ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

2015 оны ерөнхий зурхай

Зурхай  | 2014 / 12 / 31

Гоолингоогийн эерэг зурхай үргэлж биелдэг, тийм ээ? 2015 оных ч бас биелэх байх. Он гарахаас өмнө амьдралынхаа цоо шинэ хуудсыг юугаар дүүргэхээ бодож олох хэрэгтэй. Ингэхдээ зурхайнаасаа тусламж аваарай. 2015 минь, бидэнд сайн хандана гэдэгт чинь итгэж байна шүү.

2015 оны ерөнхий зурхай

Хонь

Ирэх 2015 онд Хонины ордныхны албан тушаал болон хувийн амьдралд нэгэн зэрэг дэвшил гарна гэдгийг од эрхэс амлаж байна. Энэхүү аз жаргалын урсгал 8-р сарыг хүртэл хүчтэй хэвээр байх нь. Бүтээлч хандлага чинь үр өгөөжөө өгч авьяас чадвар сайжирч, мөрөөдлөө биелүүлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх маш их хүч бас чадвар чамд мэдрэгдэх болно. Тийм ч учраас энэ жил чи хүсэл мөрөөдөл болон сэтгэл хөдлөлд илүү их хөглөгдөж магадгүй.
1 сарын 5-аас 5-р сарын 13 хүртэл Буд гариг Хонины ордныхонтой хамт байх учраас найз нөхөд, клуб, нийгэмлэг, сан гэх мэт бүлэг хүмүүстэй холбогдон санаа бодлоо хуваалцаж цагийг сонирхолтой өнгөрөөх нь. Харин 5-р сарын 1-ээс 7-р сарын 8 хүртэл энэ ордныхны оюуны хөдөлмөр, гадаад харилцаа холбоо, ах дүүс дээр төвлөрөх бол 8-р сарын 27 оос 11-р сарын 2 хүртэл хосуудын харилцаа, хамтын ажиллагаа, хайр дурлалын холбоонд од эрхэс илүүтэй анхаарах болохоор сайн сайхан үйл явдлууд ар араасаа цуврах болно. Үүгээр ч барахгүй өрсөлдөөн, ширүүн тэмцэл хүртэл ч байх аж. Буд гариг чамаас зарим асуудлуудыг хяналтандаа авч, дүн шинжилгээ хийж, илүү тодорхой болгохыг шаардах болно. Тухайн нөхцөл байдлыг нарийн тооцоолж байж зөв ухаалаг шийдвэрийг эцэст нь гаргах эсвэл нэн даруй хаачихаж ч болно гэдгийг битгий мартаарай! Эрүүл мэндийн хувьд санаа зовоох хэцүү зүйл тохиолдохгүй ч жилийн турш анхаарал хандуулахаа мартаж болохгүй шүү.

