ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

IELTS-ийн шалгалтанд бэлдэх гарын авлага: Ярих чадвар

Боловсрол  | 2014 / 12 / 30

Ажлаа дуртай дургүй хийж тарах цагийг хүлээсэн өдрүүдийг биш, мөрөөдлийнхөө төлөө зогсолтгүй гүйсэн жаргалтай, завгүй амьдралыг өнгөрүүлэхийн тулд бид тархиа шинэ мэдлэг мэдээллээр цангааж болохгүй. Дараагийн зорилго чинь гадаад орны “боловсролын бялуу”-наас хүртэх бол эртнээс бэлтгэх хэрэгтэй гэдгийг мэдэж байгаа байх.

IELTS-ийн шалгалтанд бэлдэх гарын авлага: Ярих чадвар

Бид бүгдийн мэдэхээр шалгалт яриа, сонсгол, бичгийн, унших гэсэн 4 хэсгээс бүрдэх ба энэ удаад Гоолингоо нь ярих чадварын шалгалтыг онцолж байна. IELTS-ийн шалгалт нь TOEFL гэх мэт бусад англи хэлний түвшин тогтоох шалгалтуудтай харьцуулахад хүний бодит чадварыг шалгадагаараа онцлог. Наад зах нь ярианы шалгалт өгөхдөө чи компьютертэй биш хүнтэй харилцана. Ярианы шалгалтанд ганцаарчлан ордог тул ихэвчлэн бичгийн шалгалтын өмнөх юмуу дараа өдөр хүн бүрт өөр цаг хуваарилагдан товлогддог.

Ярианы шалгалтанд орохын өмнө эхлээд өөрийнхөө тухай аль болох дэлгэрэнгүй танилцуулга бичиж, хаанаас нь ч асуусан түгдрэлгүй ярьж чаддаг байхаар бэлтгээрэй. Үүнд өөрийн ерөнхий танилцуулгаас гадна чөлөөт цагаараа хийх дуртай зүйлс, өдөр тутмын амьдралын хэвшил, сул ба сайн тал, найз нөхөд, амьдралын тухай үзэл, хүсэл мөрөөдөл, хийдэг ажил, цаашдын амьдралын төлөвлөгөө гэх мэт сэдвийг заавал оролцуулж, сэдэв тус бүр дээр доод тал нь 3-5 өгүүлбэр биччихвэл сайн. Ингэхдээ өдөр тутам хэрэглэгддэг энгийн бус аль болох ахисан түвшний үг ашиглахыг мэрийх хэрэгтэй. Чамд нийт 11-14 минут олгогдох ба үүний ихэнх хэсэг нь чиний талаарх яриа байх болно. Өрөөнд оронгуутаа инээмсэглэн мэндлэх, шалгалт авч буй хүнийг нэрээр нь дуудаж мэнд мэдэх зэрэг харилцааны наад захын дүрмүүдийг мөрдөхөө мартаж болохгүй шүү.

Мөн сандарч тэвдэхгүйн тулд тухайн хүнийг шалгалт авч буй хүн гэдгийг мартаад, зүгээр л энэ хүнд 5 минут хүрэхгүй хугацаанд өөрийнхөө талаар болон амьдралынхаа үнэт зүйлс, салшгүй хэсгүүдийн талаар аль болох товч тодорхой, түгдрэлгүйгээр ойлголт өгөхийг хичээгээрэй. Сандарч, харц бууруулж, ширээ ширтэх, бал цаасаараа оролдох, цонх, хана ширтэх гэх мэт өөртөө итгэлгүй байдал үзүүлэхээс аль болох зайлсхий. Ярилцлагын турш ярилцагчийнхаа нүд эсвэл хоёр хөмсөгний гол цэг рүү харж, чөлөөтэй байдлаар, логик дэс дараатай яриарай. Бас нэг санах зүйл нь товчилсон үг хэллэг, бүдүүлэг хараалын үгс, шашин, улс төрийн талаар хэт туйлширсан байдлаар ярихгүй байхыг хичээ.

