ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Мах, ногооны зүсмэл котлет

Хоол хүнс  | 2015 / 01 / 09

Бидний хүүхэд байхаасаа идэж байсан Орос бөөрөнхий хэлбэрийн котлетоос арай өөр төрлийг хийж сурцгаая.

Мах, ногооны зүсмэл котлет
1. Орц: 6-8 хүн
Үхрийн мах – 1 кг машиндаж татсан байх
Цөцгийн тос – 25 гр
Оливын тос – 15 гр
Сармис – 3 хумс нунтаглаж хэрчих
Лууван – 100 гр жижиг дөрвөлжин хэрчих
Цоохор майлз – 50 гр жижиг дөрвөлжин хэрчих
Сонгино – 1 ширхэг нунтаглаж хэрчих
Улаан чинжүү – 1 ширхэг жижиг дөрвөлжин хэрчих
Цагаан мөөг – 4 ширхэг жижиг дөрвөлжин хэрчих
Heinz Worcestershire Sauce – 10 гр
Томатны кетчуп – 80 гр
Өндөг – 2 ширхэг хутгаж бэлдэх
Мах бүрэгч нунтаг – 50 гр
Бор элсэн чихэр – 20 гр
Гич, давс, перец хүссэн хэмжээгээр хийх ба дээрх амтлагчууд байхгүй тохиолдолд өөрийн амтанд тааруулан өөр амтлагчуудаар орлуулж болно.
2. Хийх арга:
Хайруулын тавгандаа цөцгийн тосоо хийж халаана. Халсны дараа эхлээд сармис, дараа нь бүх ногоонуудаа хийгээд дундаж гал дээр зөөлөн хутгаад 10 минут орчим болгоно.
3. Гал дээрээс хайруулын тавгаа аваад амтлагч, соус, кетчуп, чинжүүгээ хийж хутгаад хөргөж тавина.
4. Шарах шүүгээг 160 хэмд урьдчилж халааж бэлдэнэ. Махаа болгох хэвээ тосолно.
5. Татаж бэлдсэн махаа саванд хийгээд хөргөөж тавьсан ногоо болон өндөг, давс перецээ хийгээд зориулалтын бээлий өмсөөд гараараа сайтар хутгаж өгнө. Хэсэг хутгасны дараа мах бүрэгч нунтагаа хийгээд дахин холино.
6. Урьдчилж тосолсон хэвэндээ хольсон бэлдэцээ хийгээд урьдчилж халаасан шарах шүүгээндээ 30 минут болгоно.
7. Энэ хугацаанд аяганд 2 халбага кетчуп, бага зэрэг давс, бор элсэн чихэр, гичээ холиод соус бэлдэнэ.
8. Шарах шүүгээнээс махаа гаргаж ирээд соусаа дээр нь жигд түрхэнэ. Буцаагаад шарах шүүгээд хийгээд 30 минут орчим болгоно.
9. Бэлэн болсны дараа шарах шүүгээг унтраагаад хоолоо гаргахгүйгээр 15 минут амраана.
10. Ингээд бэлэн болсон котлетоо гаргаж ирээд нимгэн зүсч таваглаад л болчихно.
Сайхан хооллоорой.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Angela
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(136)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com