ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Оны босгон дээр илгээх зурвас

Жил бүрийн он солигдох мөчид манай гэр бүлийнхнээс хамгийн завгүй байдаг нь би. Оноос өмнө олон нийтлэл бичиж, уншигчидтайгаа дэлгэцийн цаанаас мэндчилдэгтээ эсвэл “Оны босгон дээр илгээх зурвас” - аа бичээд компютерээ товшиж суудагтаа ч биш зүгээр л ЭМЭГТЭЙ хүн болохоор тэр юм.

Оны босгон дээр илгээх зурвас

Уншигчдаа, хайртай залуугаа, ээж аавыгаа, найз нөхдөө, хамаатны дүү нараа ч гомдоохгүй байх эрхэм үүрэг надад жил бүрийн шинэ жилээр ноогддог. Магадгүй цаг хугацаа урсах тусам нэмэгдсээр, арвижсаар л байх биз ээ.

Уншигчдынхаа хүсэн хүлээж байгаа нийтлэлүүдийг сэтгэлээ шингээн бичих, гэр бүлийнхэндээ гараа гаргаж, амттай сайхан хоол хийж өгөх, хамаатны дүү нартаа шинэ жилийн бэлэг тараах бас найз нөхдөө эцсийн мөчтэй уралдан халамжлах гээд л инээмсэглэн хийх, аз жаргалтай ажлууд минь ар араасаа ундардаг.

Харин 00:00 цаг болж, хонх жингэнэн дуугарах тэр мөчид би өөрийн гайхалтай хүслийг хэлж амждаг шүү. Тэр маань би гэхээс илүү бид, надад гэхээс илүү бидэнд гэсэн утгатай байдаг нь чамтай ижилхэн байгаа биз? Аргагүй шүү дээ, бид чинь ижилхэн л эмэгтэй хүмүүс бас найзууд юм хойно. Харин ирэх онд Гоолингоо нь чамайг амжилттай гэхээс илүү аз жаргалтай, ганган гэхээс илүү үзэсгэлэнтэй, азтай гэхээс илүү сайхан сэтгэлтэй, шударга гэхээс илүү эелдэг, өөрөө хайрлуулахаас илүү өөрийгөө хайрладаг, голыг нь олж шүүмжлэхээс илүү голыг нь олж магтаж чаддаг, тренди гэхээс илүү эрүүл байгаасай гэж хүсч байна. Үүний төлөө миний сэтгэлээ шингээн бичих нийтлэлүүд ч ар араасаа чамд хүрсээр байх болно.Үүний эхлэл болгож “Амралтын өдрийн шуудан” номоо Гоолингоо нь гаргаад байгаа билээ. Ирэх 52 долоо хоногийн амралтын өдөр бүрээр чамд урмын үгтэй шинэ шуудангууд ирэх болно. Дэлгэрэнгүй мэдээллийг нь ирэх жил тайлбарлаж өгье.

Бүх баярын утга учир ХАМТ-даа байх л болохоор хайртай дотны хүмүүстэйгээ хамт байж, халамжлаарай. Бас тэднээсээ чин сэтгэлийг нь мэдрээрэй.

Эцэст нь 2015 он Гоолингоогийн үнэнч найз үзэсгэлэнт бүсгүй чи болон чиний гэр бүлийнхний хувьд халуун дулаан, аз жаргалтай дурсамжаар дүүрэн өнгөрөх болтугай! Гайхамшгийг хүсье!

Дотны найз Гоолингоо нь ХОХО

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  
Өмнөх мэдээлэл
1 сарын зурхай
Дараах мэдээлэл
Шинэ жилсэг санаа №60

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(564)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com