ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хосоороо угтах шинэ жилийн үдшийг мартагдашгүй болгох 10 романтик санаа

Хайрттайгаа хамт хоёулахнаа тэмдэглэх шинэ жилийн оройг тэсэн ядан хүлээж сууна уу? Өдөр бүр бие биедээ хайртайгаа хэлдэг халуухан хосууд эсвэл аль хэдийн хал үзэж халуун чулуу долоочихсон архаг хосууд ч бай 2014 оны шинэ жилийг романтик өнгөрөөхөд чинь туслах санаануудыг би жагсаалаа.

Хосоороо угтах шинэ жилийн үдшийг мартагдашгүй болгох 10 романтик санаа

Тэгэхээр энэ жилийг хосоороо угтах Гоолингоочуудын шинэ жил ийм байна:
1. Мэдээж шинэ жил учраас ширээ засч, хоол бэлдэлгүй яахав. Гэхдээ эзэгтэй ганцаараа биш хамтын жор гарган хоёулаа бэлдвэл хэчнээн хөгжилтэй байх бол?
2. Хүмүүсийн буудуулж байгаа салютыг харж баясдаг цаг ард хоцорсоон бүсгүй минь. Одоо та хоёрын хөөргөх ээлж. Хамгийн чухал нь болгоомжтой байдаг юм шдээ!
3. Шинэ жилийг бэлэггүйгээр төсөөлж чадахгүй. Гэхдээ хүн бүрийн солилцдог энгийн бэлэгнээс огт өөр гайхалтай зүйл солилцоорой. Магадгүй халбага ч юм уу? Гэхдээ мэдээж утга учиртай байвал гоё.
4. Хэрвээ та хоёр хотоос зайдуу агаарт гарч шинэ жилээ угтах гэж байгаа бол үнэхээр азтай юмаа. Учир нь цасан хүн хийх хангалттай их цас та хоёрт л олдох ч юм билүү?
5. 2014 онд хайртын чинь хийсэн бахархмаар 5 зүйл юу байсан бэ гэдгийг бичээд бие биедээ уншиж өгөөрэй.
6. Хөөстэй ваннанд хамтдаа оръё, залуу минь  Жаргалтай зургаа аваад хадгалчихвал бүр л гоё.
7. Магадгүй үүнийг хамгийн сүүлд хийх хэрэгтэй байх. Гэхдээ л заавал хэрэгжүүлээрэй. Хайртынхаа үлгэр унших дуун дор нойрсох ямар бол? Түүгээр өөртөө зориулж үлгэрийн ном уншуулаарай. Эртээ урьдын цагт шидэт үлгэрийн оронд үзэсгэлэнт нэгэн гүнж амьдран суудаг байжээ...
8. Хамтдаа ямар нэг сайн үйлс хийгээрэй. Хүнд юм бариад явж байгаа эмээд, шинэ жилээр бэлэг авахыг хүсч байгаа хүүхдүүдэд, гэр рүүгээ яарч яваа ажилсаг аавд гээд туслаж болох хэн байна бүгдэд нь туслаарай.
9. Шинэ жилээр учирсан хосын тухай өгүүлэх “Хувь заяаны эргүүлэг” романтик киног хамтдаа сууж байгаад үзээрэй. Өөр кино байж болох ч түрүүлээд татаж аваад бэлдсэн байх хэрэгтэйгээ битгий мартаарай. Тэр ажлыг хайртдаа даатгаж ч болох юм.
10. Энэ санаа бол минийхээр хамгийн романтик нь. Учир нь би ямар байдгийг нь маш сайн мэдэх юм л даа. Бусад гэрлээ унтрааж зөвхөн гацуурынхыгаа асаачихаад, дэргэд нь гар гараасаа хөтлөлцөн дээшээ харж хэвтээд, ирээдүйгээ төсөөлөн ярилцах хэчнээн гоё гээч!

Оноо сайхан угтаарай.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(557)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com