Үхэр

2015 он Үхрийн ордныхонд хайр дурлал, эд хөрөнгө, өөрийн гэсэн гэр орныг амлаж байна. Жилийн эхний хагасаас 8-р сар хүртэл Үхрийн ордныхны ихэнх анхаарал гэр бүл, гэр орон гэсэн зүйлс рүү чиглэх болно. Өмнөхөөсөө том байшинд нүүж орох, шинээр барих, засвар хийх, өвлөж авах, ашигтай нөхцлөөр хөлслүүлэх гэх мэт гэр оронтой холбоотой томоохон зүйлс тохиолдоно. Гэр бүл, хамаатан садныхаа ямар нэг байдлаар тусламж үзүүлэх хэрэг гарах ба түүнийхээ үр шимийг ч чамлахааргүйгээр хүртэнэ. Гэрт өөдрөг, эерэг уур амьсгал давамгайлж, ажлын бүтээмжид чинь ч сайнаар нөлөөлнө. Мөн үрийн зулай үнэрлэх гэдэг энэ жилийн гол сэдэв байх ба хүүхэдтэй Үхрийнхний хувьд бяцхан үр чинь чиний баяр баясгалан, бахархал болох болно.
Харин хостой Үхрийнхний хувьд жилийн эхний хагаст хайр дурлалын харилцаа нь хүйтэн хөндий, дарамттай болсон мэт мэдрэмж төрнө. Энэ нь ажил, бизнесийн асуудал шиг сэтгэлийг чинь зовоох болно. 6-9 сарын хооронд зарим нэг асуудлууд анхаарлын төвд орж ирэх ч удалгүй сайнаар шийдэгдэнэ. 8 сарын 11 –нд хайр дурлал, хүсэл тачаалын Бархасбадь гариг Үхрийн ордод шилжин ирснээр дээрхтэй холбоотой бүх зүйл шинэ түвшинд гарна. Ажил, албан тушаалын хувьд чиний зүгээс хэд хэдэн шийдвэртэй алхмыг шаардах ба үүнд болгоомжтой, тэвчээртэй хандахыг од эрхэс сануулж байна. 3-4 сар, 9-12 саруудад эрүүл мэнддээ сайтар анхаарал хандуулаарай. 8- сард бие болон сэтгэлийн эрч хүч өндөр байж, эерэг бүхнийг чамд бэлэглэх болно.

Ихэр

2015 онд Ихрүүдийн хувьд хайр дурлал, мэдлэг боловсрол гол сэдэв нь байх болно. Жилийн эхний хагаст найз нөхөд, хамтран ажиллагч, дэмжигч, зөвлөх эсвэл гэр бүлийн хүрээнд чинь цоо шинэ гишүүн нэмэгдэнэ. Энэ нь урилгагүй зочин байж мэдэхээс гадна чиний оролцоотойгоор амьдралд чинь орж ирэх болохоор ухаалаг идэвхитэй, дотно хүнийг дэргэдэгээ авчрах эсэх нь өөрөөс чинь шалтгаална. Санчир гариг нь 2014 оны 12 сараас 2017 оны 12 сарын хооронд (2015 оны 6-9 сарын хооронд богино завсарлагатай) Ихрийн хосуудын харилцааг зохицуулсан хэвээр байна. Санчир гариг нь хөнгөн хийсвэр байдалд тийм ч дуртай биш болохоор ганц бие Ихрүүд тогтвортой харилцаа үүсгэхээр чармайгаарай. Харин хостой Ихрүүд хайр дурлалын харилцааны нарийн төвөгтэй асуудлуудтай тулгарна. Хайрттайгаа илт зөрчилдөж, маргалдахаас аль болох зайлсхийхгүй бол үр дүн нь чиний төсөөлснөөс ч муугаар эргэж мэднэ.
Ихрийн ордныхны бусадтай харилцах харилцаа жилийн эхний хагаст идэвхитэй байх ч зарим зүйл дээр чамаас илүү их урам зоригтой байхыг шаардах болно. Чи эрч хүчтэй, сайн зохион байгуулалттай бүлэг хүмүүс, үйл ажиллагаа эсвэл байгууллагын нэг хэсэг болно. 2015 онд Ихрийнхэн оюуны хөдөлмөр, мэдээлэл, харилцаа холбоо тогтоох, бичих, илтгэх, аялах, худалдаа хийх зэрэгт амжилттай байна. Мөн мэдлэг боловсролын хувьд шинэ түвшинд гарах хаалга нээгдэх болно. Эрүүл мэндийн хувьд маш сайн жил ирж байна.

