ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Мөнгөө SAVE хий буюу хэмнэлт гэж юу вэ?

Ажил & Мөнгө  | 2015 / 01 / 06

Хэмнэлтийг зөвхөн зардлаа танаж, өдрийн хоолондоо загасны мах идэхээ болиод хуушуур иддэг болохыг хэлж байгаа гэж зарим хүн ойлгодог. Гэхдээ хэмнэлт гэдэг зарим талаараа “тансаглал” юм. Англи хэлний Save гэдэг үг аврах, хэмнэх, хадгалах гэсэн гурван утгаар орчуулагддаг шүү дээ. Бүхий л утгаар нь мөнгөө save хийхийн тулд эхлээд хэмнэлт гэдэг үгийн ойлголтоо нэгтгэцгээе.

Мөнгөө SAVE хий буюу хэмнэлт гэж юу вэ?

Хэмнэлт гэдэг бол:
1. Хямд зүйлийг үнэтэй авахаа болих юм

Өөрсдийгөө ядуу гэж боддог олон хүний асуудал авч буй цалиндаа биш ядуу сэтгэлгээндээ байдаг. Тэд “Би сайхан амьдармаар байна” гэж ярьдаг хэрнээ хямдралын тасгаас нэг дор 10 хэрэгцээгүй хувцас авч, долоо хоног бүр пицца захиалан идэж, супермаркетэд ороод хамгийн том хэмжээтэй хийжүүлсэн ундааг сагсандаа хийдэг. Тэгсэн мөртлөө “Авсан цалин маань юу ч бололгүй дуусчихлаа” гэж гомдоллоно гээч. Хямд зүйлийг үнэтэй авдаг “хэт баян” хүн бүү байгаарай. Баян , тансаг, хангалуун мэдрэмж авахын тулд хүмүүсийн хийдэг ихэнх зүйл буцаад хэзээ ч мөнгө болж орж ирдэггүй учраас хөдөлмөрлөж олсон хэдэн зоосыг чинь эмгэнэлтэйгээр үхүүлдэг. Дээрээс нь эрүүл мэндээс чинь хороож, ирээдүйд хэдэн зуу дахин их мөнгө үрэх нөхцлийг бүрдүүлдэг.

2. Эргээд мөнгө болж орж ирэх зүйлд л мөнгө зарцуулахуй юм
Эхний зөвлөгөөний төгсгөлд дурдсанчлан эргээд чамд утга учиртай аз жаргалыг мэдрүүлэх зүйлд л мөнгөө зарцуулж эхлэх нь жинхэнэ бодит хэмнэлт. Утасны багцаа хямдруулж, hybrid машин авч уналаа гээд тэндээс илүү гаргасан мөнгөө зарцуулах талбар чинь “миа” байвал чи хэмнэлтийнхээ үр ашгийг гаргаж чадахгүй. Мөнгөө хэмнэе л гэж бодож байвал хэлний сургуулийн төлбөр, дархлааны үр дүнтэй бэлдмэлийн зардлаа хасахын оронд өдөр бүр 5, 10 мянгаар нь түрийвчнээс чинь зулгаадаг амттан идэх зуршлаа, сар бүр авдаг хувцас, хэрэглэлийнхээ тоог цөөлсөн нь дээр.

3. Ижил үр дүнтэй зүйлд бага мөнгө зарцуулахуй юм
Нэг асуултаар л тайлбарлая. iPhone 5s, iPhone 6 хоёрын хооронд яг энэ нь гээд хэлчихээр, чиний тогтмол хэрэглээнд орохоор ямар ашигтай функц байгаа вэ?

4. Үнэнээсээ хуримтлал үүсгэх тухай юм
Хүн гэдэг их зардалтай амьтан. Мөнгө нь байвал үрэх зүйл мундахгүй. Тиймээс чадлынхаа хэрээр хэмнэсний дараа илүү гарсан мөнгийг нь хадгална гэж бүү хүлээ. Учир нь мөнгө илүү гардаггүй. Харин хуримтлалыг зайлшгүй зүйлийнхээ жагсаалтанд оруулж, дансандаа хийчихээд илүү гарсан мөнгийг нь өөрийн тогтмол зардлуудад хувааж төсөвлөх хэрэгтэй. Хэмнэх, хадгалах гэдэг хоёр үг нэг үгээр илэрхийлэгддэгийн учир энэ.

5. Оновчтой төсөвлөлтийг хэлж байгаа юм
Зөвхөн урьдчилан төсөвлөөгүйгээс шалтгаалсан урсгал зардал хэчнээн их гардгийг чи төсөөлөх ч үгүй дээ. Цаана нь үлдэж байгаа мөнгийг бодож баяссандаа ямар нэг зүйлийг сохроор худалдаж авахаа одооноос больцгооё. Энэ бол яг л “Цаг зөндөө байна, амжина даа” гэж андуураад 30 минутыг шал хэрэггүй зүйлд зарцуулснаасаа болж хуралдаа бэлтгэлгүй ороод даргадаа загнуулахтай адил үйлдэл юм. Цаг, мөнгө хоёрыг зарцуулах ухаан яг адилхан. Өнгөрч байгаа цаг хугацаа, үрж байгаа мөнгө хоёроо үргэлж өөрт олгогдсон нөөцийнх нь дагуу бүх зүйлд урьдчилж хуваарил. Тэгвэл тэр зүйлийг худалдаж авснаас болж бусад чухал зардалд үнэхээр саад учрахгүй юу, үгүй юу гэдэг нь тодорхой болно.

6. Яг үнэндээ мөнгөө арвижуулахыг хэлдэг
Хэрвээ зөв л хийж чадах аваас хэмнэх тусам чи ямар ядуу байгаагаа мэдрэх бус, аажмаар баян болж байгаагаа мэдрэх ёстой.

Хэмнэлт гэдэг үгийг одооноос дарамттай үгсийн сангаасаа хасцгаах уу? Дээрх зөвлөгөөнүүдийг эргэн харвал ухаалгаар хэмнэнэ гэдэг бүсээ чангалж, өлсөж, даарч, цангаж, юм болгонд таталдах тухай огт биш юм. Үүнийг л ойлгуулахын тулд бид энэ сарыг “Өөдрөг хэмнэлтийнх” гэж нэрлэсэн. Хямралаар далимдуулж эдийн засгийн боловсролтой болцгооё л доо.

Мөнгөө хэрэггүй зүйлд үрэгдэхээс авар. Мөнгөө гамтай, ашигтай зарцуул. Мөнгөө хадгалж арвижуул. Нэг үгээр хэлвэл, мөнгөө Save хий.

* “Өөдрөг хэмнэлт” - ийн сарын онцлох нийтлэл
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(369)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com