ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Цайны ертөнцөд хийсэн 9 өртөөт аялал

Эрүүл мэнд  | 2015 / 01 / 14

Цай, сүрчиг хоёр юугаараа ч юм адилхан юм шиг. Бие сэтгэлийг сэргээх гайхамшигт үнэрийг нь бүтээхийн тулд байгалийн төрөл бүрийн охийг шингээж, орц бүрийн хэмжээ зохицлыг тааруулан бүтээдгээрээ магадгүй ижилхэн байх. Хэдийгээр кофены соёл олон жилийн баялаг түүхтэй боловч энэ нийтлэлийг уншсаны дараа чамд цайны соёл руу урвамаар санагдах нь гарцаагүй. Дэлхий дээр 3000 гаруй төрлийн цай байдаг бас тэдгээрийн 114 орчим нь Монголд худалдаалагдаж байгаа учраас тэр.

Цайны ертөнцөд хийсэн 9 өртөөт аялал

Ahmad, Lipton, Akbar гэх мэт дүрдэг, энгийн цайг дээрх тооноос хассан болно. Харин “premium loose leaf tea” буюу дээд зэрэглэлийн задгай цайны 114 төрлийг Шри Ланк, Энэтхэг, Япон, Тайван, Хятад, Англи, Герман орнуудаас авчирч худалдаалдаг “Tea world” дэлгүүрийг би саяхан олж нээсэн юм.

Гурван сарын өмнө Cafe Aroma-д “Дуулалдаж буй сахиусан тэнгэр” нэртэй интоорын амтат ногоон цайг ууж суухдаа “Tea world”-ийн талаар анхлан сонсож байсан билээ. Түүнээс хойш санан санасаар өнгөрсөн долоо хоногт л зав гарган Zaisan Square дэх нэрийн дэлгүүрт нь зорьж очтол миний өмнө нь нүдээр харж ч байгаагүй олон төрлийн цай ханаар нь дүүрэн өрөөстэй байсан.

“Өрнөдийнхөн л кофены соёлтой илүү ойр болохоос, дорнодынхон бид бол уг нь эртнээсээ цайны соёлтой ойр хүмүүс юм” гэж ярих М.Чинбат бол “Tea World”-ийн захирал. Түүнтэй ярилцаж байхдаа сонссон сонирхолтой баримтуудаас гэвэл анх манай эриний 400 онд хятадад цайг зориуд боловсруулах технологи үүссэн бөгөөд түүнээс хойш төд удалгүй Монголд цайны худалдаа нэвтэрсэн аж. 479 оноос эхлэн Туркийн худалдаачид Монголоос цай аван, оронд нь өөр бараа таваар өгөн наймаалцаж байжээ. Харин Монголын эзэнт гүрэн 1280 онд Хятадыг байлдан дагуулсны дараа цай нь өөрийн язгууртны шинж тэмдгээ алдан энгийн ардын хэрэглээ болон хувирсан байна.

“Tea world” нь Монголын анхны задгай цайны төрөлжсөн дэлгүүр юм. Тэнд зүрх судас, нойргүйдэл, хаван, даралт, дархлаа сулрах гэх мэт манайханд элбэг тохиолддог 40 орчим өвчнүүдийн эсрэг үйлчилгээтэй цайнуудыг сорлон авчирчээ. Бидний өргөн хэрэглэдэг хар цайнаас гадна Аргентины mate цай, цагаан цай, Өмнөд Африкийн roibos цай гэх мэт өөр хаана ч байхгүй тансаг, эрүүл мэндэд тустай цайнууд “Tea world’-д л байна.

Хэдэн оны, хэдэн сарын ургацаасаа шалтгаалан цайны чанарыг хэмжиж болдог. Хурааж авснаас хойшхи эхний 2 жилд цайны түүхий эд чанараа хадгалдаг ба түүнээс цааш аажмаар мууддаг гэнэ. Харин Монголд цай ханган нийлүүлэгч нар үнэ хямдыг нь бодоод ихэвчлэн удчихсан цайнууд оруулж ирдэг юм шиг санагддаг хэмээн цай сонирхогч Чинбат ярьж байлаа. Хэдий задгай цай нь үнийн хувьд ялимгүй өндөр боловч, 100 гр нь 30-40 ширхэг дүрдэг цайтай дүйцнэ гээд тооцвол бараг л ялгаагүй болж байна лээ. Нэгэнт л уудгаас хойш, сайныг нь уувал ямар вэ?

“Цайны ертөнц”-ийн 114 бүтээгдэхүүнээс би төрөл бүрээс нь нэг нэгийг дээжлэн авч яваад хандлан амсахад ямар сэтгэгдэл төрсөн бэ гэвэл:

