ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Асуулга: Шинэ жилийн ... -д би хамгийн их итгэдэг байсан

Чөлөөт цаг  | 2015 / 01 / 07

Бид хүүхэд байхдаа шинэ жилийн баяраар өвлийн өвөө, зөвхөн чамд л зориулагдсан бэлэг, баяр хөөр, гялалзсан зүйлс гээд маш олон зүйлийг тэсч ядан хүлээдэг шүү дээ. Хүн бүр нэг нас нэмж дэлхий хүртэл нэг нас нэмэн баярлах сэтгэл догдлуулсан энэ мөчийг ид шидгүйгээр төсөөлөхийн аргагүй. Шинэ жил өөрөө хүртэл ид шид болж хувирдаг. Яагаад вэ гэж үү? Бүх хүүхдүүд ид шидэнд нь итгэдэг учраас дэлхий дээрх хэдэн сая хүүхдүүдийн итгэл үнэмшил нийлж энэ өдрийг ид шидтэй болгодог юм. Тиймээс л энэ өдөрт хүслээ шивнэ.

 Асуулга: Шинэ жилийн ... -д би хамгийн их итгэдэг байсан

Миний хүүхэд байхаасаа өдийг хүртэл итгэж ирсэн нэг зүйл бол шинэ жилийн шөнө хүслээ шивнэх юм бол биелдэг гэдэг юм. Би жил бүрийн шинэ жилээр өөрт онцгой санагдсан нэг хүслээ шивнэдэг. Тэгээд биелэнэ гэдэгт нь эргэлзэлгүй итгэдэг. Энэ бол миний хүүхэд байхдаа ч бас одоо ч итгэж ирсэн шинэ жилийн ид шид юм. Харин чи шинэ жилийн ямар ид шидэд итгэдэг вэ?

1. Би өвлийн өвөөг яндангаар орж ирнэ гэдэгт аймар их итгэдэг байсан юм. Тэгээд нэг удаа шинэ жилээр тэсэлгүй аав ээж хоёрт уурлаж байснаа ерөөсөө мартдаггүй. “Шинэ жилийн орой гал түлж хоноод байдаг болохоор өвлийн өвөө манай халуун пийшин рүү орж чадахгүй би бэлэггүй хоцроод байна!” гээд уйлж билээ. Одоо бодохоор инээд хүрмээр. \25 настай Э\

2. Би хүүхэд байхдаа шинэ жилээр бингалын галыг ид шид гэж боддог байсан. Бүр яг л ид шидийн юм шиг санагддаг байсан. Яаж тийм гайхалтай зүйл бий болдог байна аа! \22 настай А\

3. Би шинэ жилээр гацуур зассан өдрөөс эхлэн бүх зүйл шинээр эхлэнэ гэдэгт итгэдэг. Тийм болохоор гацуураа маш гоё засах гэж их хичээдэг юм. Яагаад ч юм шинэ жил болохоос сарын өмнө гацуураа засчихсан сууж байдаг. Нэг удаа манай найз намайг “Шуналтай гэдэг нь ийм эрт гацуураа засаад...” гэж хэлж билээ. Бодохоор л гомдмоор... \26 настай Г\

4. Цасан хүнийг амьд гэдэгт нь би итгэдэг. Яагаад ч юм ганцхан шинэ жилийн шөнө л цас өөрөө цасан хүнд хувирч амь орох боломж олддог байх. Тиймээс би орцныхоо урд байдаг тоглоомын талбай дээр зөндөө олон цасан хүн хийж үлдээдэг. Энэ бодлоо ахдаа хэлсэн чинь “Аймшгийн киноны зохиол бичвэл гоё сэдэв байна даа” гэсэн. Манай ах угийн л их шооч зантай л даа. \24 настай Ц\

5. Шинэ жилийн оргилуун дарсны бөглөөнд оногдвол жилжингээ азтай байна гэдэгт би итгэдэг. Яах аргагүй санаа дагаад ч тэр юм уу, оргилуун дарсын бөглөөнд оногдсон тэр жил би аймар их азтай байсан. Тиймээс ямар нэг аргаар аль болох зөөлхөн оногдчих гэж хичээдэг. \29 настай Х\

6. Шинэ жилээр муу хүүхдэд өвлийн өвгөн аав бэлэг өгдөггүй гэдэгт итгэдэг. Одоо ч гэсэн хүүдээ бэлэг бэлдчихсэн хэрнээ л тэгж хэлчихдэг. Учир нь би хүүгээ төрөхөөс өмнө дөрвөн жилийн турш муухай зүйл боддог бас муу зүйл хийдэг муу хүн байсан юм. Хүүгээ төрдөг тэр үед би сайн аав байхын төлөө хичээж бэлдэж эхлэсэн чинь л нэг өдөр эхнэр минь “Хүүхэдтэй болох нь” гэж хэлсэн юм даа. Тэр өдөр яг шинэ оны өмнөх өдөр байсан байхгүй юу. Тэгээд л одоо хүртэл өвлийн өвгөн аав намайг сайн хүн болсон учраас шагнасан юм шиг санагддаг. \35 настай Т\

7. Би хүүхэд байхдаа өвлийн өвгөн аав чаргатайгаа тэнгэр дээгүүр нисч явдаг гэдэгт итгэдэг байсан юм байна. Тэгээд шинэ жилээр яг 12 цаг болонгуут цонхон дээрээсээ тэнгэр рүү ширтдэг байлаа. Гэхдээ би нэг удаа гялалзсан юм харж байсан. Харь гаригийн хөлөг үү, онгоц уу, өвөөгийн чарга уу бүү мэд хэхэхэ. \21 настай Х\ 8. Шинэ жилийн бялуу зүссэн хүн тэр жилдээ элбэг хангалуун байдаг гэдэг үг нэг удаа сонсч байсан юм байна. Тийм ч их итгэдэггүй ч би жил бүр л шинэ жилийн бялуу хуваадаг. Хамгийн гоё нь дүү нар маань өөдөөс тавгаа бариад паацаганаад гүйгээд ирэхээр л бүр нэг сайхан санагдаад эгдүү хүрээд байдаг юм. \20 настай А\

9. Шинэ жилээр ээжтэйгээ хамт яг 12 цаг болоход гадаа гарч тэнгэр рүү ширтээд хүслээ шивнэдэг. Бид хоёр аль аль нь хүсэл биелдэг гэдэгт яг таг итгэдэг. Би ч гэсэн охинтой болохоороо бас ингэнэ ээ. \ 26 настай Э\

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(231)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com