Шалгалт нийт 3 хэсэгтэй:

Шалгалт чамтай мэндэлж, шалгалт авагч өөрийн нэрийг танилцуулж, дуу хураагуураа асааснаар эхэлнэ. Ихэвчлэн ажилладаг уу, сурдаг уу, ажил хийдэг бол өдөр тутам хийдэг ажлынхаа талаар сонирхуулаач, чиний нэг өдөр ямархуу байдлаар өнгөрдөг вэ гэх мэт чамайг анхаарлаа төвлөрүүлж, тайвшруулах оршил маягийн асуултуудыг эхлээд тавина.

Үүний дараа шалгалтын хамгийн чухал хэсэг буюу 2-р хэсэг болох асуулт сугалж, тухайн сэдвийн талаар 1 минут бодож, шаардлагатай бол ярих зүйлийнхээ талаар товч тэмдэглэл ноороглоод, шалгалт авагч бодох хугацаа дууссаныг илтгэж гараараа дохиход сэдвийн талаар 1-2 минут ярих хэсэг эхэлнэ. Логик дэс дараатай, үнэлэхүйц ярихын тулд ноорог хийсэн нь дээр байдаг юм шүү. Мэдээж бүтэн өгүүлбэрээр бичих цаг байхгүй тул нэг, нэг үгээр гол санаануудаа өөртөө сануулан бичээрэй. Эхлээд тухайн асуудлын талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлээд, яагаад тэгэж бодох болсон тухайгаа үндэслэлтэй тайлбайрлаж санаагаа бататгана. Ярьж байгаа чинь буруу байсан ч өөрийн үзэл бодлоо хамгаалсан учир шалтгаануудыг товч хэл. Хүн бүр өөрийн гэсэн бодолтой тул туйлын зөв хариулт гэж байхгүй. Тэгээд ч энэ бол өөрийгөө илэрхийлж чадаж байгааг чинь шалгаж буй хэлний шалгалт болохоос тухайн сэдвээр хамгаалж буй дипломын ажил биш гэдгийн сана.

Шалгалтын 3 дахь хэсэг буюу сүүлийн хэсэгт чиний хэлсэн санаануудаас ургуулаад шалгалт авагч нэмэлт асуулт асууна. Энэ хэсэгт өөрийн оронд тухайн асуудал ямар онцлогтой байдаг талаар ч юмуу сонирхолтой жишээ авч ярихыг хичээгээрэй.

Дашрамд дурьдахад өөрийнхөө талаар болон сугалсан асуултын талаар ярьж байхдаа хэлц үг, зүйр үг ашиглавал өндөр оноо авах магадлал их. Дахин сануулахад хэрэв чи ямар нэг үгийг 2 болон түүнээс дээш янзаар мэддэг бол шалгалтын үеэр ахисан түвшний, аль эсвэл хүмүүс түгээмэл хэрэглэдэг хэлбэрээс арай өөрөөр хэрэглээрэй. Мэдээж санаагаа ойлгуулах нь чухал ч ярианы чинь явцад англи хэлний дүрэм, ашиглаж буй үгсийн сангийн баялаг байдал, түгдрэлгүй ярих чадвар, холбоос хийж байгаа байдал, ярьж буй зүйлийн утга авцалдаа гэх мэт зүйлс авах оноонд чинь нөлөөлнө.

Хэрвээ чи IELTS-ийн шалгалт өгөхөөр шийдсэн бол 1-2 сарын өмнө бүртгүүлэх шаардлагатай ба бртгүүлсэн хүмүүсийн тооноос хамааран бараг сар бүр авдаг болсон байна лээ. Шалгалтын хариу дугтуйнд битүүмжилсэн байдлаар 14 хоногийн дараа ирнэ. Амжилт хүсье.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Charlotte
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(473)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com