Мэлхий

2015 онд Мэлхийнүүд ажлын амжилтандаа хамгийн ихээр анхаарах бололтой. Хэдэн жил бэлдэж байгаа зүйлээ 2015 онд эхлүүлвэл маш сайн. Санчир болон Тэнгэрийн ван гариг 2017 оны 12 сар хүртэл таныг дэмжих тул өнгөрсөн туршлага дээрээ үндэслэн ямар нэгэн шинэ зүйлийг заавал эхлүүлэх хэрэгтэй шүү. 2015 онд карьерийн хувьд амжилттай байх нь тодорхой ч мэдээж маш их чармайлт хэрэгтэй болохоор хариуцлагаа ухамсарлаарай. 2015 оны эхний хэсэгт санхүүгийн хувьд тун ашигтай байна. . Чиний амжилтанд хүрэх хамгийн том нууц бол итгэлтэй хүмүүсээр хүрээлүүлэх юм. Чамтай зорилго нэгтэй сайн багийг бүрдүүлж чадвал ямар ч ажлыг хийж чадна.
Мэлхийн ордны амьдрал урьдныхаасаа ч илүү сонирхолтой, хөгжилтэй өнгөрөх ба чөлөөт цаг ч мөн их гарах болно. Жилийн хоёр дахь хэсэгт шинэ танилуудтай болж, сэтгэл санаа чинь өөдрөг байна. Хостой Мэлхийнүүд гэр бүлийн шинэ гишүүнээ алгаа тосоод угтаарай. Муу мэдээ гэвэл Санчир гариг нь 6-9 сарын хооронд Мэлхийн ордноос байрлалаа өөрчлөх ба үүнээс болж биеийн эсэргүүцэл багасч яс, үе мөч, арьс, үс эсвэл хумс зэрэгт шинж тэмдгүүд нь илэрнэ. Өвчин архаг болох шинжтэй тул анхаарах хэрэгтэйг сануулъя.

Арслан

Аз хийморь, өөдрөг үзэл, өсөн дэвшлийн Бархасбадь гариг 2015 оны 8-р сарыг хүртэл Арслангийн ордонд байрлах тул бүтэн жилийн турш ерөнхий төлөв чинь тун сайн байх нь гарцаагүй. Чамд юу ч хэцүү бэрх мэт санагдахгүй. Аливаа зүйлийн гэгээлэг талыг олж харан, хошин шогийн мэдрэмж чинь улам хөгжиж, шинэ санаа, шинэ танилуудад нээлттэй хандаж, үнэнч шударга, өгөөмөр чанар чинь улам тодорно. 2015 онд чи хол замд гарах юм уу ямар нэг сонирхолтой газар луу аялах магадлал өндөр байна. Гадаадын түнштэй гэрээ байгуулах эсвэл холын зайнаас хайрттайгаа харилцах хэрэг ч гарч мэднэ. Бархасбадь гариг байгаа газрынхаа мэдлэг чадварыг нэмэгдүүлдэг тул Арслангийн ордныхны боловсролоо дээшлүүлэх, ном гаргах, соёлын тал дээр шинэ үсрэлт хийх, шинжлэх ухааны нээлт хийх зэрэг ажлуудад онцгой түлхэц болно. Хурц оюун ухаанаар аливаад хандаж, хайрцагнаас гадуур сэтгэхэд чинь ч тустай. 2015 оны эхний хагаст удирдан зохион байгуулах чадварт чинь од эрхэс ихээхэн нөлөөлөх тул энэ үед амжиж хүслээ гүйцэлдүүлэн, бодлоос гардаггүй төслүүдээ гүйцэтгэж, амьдралын тогтвортой байдлаа хангаад аваарай. Од гаригсын тааламжит хослол хайр дурлал, гэрлэлтээс чинь ч хүнд хэцүүг зайлуулах учраас айж эмээх зүйлгүй. Мөн энэ оны турш Арслангуудын анхаарлын төвд хүүхэд байх болно.

