ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Шинэ жилсэг санаа №58

12 сарын 30-ны мэндийг хүргэе! Өдөр алгасаагүй үргэлжилсэн шинэ жилсэг санаа 2014 он дуусахаас өмнө чамд үүнийг хийхийг санал болгож байна. 20 жилийн дараах өөртөөзориулна гээд төсөөлөөд үзээрэй.

Шинэ жилсэг санаа №58

Шинэ жилсэг санаа №58 бол 20 жилийн дараах өөртөө зориулаад бичлэг хийх. Мэдээж хугацаагаа өөртөө тохируулаад 3, 5 эсвэл 10 жилийн дараах болгож болно л доо. Гэсэн ч 45 настай “хэзээ язааны” мундаг бүсгүй болчихоод 25-тай, гэнэн жаахан гэж жигтэйхэн өөрийнхөө дүрст мэндчилгээг үзээд сууж байх мэдрэмжийг юутай ч зүйрлэмгүй санагдана. Бас бичлэг хийж хадгалсан ухаалаг өөртөө ямар их баярлаж талархах бол? Тиймээс хол зайтай байх тусмаа үнэ цэнэтэй гэдэгт бүрэн итгээд бүгдээрээ бичлэгээ эхлүүлцгээе.

Юун түрүүнд өөрийнхөө насыг хэлээрэй. Цааш нь одоо хийж байгаа ажил, ирэх жил хийхээр төлөвлөж байгаа зорилгуудаа дурдаад нас нэмж, томоожих өөртөө юу юуг захиж үлдээмээр байгаагаа хэлнэ. “Өдөр бүр амьдралдаа “Баярлалаа” гэж хэлдэг хэвээрээ биз дээ? Яасан ч сэтгэл ханадаггүй, уйтгартай хүн болж болохгүй шүү” гэх мэтчилэн.

Жич: Хараахан гэрлээгүй байгаа бол найз залуу, хайртай хүнийхээ талаар тийм ч их яриад хэрэггүй байж мэднэ. Энэ бичлэгээ үзэхдээ чи өөр нэгэнтэй хамт байх ч юм билүү?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Зулсар
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(665)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com