ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоогийн нэвтэрхий толь: 5 жилийн ойдоо зориулав!

Мэдээлэл  | 2014 / 12 / 31

Таван настай хүүхэд төрсөн өдрөөрөө юу бэлгэнд авахыг хүсэх вэ? Та нар минь бодоод үз дээ? Өөдөсхөн жаахан охин нь тав хүрчихээд “Ээж ээ, би бэлгэнд...” гээд аминчлан юуг захисан билээ?

Гоолингоогийн нэвтэрхий толь: 5 жилийн ойдоо зориулав!

Манай “эрх шар” лав барбины иж бүрэн ордон хүссэн юм. Айлын том гэчихээд томоожих шинжгүй шүү, ер нь...

Амь биеэсээ ургуулж өсгөсөн охиноос минь өөрцгүй нэгэн энэ жил мөн таван нас хүрсэн юм. Түүнийг Гоолингоо.мн гэдэг. Би товчлоод Гоолингоо гэдэг л дээ. “Охид бүсгүйчүүдийн онлайн найз” хэмээх хочтой тэр маань таван жилийн өмнө анх найзуудтайгаа гар барин танилцаж байсан бол өдгөө гал хамууд болчихсон гунхалзаж яваа нь энэ. Охиноос маань ялгаатай нь тэр төрсөн өдрөөрөө ганц биендээ зориулсан бэлэг эсвэл үдэшлэг хүссэнгүй, баяраа хуваалцаж найзууддаа өөрийнхөө тухай, хүнтэй зүйрлэвэл толгойноосоо хөл хүртэлх бүхий л мэдээллээ хуваалцахаар шийджээ. Үүнийгээ тэр “Гоолингоогийн нэвтэрхий толь” гэх урт нэртэй, удаан хугацааны аян болгон зарласан аж.

Тэр бодож л дээ. “Би тав хүртлээ юу юу хийлээ? Үүнээс алийг нь сонгож төрсөн өдрийн баяраараа онцгойлох вэ?” гэж. Ингээд тэр өөр ямар ч сайтад байдаггүй, өөрөө л бодож гаргасан тогтмол нийтлэлийн булангуудаа, мөн хэн ч, хэзээ ч өмнө нь хийж байгаагүй санаачлагат үйл ажиллагаануудынхаа тухай л мэдээлье гэж шийдсэн гэсэн.

“Гоолингоогийн нэвтэрхий толь” 2014 оны 7 сарын 22-нд “Happy Hour” булангаар эхэлж 12 сарын 11-нд фейсбүүкийн тогтмол “сэрүүлэг” болох “Өглөө, оройн мэндчилгээ”-ээр хаалтаа хийн өндөрлөжээ. Зун, намар, өвөл гэсэн гурван улирал, дөрвөн сарыг дамжин өртөөлөхдөө нэвтэрхий толь маань яг 30 өөр сэдэвтэй онцгой нийтлэлүүдээр найзуудтайгаа уулзсан байна.

Түүнийг анх энэ санаагаа ярьж байхад нь би яриаг нь таслаад “Байзаарай. Бөөнөөрөө уулзацгаасан байхад ганцхан өөрийнхөө тухай л яриад байдаг нэг хүн байдаг даа. Тийм хүнээс эргэн тойрныхон нь дорхноо залхдаг шүү дээ. Түүнтэй адилхан мэдрэмж төрүүлэх вий гэж гэнэт бодогдлоо” гэхэд тэр “За боль доо, хонгор минь. Үнэнч найзууд тийм байдаггүй юм” гээд инээмсэглэж билээ. Энэ мөчид би Гоолингоог “Яг тавтай билүү?” гэж ч гайхаж үзсэн шүү.

Түүний зөв байжээ. Аян зарлагдаад удаа ч үгүй байхад Гоолингоо маань найзуудаасаа ийм үгсийг сонсож эхэлсэн байна.