Охин

Жилийн эхний хагаст Санчир, Бархасбадь, Тэнгэрийн ван гаригууд Охины ордныхонд гараа сунгаж өөрийн гэсэн байр, тавилга худалдаж авах,өвлөж авах эсвэл үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэх боломжуудыг нээж өгнө. Санчир гаригийн байрлал Охины ордныхноос өндөр хариуцлага шаардах ба энэ нь гэр бүл, эцэг эхтэй холбоотой байж магадгүй. Гэр бүлийнхэн дунд чинь эрх мэдэл эсвэл ганцаардал, бухимдлаас үүдэлтэй маргаан гарч болзошгүй. Эдгээрийг эс тооцвол 2015 оны ерөнхий уур амьсгал хөөр баяраар дүүрэн, аз жаргалтай байх болно оо. Бархасбадь гариг Охины ордныхны дэргэд 8 сарын 11 – ээс 9 сарын 9 хүртэл байх ба энэ хооронд чи амьдралыг хамгийн гэгээлэг талаас нь харж, бүсгүй хүний аз жаргалаар бялхана. Хайр дурлалын амьдрал болон ажил хөдөлмөрийн хувд тийм ч том өөрчлөлт гарахгүй ч хэвийн өрнөх болно. 2014 онд боломжгүй санагдаж байсан зүйл 2015 онд чинийх болоход тун ойрхон ирнэ. Энэ нь чи өөрийгөө хязгаарлагдмал бодол, айдсаасаа чөлөөлж, өөртөө итгэх итгэлээ нэмснээс эхтэй юм. Мөн чи идэвхитэй аялагч болж, өөрийнхөө хил хязгаарыг давж, мэдлэгээ нэмнэ. Энэ нь чиний ойрын хугацаанд туулж өнгөрүүлсэн хамгийн сайхан цаг хугацаа байх нь ээ. Илүүдэл жин, элэгний өвчлөл, чихрийн шижин, цусны даралт гэх мэтээс болгоомжлоорой.

Жинлүүр

2015 он чиний хувьд урт удаан хүлээсэн амралт мэт таатай зүйл олонтой жил болох нь. Од гаригс жилийн эхний хагас хүртэл чамайг ивээж байна. Энэ он чиний хувьд харилцаа бүрийг дараагийн шатанд авчрах үе юм. Гэрлэлт, үр хүүхэд гэх мэт томоохон өөрчлөлтүүд оны сүүлээр бий болно. Эрх чөлөө, шинэ санаа, урам зориг бүхэн чамайг тойрон байна. Өөрийнхөө сонирхлыг татаж байгаа зүйлийг бүү орхи, бүү март. Тухай үе бүрт нь барьж авч, өөрийн болгохоор хичээ. Ерөнхийдөө эхний саруудад бага зэргийн шуналтай байх нь чамайг зорилгодоо хүрэхэд түлхэц болно. Оны эцэс рүү дөхөх тусам албан тушаал, цалингийн нэмэгдэл чамайг хүлээж байна.Энэ он чамайг хойш суулгүй хөдөлгөөнд орох хэрэгтэйг сануулж байна. Найз нөхөд, шинэ танил, ажлын боломж, төсөл гэх мэт олон зүйл байгаа учраас назгайрах тухай мартаарай. Ижил төстэй сонирхолтой хүмүүстэй нөхөрлө. Дотно хүмүүстээ илүү нээлттэй, ойр харилц. Бусдын яриаг сайн анзаарч байх ч гэсэн тэдний нөлөөнд автаж болзошгүй учраас аль болох нэгэнт гаргачихсан шийдвэрээ өөрчлөхгүй байвал сайн. Хэн нэгэнд санаандгүй гүтгүүлэх зүйл гарч болзошгүй учраас тооцоогүй ханддаг зуршлаа эртнээс засаарай.
Удаан хугацааны хайр дурлалын харилцаа чинь эрч нь бөхөөд, сул дорой болчихсон байгаа бол тавьж явуулбал сайн. Энэ салалт муу зүйл гэхээсээ илүү чөлөөлөгдөж буй мэдрэмжийг чамд өгнө. Насан туршдаа хайрлах нэгнээ олоогүй Жинлүүрийнхэн 2-4 сар болон 6-9 саруудын хооронд хэн нэг хүнтэй уулзана. Эрүүл мэндийн хувьд жинлүүрийн тун бие сайтай хүмүүс юм гээч. Төдийлөн шим тэжээлээр дутдаггүй чинь давуу тал юм. Энэ жилд чамд өгөх хамгийн чухал зөвлөгөө бол: амбицтай бай, сайн сур бас эрүүл амьдарлын хэв маягийг эрхэмлэ.

