ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Баярын ширээг чинь чимэх жор: Гүзээлзгэний хавчуургатай амтат бялуу

Хоол хүнс  | 2014 / 12 / 26

Зөөлөн амттай учраас баярын ширээндээ хүүхдүүддээ зориулан хийж өгөөрэй.

Баярын ширээг чинь чимэх жор: Гүзээлзгэний хавчуургатай амтат бялуу
1. Орц: 8 хүн
Тасалгааны температурт байлгасан цөцгийн тос – 175 гр
Шигшсэн гурил – 175 гр
Хөөлгөгч – 1 халбага
Нунтагласан элсэн чихэр – 175 гр
Өндөг – 3 ширхэг
Гүзээлзгэний варень – 3 халбага
Тортны бэлэн крем – 300 мл
Гүзээлзгэнэ – 16 ширхэг
2. Хийх арга:
Шарах шүүгээг урьдчилаад 180 хэмд халаана. 20см-ийн диаметртэй хоёр савыг зориулалтын цаас дэвсээд тосолно.
3. Том дугуй саванд шигшсэн гурил,хөөлтөө хийж хутгана. Дараа нь цөцгийн тос, элсэн чихэр, өндгөө нэмээд зурагт үзүүлсэн шиг зуурмаг болтол нь хутгана. Хоёр савандаа тэнцүүхэн хийж, тэгшилж бэлдэнэ.
4. Урьдчилж халаасан шарах шүүгээндээ 25-30 минут жигнээд гаргана. Кекс алтан шаргал өнгөтэй болж хөөсөн байх ёстой. Савтай хэвээр нь 5 минут орчим байлгаж хөргөнө. Дараа нь савнаас нь гаргаж төмөр дээр тавьж илүү сайн хөргөнө.
5. Эхний кекс дээрээ эхлээд гүзээлзгэний варень, дараа нь кремээ түрхээд хамгийн сүүлд хэрчиж бэлдсэн гүзээлзгэнээрээ бүрхэж өгнө.
6. Үлдсэн нэг кексээрээ бүрхээд дээр нь ахин крем, гүзээлзгэнээ тавин чимэглэж болно. Эсвэл зураг дээрх шигээр тавагласан ч болно. Тун амттай шүү.Сайхан баярлаарай.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Angela
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(449)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com