ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоогийн зурвас

Мэдээлэл  | 2015 / 01 / 04

Шинэ жилийн догдолж хөөрсөн сэтгэлээ дараад, их ажлын өдрүүддээ ханцуй шамлан орох гэж байна уу? Миний хувьд шинэ жил өнгөрөв үү үгүй юу араас нь дүүгийн маань төрсөн өдөр залгадаг болохоор одоо ч баярын “настр” маань арилаагүй л байна. Гэрийнхнээ шинэ жилд нь бэлдүүлэх, ажлынхаа шинэ жил, клуб нийгэмлэгийн шинэ жилүүдээс гадна дүүгийнхээ төрсөн өдрийн баярт санаа тавьж бэлэг авч өгөх гээд л олон зүйлд мөнгөө хувааж зарцуулах хэрэг гардаг учраас 12-р сарынхаа орлогыг маш болгоомжтой, тооцоотой хуваарилах хэрэг гардаг.

Харин саяхан өөр нэг арга хэрэгжүүлэхээр бодсон маань бүх орлогоо хэмжээтэйгээр хувьлаж хуваарилах юм. Жишээ нь сарынхаа нийт орлогын 10% - ийг найзууддаа, 20% - ийг өдөр тутмын зардалд, 30% - ийг хоол хүнсэндээ гэх мэт хуваарилж, үүнийгээ жилийн турш мөрддөг байхаар шийдсэн юм. Энэхүү өөрчлөлт маань мэдээж Монгол оронд маань нүүрлээд байгаа эдийн засгийн хямралтай ч бас хамаатай. Гэхдээ хямарсан дээр нь хямралын тухай ярьж сэтгэл санаагаа ч хямраахын оронд үүгээр дамжуулж эерэг чадамжуудыг (амьдралын зөв хэв маягийг) өөрсөддөө суулгацгаая гэж Гоолингоо нь уриалж байна. Ингээд “Өөдрөг хэмнэлт” –ийн сард тавтай морил.

Магадгүй чамд “Хэмнэлт” гэдэг үг хэцүү сонсогдож байж болно л доо. Гэхдээ энэ нь өдөрт 3 хооллодог байсан бол хоёр болгож, юмны хямдыг нь харж худалдаж авах талаар огт биш юм шүү. Харин зөв зүйлд мөнгөө зарцуулж, тооцоотой байж санхүүгийн хэв маягийнхаа хувьд нэг алхам ахихыг хэлж байгаа юм. Үүний хүрээнд бид та нартаа:

- Хэмнэлт гэж юу вэ? буюу мөнгөө хэмнэх биш зөв зарцуулах тухай ойлголт
- Цагаа хэмнэхийн цаад ач холбогдлууд буюу цагаа төлөвлөснөөр бидний санхүүд ямар сайн талтай вэ?
- Юмхнаар хийсэн хоол буюу цөөн төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр хийж болох амттай хоолны жорууд
- Зугаатай хэмнэлтийн зуун санаа буюу амьдралынхаа хэв маягт хийсэн хөнгөхөн өөрчлөлтүүд эдийн засагт чинь хэрхэн туслах бол?
- Хуримтлалтай болоход чинь саад болдог санаандгүй хэрэглээнүүд
- Асуулга: Миний өөдрөг хэмнэлтийн өөдрөг зарчим бол
- Тэрбумтнууд шиг үрцгээе буюу дэлхийд алдартай тэрбумтнуудын санхүүдээ ханддаг гайхалтай аргуудын тухай нийтлэлүүдийг бэлдээд байгаа.

Энэ сарын онцлох сэтгэгдэл:
Сайн байна уу. Би өөртэй чинь адил эмэгтэй хүн. Би бодохдоо нөхөр чинь эцэг эхийн анхаарал хайр, дэмжлэгээр дутаж өссөн юм болов уу. Ийм хүмүүс бусдын хандлагыг хүлээж авахдаа их мэдрэг байдаг. Үнэндээ хүсч байгаа юм нь анхаарал дэмжлэг байдаг. Би ч өөрөө тйим амьдралд өссөн болохоор нөхрийг чинь ойлгож байна. Нөхөртөө их муухай аашилдаг , намайг гэнэт сонин зан гаргалаа л гэдэг. Яагаад гэнэт ингээд байдгийг хэзээ ч асуудаггүй хэрнээ би тайван амьдармаар байна гэдэг. Хүн чинь ер нь хайрыг, дэмжих хүнийг л хайж явдаг юм билээ. Нөхөр минь ядаж ганц удаа намайг бусдын өмнө магтаасай гэж хүсдэг. Зөндөө их хайртай хязгааргүй хайртай гэдэг мөртлөө намайг дэмжиж хамгаалах гэдгийг мэддэггүй, сэтгэл гаргаж хийсэн зүйлд минь ч гэсэн сэтгэл дундуур байгаа нь мэдэгддэг. Тэгээд л эхлээд гомдоно, уурлана, багаасаа бусад хүн тоож сонсож байгаагүй хүн чинь угаасаа өөрийгөө илэрхийлэх чадвар муу байдаг юм байна лээ. Бас дээр нь их аминчхан өмчлөмтгий болдог. Бүсгүй минь анхнаасаа наад хүнтэйгээ хайргүй байж суух хэрэггүй байж дээ. Нөхөр шиг чинь хүнд бол үнэхээр өөрт нь чин сэтгэлээсээ хайртай, бүх сэтгэлээ зориулж чаддаг, тэрийгээ ч хандлагаараа мэдрүүлж чаддаг хүн хэрэгтэй байж. Чи ч өөрөө нөхрөө голонгуй байдаг юм байна. Миний хувьд нөхөр чинь бол бусад шиг хүүхэн эргүүлээд байхгүй засч болохоор хүн шиг л байна. Ганцаардал эцэг эхийн тоомжиргүй байдал, хэн ч тоож асуудаггүй хүүхэд нас их хэцүү байдаг, Дараа нь хайртай хүнтэйгээ учраад ирэхээр тухайн хүнээсээ асар их хайр халамж анхаарал шаарддаг. Сэтгэлийн хувьд дутуу байсан бүхнээ нөхөхийг хүсдэг гэх үү дээ. Ер нь иймэрхүү сэтгэлийн шаналгаа асуудалтай хүнийг засна гэдэг өөрөөс чинь маш их сэтгэл шаардана гэдгийг битгий мартаарай. Би бага насныхаа тухай хэлдэггүй, аав ээжтэйгээ сайхан л юм шиг байдаг, яагаад гэвэл нөхөр маань хэзээ ч намайг сэтгэлээсээ ойлгохгүй, миний талд хэзээ ч зогсохгүйг мэддэг болохоор хэлээд ч яахав дээ гэж л боддог. Эцэг эхчүүдээ , үр хүүхдээ сэтгэлээр нь бүтэн өсгөөрэй. Сэтгэл нь бүтэн хүн бусдыг хайрлахдаа бусдыг ч өөрийгөө ч зовоодоггүй юм шүү. (Наран – 38 таалагдлаа)

Хүн бүр биенээсээ хайр халамж, сэтгэлийн дэмжлэг л хүсч ирдэг болохоор эргэн тойрон дахь хүмүүстээ хайраа харамгүй түгээгээрэй, Гоолингоочууд аа.

Гялалзсан сараар чамайг жинхнээсээ “гялалзаж” чадсан гэж итгэж байна. Ирэх сард эргээд уулзъя. Чиний Гоолингоо ХОХО.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(975)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com