Хилэнц

2015 онд Хилэнцүүд карьерийн хувьд амжилт дүүрэн байж сүүлийн 10 жилд гараагүй том өөрчлөлт гарах учраас бэлтгэлтэй байгаарай. Оны эхнээс 8-р сар хүртэл энэ үе үргэлжлэх ба нэмэлт боломж, албан тушаал, нэр төр, амжилтаар бялхана. Харин 9-12 сард санхүү талдаа илүү азтай байна. Энэ байдал 2017 оны 12 сар хүртэл эрч хүчээ алдахгүй үргэлжлэх учраас санхүүгээс бусад зүйлдээ анхаарлаа хандуулаарай гэж од эрхэс зөвлөж байна Урьд урьдын жилүүдээс санхүү хамаагүй сайн тогтворжих учраас энэ жил өөрийн төлөвлөсөн ажлаа 8 сард эхлүүл. Мөн ирэх оны чамд өгөх бас нэгэн бэлэг бол эрүүл мэнд. Эрүүл мэндийн хувьд байдал үргэлж эерэг байх учраас санаа зовних зүйл нэгээр хасагдлаа гэж хэлж болно. Хэрвээ хүүхэдтэй бол тэд чамд бахархах шалтгаан, аз жаргалыг илүү ихээр мэдрүүлнэ. Гэрлэсэн, гэрлэх гэж буй хосуудын хувьд харилцаа илүү ахин дэвшиж, илүү дотно тал руугаа шилжинэ. Ерөнхийдөө 1 болон 2-р сар ихэнхдээ хайр дурлалын азыг чинь шалгах болно. Гэхдээ санаа зовних хэрэггүй дээ. Ихэнх зүйл чиний талд шийдэгдэнэ. 2-р сарын сүүл, 3-р сарын эхээр хайр дурлалтай холбоотой хариуцлагаа сайтар ухамсарлах үе ирнэ. Энэ үеийг давж чадвал та хоёрын харилцаанд өөр юу ч саад хийж чадахгүй. Хуримаа хийхээр төлөвлөсөн хосууд 9,10,12-р саруудад товлох бололтой. . Харин ганц бие Хилэнцүүд хайр дурлал, бэлгийн амьдралын тал дээр тун ч сонирхолтой жилийг өнгөрүүлэх нь. Чи хэнийг ч, юуг ч хайх хэрэггүй. Чамайг гэсэн хэн нэгэн чиний өмнө өөрөө гарч ирэх болно. Хамгийн гол нь тэр чиний огт төсөөлөөгүй хүн байна. Энэ жилд чамд өгөх хамгийн чухал зөвлөгөө бол: Бүү бухимд, зарим асуудлыг зүгээр л өнгөрөөж сур. Энэ жилийн туршид чи өөрийгөө илүү нээж, илүү итгэлтэй хүн болж чадна.

