог хүмүүс ямар том андуурч байгаагаа мэддэггүй. Учир нь чи бол байгаа газраа чин сэтгэлээсээ гялалзуулж чаддаг гоёмсог саа юм. Чи бусдын урмыг хугалахгүй байхыг маш их хичээдэг. Чамайг л байхгүй бол ямар ч баяр ёслол уйтгартай, сэтгэл догдлох зүйлгүй байхсан.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(964)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: :) :) :).   2015-07-21
bi bol bumbulgun chimegleluud :) HAPPY

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com