• Юуны өмнө Гоолингоодоо таван насныойнбаярынмэндийгхүргэе. Шимтэн уншдаг болоод удаж байгаа ч хэзээ ч сэтгэгдэл үлдээж байгаагүй ээ. Энэ бол миний бичиж байгаа анхны сэтгэгдэл. Миний хувьд компьютерээ асаагаад хамгийн түрүүнд Facebook ордог. F үсэг дарангуут л гараад ирнэ. Харин дараа нь мэдээж Goolingoo орно, G үсэг дарахад Google биш Goolingoo гарч ирдэг гээч. Сарын сүүлээр байнга л дараа сарын зурхай хурдан ороосой гэж бодож хүсдэг. Өдөрт шинэ мэдээ, мэдээлэл оржуу гэж 3, 4 шалгаж үзнэ. Үнэхээр шинэлэг, мэдээлэл сайтай байнга л сонирхолтой, онцгой гэмээр зүйл нийтэлдэг. Мэдээ болгоны Cover Picture үнэхээр гоё, Cool хэлэх ч үг олдохгүй байна хэхэ. Гоё санагдаад хайхаарердөөсөө олддоггүй гээч. Охид, бүсгүйчүүдийн хайрын түүх, туулж өнгөрүүлсэн амьдрал, тохиолдсон адал явдал гээд их олон төрлийн нийтлэл гаргадаг. Хайрын түүхийг нь уншихад яг л зохиол уншиж байгаа мэт, зөвхөн кино л тийм байдаг гэсэн бодлыг минь няцаасан хайрын сайхан учралууд байдаг гэдэгт итгэж хэзээ надад тохиох болоо гэж хүлээж төсөөлж ч суудаг. Мөн амьдралдаа алдаж, оносон эмэгтэйчүүдийн захидлууд хүний амьдралд юу эс тохиолдохыг бодогдуулна. Гоолингоогийнхоо хамт олонд амжилт хүсээд, цаашдаа улам улам ихийгбүтээж, шинэлэг содон бусдаас нэг алхам биш хэдэн зуун алхмын урд яваарай гэж хүсмээр байна.

• Гоолингоо Монголын цахим ертөнц, тэр дундаа эмэгтэйчүүдийн сайтуудаас хамгийн мундаг бас шилдэг нь. Эмэгтэйчүүд бидэнд урам зориг өгч чаддаг, ёстой л жинхэнэ хэрэгтэй, эгзэгтэй цагт нь зөвлөж чаддаг, дотны найз шиг минь байж чаддаг тийм л гоё сайт. Улам өөдөө дэвших болтугай, Гоолингоо! • Юуны түрүүнд Гоолингоодоо “Баярлалаа” гэж хэлмээр байна. Бас таван жилийн баярын мэнд хүргэе! Сэтгэлийн минь утсыг хөндсөн гоё зөвлөмжүүд, сайхан мэдээ, мэдээллүүд нь их таалагддаг шүү. Бас их юм сурч мэддэг шүү, эрхэм хүндэт Гоолингоо минь. Үнсэлт!

• Гоолингоод баярладаг. Нийтлэл бүр нь чанартай, гол нь сэтгэл шингэсэн байдаг. Сэтгэлээс гарсан бүхэн сэтгэлд хүрдэг гэдэг шүү дээ. Гоолингоо эгч шиг минь, найз шиг минь тийм л дотно. Та бүхний ажилд амжилт хүсье. Улам хичээгээрэй, ялгараарай.

Бусад бүх таван настнуудаас ялгаатай нь Гоолингоо шүүмжлэлд ухаангүй дуртай. “Гоолингоогийн нэвтэрхий толь”-ийн хүрээнд олон “гоё” шүүмж сонсох байх гэж баярласан ч хүсэл нь талаар өнгөрсөн гэсэн. Харин би түүнийг тун ч сайн найзуудтай учирч дээ гэж чин сэтгэлээсээ баярласан билээ.

Аа тийм, Гоолингоо маань шинэ жилийн бэлэг гээд та нарт зориулаад ном гаргасан байна лээ. Өөртэй нь хамт цаг хугацааг элээсэн онцгойгоос онцгой/Өнөөх 30 нийтлэлийн нэгд багтаж орсон/ булангаараа нэрлэсэн “Амралтын өдрийн шуудан” ном. Шинэ жилийн мэндийг бусад бүх таван настнуудаас мөн л ялгаатай аргаар хүргэж байгаа биз? Тэгнэ ээ тэр, тэр чинь л Гоолингоо шүү дээ!

Түүнд, бас түүнтэй таван жилийн турш үнэнчээр нөхөрлөсөн 170, 000 найзад нь шинэ жилийн баярын мэндийг хүргэе!

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  
Өмнөх мэдээлэл
2015 оны ерөнхий зурхай
Дараах мэдээлэл
1 сарын зурхай

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(382)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com