Нум

Нумын ордонд Санчир гариг орж ирсэн нь 2015 оны хамгийн онцлох үйл явдал юм. Хэт реалист Санчир гариг нь гутранги үзэл, өөртөө итгэх итгэлийн хомсдол, эрх чөлөөний хязгаарлагдмал байдлыг авчирч болзошгүй. Тиймээс Санчир гариг энэ байрнаасаа хөдлөхгүй дараагийн гурван жилийн турш үе үе бухимдах явдал тохиолдоход бэлтгэлтэй байгаарай. Гэхдээ чи чинь мөнхийн өөдрөг үзэлтэй Нумын ордных шүү дээ. Бас Санчир гаригийг үзэн ядах хэрэггүй ба түүнд сайн талууд ч бий шүү. Найдвартай нэгэн болж, бүхнийг төгс хийх хүсэл, тэвчээр, бат бөх сэтгэл, тэсвэр хатуужлийг ч тэр чамд бэлэглэх болно. Санчир гариг чиний хажууд байгаа цагт чи амьдралаа илүү сайн зохион байгуулж, нэн түрүүний хэрэгцээгээ олж харж, тогтвортой зүйлийг бий болгож нэг ёсондоо “хүмүүжих” болно гэдэгт итгээрэй. Карьерын хувьд 2015 он Нумынхны хувьд ээлтэй байх нь. Өөрийнхөө объектив хүслийг гүйцэлдүүлэхэд чамд хэний ч туслалцаа хэрэггүй. 2015 оны эхний хагас суралцах, соёлын тал дээр шинийг нээх, сургуульд элсэх, аялахад таатай байна. Харин хоёр дахь хагас нь амжилтанд хүрэх, өөрийгөө олонд таниулах, албан тушаал ахих, өсч хөгжихөд тааламжтай. Хайр дурлалын тал дээр чиний хүсэл тэмүүлэл өндөр байж өмнө нь хэзээ ч амсаж байгаагүй шинэ туршлагыг хуримтлуулна. Гэхдээ бясалгаж тунгаах зүйл ч хангалттай их байх нь ээ.

Матар

2015 он Матрын ордныхонд өмнөх жилээс илүү тайван амгалан санагдах болно. Яг юу чамд хэрэгтэй байгааг тунгаан бодож өөрийн амжилтын үрийг суулгах талбараа бэлдэж эхлээрэй. Нэг хоёрхон жилийн дотор л бүх зүйл цэцэглэн хөгжих болно. Гэхдээ энэ нь 2015 онд ямар нэг хүчтэй, онцлох үйл явдал болохгүй гэсэн үг биш шүү. Хэсэг хугацаанд Матрын ордонд байрлах Дэлхий ван гариг чиний зорилго тэмүүлэл, эрэлт хэрэгцээг тэтгэсээр байх болно. Хийж бүтээж байгаа зүйлдээ илүү их төвлөрч анхаарахыг од эрхэс уриалж байна. Сэтгэл хөдлөл хүчтэй хэвээр байх учраас бусдад хандах хандлага хэтэрхий огцом байж мэднэ.
Дэлхий ван болон Тэнгэрийн ван гаригийн хоорондын завсар нь Матрын ордныхонд бага зэрэг давчуу хавчигдмал үеийг авч ирнэ. Дээрх хандлага гэр орон, гэр бүл, эд хөрөнгөтэй холбогдож өнгөн дээрээ хүнд хэцүү, айдас хүйдэс мэдрүүлэх боловч энэ хугацаанд л чи амьдралдаа шинэ өөрчлөлтийг олж авах болно. Энэ бол хамгийн сайхан мэдээ! Амьдралдаа ямар өөрчлөлт хийх шаардлагатайг тунгаан бодож түүнийг ажил хэрэг болгохын тулд өөрийгөө дайчилж, шинэ боломжуудыг өөрөө өөртөө нээж өг. Жилийн эхний хэсэг буюу 2015 оны 8 сар хүртэл хөрөнгө оруулалтын боломж орлогыг чинь өсөн нэмэгдүүлж, үр ашигтай байх аж.Харин сүүлийн хагаст нь мэдлэг боловсролынхоо цар хүрээг улам өргөжүүлэхэд чинь чиглэсэн дэмжлэг, тусламж ирэх болно. Хайр дурлалын хувьд хэтэрхий том зүйл хүлээх хэрэггүй. Эрүүл мэнддээ сайн анхаараарай! Одоогоор анхаарлын төвд ороогүй байгаа өвчин чинь хүндэрч эсвэл хуучин архаг өвчин сэдэрч болзошгүй. Хуучин он чамд бага зэргийн стресс ажлын ачаалалыг мэдрүүлж, зохион байгуулалтаа сайжруулахыг шаардсан бол шинэ он чамайг өөрөө өөртөө боломж олгохыг хүлээж байгаа учраас өөртөө итгэлтэй байж шинэ амьдралын үүдийг нээхдээ бэлэн байгаарай!

Хумх

2015 онд Хумхын ордныхонд Бархасбадь гаригийн нөлөөгөөр жилийн эхний хэсэгт хайр дурлал, гэр бүл болон бүхий л харилцаа холбоо, хамтын ажиллагаа, бизнесийн түншлэл зэрэгт таатай байх аж. Шинэ гэрээ байгуулах, шинэ найз нөхөдтэй болох гээд Хумхын ордныхны хувийн амьдралд сайхан цаг ирж айсуй. Санчир гариг Хумхын ордноос шилжсэнээр ажил мэргэжил, албан тушаалд муугаар нөлөөлнө. Үүний дараа Санчир гариг нь баг хамт олон, нөхөрлөл, нийгэмлэг, хамтрагч, улс төрийн нам эвлэлрүү сонирхлоо эргүүлэх ба энэ нь чамд үнэхээр хүнд сорилт, дарамтыг авч ирнэ. Гэхдээ эцсийн эцэст нь гуйвашгүй амжилтаар чамайг шагнана гэдгийг дуулгая. 2015 онд хоёр дахь хэсэгт мөнгө санхүүгийн асуудалд тааламжтай байх ба энэ нь гуравдагч этгээдээр дамжуулан, санхүүгийн орчинд сайн харилцаа бий болгох давуу талыг чамд авч ирнэ. Шударга бус хүмүүс, хууль бус, ёс суртахуунгүй, тодорхойгүй нөхцөл байдлаас хол бай! 2015 он Хумхын ордныхонд мэдээлэл олж авах, шинээр суралцах, оюуны бүтээлч хандлага, харилцаа холбоо бий болгох зэрэгт маш сайн жил байх болно. Бусдад хэрэгтэй үед нь туслахаас бүү татгалз. Чиний ямар нэгэн шинэ зүйлийг сурах чадвар сайн хөгжсөн учраас энэ оны ихэнхийг сурч боловсроход зориул. Урт хугацааны сургууль байвал бүр ч сайн.

Загас

2015 он Загасны ордныхны хувьд аз жаргалтай уулзалт, эрүүл энх амьдрал, гэрлэлт гэдэг 3 үгээр илэрхийлэгдэж байна. Эхний хоёр сард хайр дурлалын асуудлууд ээлж дараалан чамайг догдлуулах бол 3-6 сар хүртэл карьер чамайг дагах болно. Ямар ч асуудалд өөртөө итгэлтэйгээр сонголт хийж чадвал чи амжилтанд хүрнэ.2015 оны 5 сар болон 7 сард хайр дурлалтай холбоотой том болоод гэнэтийн өөрчлөлт гарна. Ганц бие Загасныхан 8 сард бодож төсөөлж, хүсэн хүлээж байсан тийм хүнтэйгээ танилцах бололтой. Энэ уулзалт чиний өмнөх сэтгэлийн шарх, айдас хүйдэс бүгдийг мартуулна гэдгийг од гаригс амлаж байна. 4 сар бол энэ жилийн чиний карьерын хамгийн өсөлттэй үе. Энэ үеийг зөв ашиглаж чадвал хойшид чиний байр суурь бэхжинэ. 10 сард чамаас бүх чадварыг шаардсан том сорилттой тулгарна. Чи хамаг юмаа ч алдаж мэдэх байдалд орох хэдий ч даван гарах бүрэн боломжтой. Өөрийн дотоод дуу хоолойгоо сонсож, хариуцлагатай хандаж чадвал асуудал чиний хувьд огтхон ч том санагдахгүй. Ирээдүйгээ төлөвлөхөд сайхан үе нь 2-р сар. Мөрөөдлөө эхнээс нь биелүүлж эхлээрэй. Хичээнгүй хөдөлмөрлөсний чинь хариуд үр дүн нь чамлахааргүй сайн байна. Загасныхан зарим тохиолдолд өөрийгөө хэт дутуу үнэлснээс болоод алдах тохиолдол байдаг болохоор өөртөө итгэх нь хамгийн чухал юм. Жилийн туршид өөрийгөө сорих, чадвараа ямар хэмжээнд байх вэ гэдгийг харах боломжоос бүү зугатаа. Аль болох хүлээж авсан ажлаа элдэв тайлбаргүйгээр хийж сур. Загасны ордныхны дуусашгүй азаар энэ онд ямар ч үед санхүүгийн хүнд асуудалтай тулгарахгүй. 8 сард гадны улсуудаар аялахад тун тохиромжтой. Хамтран ажиллах саналаас юу юугүй татгалзах хэрэггүй. Тэр хүмүүсээс маш их зүйл суралцах учраас хүрээнээсээ бүү холдуул. Энэ жилд чамд өгөх хамгийн чухал зөвлөгөө бол: Танилын хүрээгээ аль болох нэмж, өрсөлдөөн бүрт бэлэн бай. Бүү ухар.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(457)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: D.   2015-12-30
Solioteeeee hair durlalaas busad ni taarch bhiimdaa. Ene jil mini ang udaagaa hol aylasan aylal ih shn bolson shui.

Зочин: Таны нэр.   2015-12-11
Barag 99%

Зочин: Таны нэр.   2015-12-11
өө өмнө нь уншиж байдаг байж, яг таарч байна

Зочин: BB.   2015-12-11
iher- minii huvid erni taarch bna shuu! bayarlalaa, udruu saihan unguruuleerei humuusee

Зочин: ts.   2015-12-11
яанаа бараг л адилхан бна ш дээ. Ямар сонин юм бэ

Зочин: S.   2015-12-11
Taarch bga um neg ch alga daa goolingoo mini😏😏

Зочин: E.   2015-12-10
Ed narin ali ni ch tohioldooguin bn hunii urmand esreg huistni neg ch huntei hariltsaa togtoosonguie huurhii

Зочин: jargal.   2015-12-10
2015 оны 5 сар болон 7 сард хайр дурлалтай холбоотой том болоод гэнэтийн өөрчлөлт гарна. Ганц бие Загасныхан 8 сард бодож төсөөлж, хүсэн хүлээж байсан тийм хүнтэйгээ танилцах бололтой. Энэ уулзалт чиний өмнөх сэтгэлийн шарх, айдас хүйдэс бүгдийг мартуулна гэдгийг од гаригс амлаж байна. #iim #zuil #uneheer #bolson #GAIHALTAI

Зочин: ubub.   2015-12-10
yag taarch bn shd

Зочин: Нараа.   2015-12-10
pee ymar unen yumbee gadaad hariltsagchtaigaa shine geree baiguulsan nohor maani hagas sar gadaad ywaad alsiin zainaas hariltssan 3 sard jiremsen bolood odoo toroh gj bdg unen bn uunees hoish itgelee

Зочин: Nar.   2015-10-12
kkk yg vnen ym shig bna goe bna...

Зочин: jagaa.   2015-08-23
bayrlalaa

Зочин: niki.   2015-07-21
5r sard ng hvntei uerheed 7 sard salsan bi bvr gaihlaa shvv 8r sariinhiig ni unshaad bvr bayrlchilaa yg unen bnaa bayrlalaa

Зочин: boogii .   2015-05-18
hhe yg vnen bn shv

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com