1. Кофены амтат Caffe Latte
Төрөл: Хар цай
Тайлбар: Cornflower petals буюу Хонгорзул цэцгийн дэлбээ нь Танин болон Калийн давсыг агуулдаг учир үрэвслийн эсрэг мөн тайвшруулах зориулалтаар ашигладаг.
Амт: Mocha Creme
Найрлага: Black tea ceylon, cornflower petals
Сэтгэгдэл: Ажил дээрээ ирмэгцээ нэг аягыг уучихад сайхан эд байна лээ. Шууд кофе амтагдахгүй ч гэлээ, үнэр нь үүнтэй их төстэй. Үл ялиг чихэрлэг ч юм шиг, цөцгийтэй ч юм шиг... Нэг аягандаа 40 мг каффейнтай учраас кофенд хэт их орчихсон хүмүүс үүнийг ууж цай руу шилжих боломжтой гэж үздэг юм билээ.
2. Гаатай “маатай”-Mate Green Mint
Төрөл: Mate цай
Тайлбар: Гэдэс эвгүйрхсэн үед энэхүү гаатай цайг ууснаар гэдсийг тайвшруулна.
Амт: Гаа
Найрлага: Mate green, green mint
Сэтгэгдэл: Гааны сэнгэнэсэн амттай, сэрүү татсан мэдрэмж төрүүлсэн. Дотор сэргэх шиг л санагдсан гэж хэлж болно. Уух тусам амьсгал цэвэршүүлж байгаа юм шиг сэтгэгдэл төрсөн. Гаатай цай гэдэс тайвшруулдаг учраас хүнд хоол идсэнийхээ дараа уувал зохимжтой юм билээ.
Ерөнхийдөө Mate цайны хувьд гэвэл нэг аягандаа 85 мг кафейн агуулдаг учраас энэ шинжээрээ кофетой бараг л дүйдэг аж. Тиймээс кофег зөвхөн сэргэх зориулалтаар уудаг бол холестрингүй Mate цай уусан нь эрүүл мэндэд илүү ээлтэй.
3. Өргөст гүзээлзгэнэ-Prickley Strawberry
Төрөл: Ногоон цай
Тайлбар: Энэхүү цайны найрлагад орсон Chamomile petals буюу Балжингарам цэцгийн дэлбээ нь Амино хүчил, Антиоксидант болон Витамин B-г их хэмжээгээр агуулдаг тул бидний арьс, үсэнд тэжээл өгч аливаа бактерийг дотроос нь устгадаг учраас арьсыг толигор байлгадаг. Мөн энэ ургамал нь батгыг арилгаж, арьсыг сэргээх үйлчилгээтэй.
Амт: Sparkling wine strawberry
Найрлага: Green tea China sencha, chamomile petals, strawberry chips
Сэтгэгдэл: Миний уусан цайнуудаас хамгийн их таалагдсан нь. Тайлбар дээрээ бичсэнчлэн гүзээлзгэнэтэй оргилуун дарс шиг амттай хэрнээ хорт хавдраас урьдчиллан сэргийлэгч ногоон цайны суурьтай учраас нэг сумаар хоёр туулай буудаж байна гэсэн үг.
4. Вискиний амтат цай-Eggnog
Төрөл: Roibos цай
Тайлбар: Виски болон дарсны амттай.
Амт: Eggnog
Найрлага: Green roibos, orange peel, orange pieces, mallow petals, rose petals
Сэтгэгдэл: Өнгө нь хүртэл виски шиг улаан шаргал өнгөтэй энэ цайны үнэр нь их өвөрмөц. Америкт зул сарын баяраар уудаг Eggnog-той жаахан төстэй. Таалагдсаан, ахиж уумаар санагдсан.
Түүнээс гадна энэ цай нь Өмнөд Африкаас гаралтай roibos цайны нэг төрөл учраас байгалиасаа каффейн агуулаагүй гэдгээрээ онцгой санагдсан. Над шиг кофе, хар цай уухаар зүрх дэлсдэг хүн байна уу? Тийм бол roibos цай биднийх. Мөн байнга хэрэглэж заншвал арьсыг толигор сайхан харагдуулдаг гэсэн шүү.
5. Жирэмсэн эхчүүдийн цай-Baby time 9 months
Төрөл: Herbal tea
Тайлбар: Энэхүү цай нь ямар ч каффейн агуулаагйүгээс гадна Антиоксидант хамгийн өндөртэй ургамлуудтай. Биеийн ядаргааг тайлж дархлаа сайжруулан ургийн өсөлт хөгжилтөнд сайнаар нөлөөлдөг аж.
Найрлага: Roibos, green roibos, lemon balm leaves, cornflower petals, lavender blossoms, aronia berries, rose petals
Сэтгэгдэл: Уутыг задлаад харахад цэцгийн богц нээж байгаа юм шиг л санагдсан. Сарнай, лаванда цэцгүүдийн том том дэлбээнүүдийг агуулсан энэ цайг бие давхар эмэгтэйчүүдэд тусгайлан зөвлөж байна. Herbal буюу кафейнгүй, эмийн ургамалтай эмчилгээний зориулалттай цайн дотор нь хөхөнд сүү оруулах, хүүхдийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх, даралт бууруулах, сарын тэмдгийг тэнцвэржүүлдэг цай ч бас байсан.
6. Тураах цай-Japan Gen Mai Chai
Төрөл: Япон цай
Тайлбар: Энэхүү цай нь эрүүл мэндэд тустайгаас гадна өөхийг хайлуулж өөхжилтөөс сэргийлдэг тул тураах зорилгоор хэрэглэдэг.
Амт: Mild corn
Найрлага: Green bancha with popped rice with mild corn flavor long flat leaf
Сэтгэгдэл: Солонгос хоолны газар дагалдуулдаг цайтай төстэй амттай. Будааны өег, тааламжтай үнэртэй юм. Уусны дараа 10-аад минутын дараа дух, нуруугаар хөлс ялгарч бие халуу оргих нь мэдэгдсэн. Тогтмол хэрэглэвэл илүүдэл өөхийг шатааж турахад нөлөөлдөг гэдэг нь тодорхой.
7. Гоо сайхны цай-Oolong orange
Төрөл: Үүлон цай
Тайлбар: Энэхүү цай нь Тайваний өндөр оргилд ургадаг сайн чанарын цай билээ.
Амт: Жүрж
Найрлага: Oolong tea, orange peel, mango pieces
Сэтгэгдэл: Жимсний тааламжит амт, эрүүл бодисын хослол юм байна. Үүлон цайг бөөрөнхийлж боловсруулдаг онцлогтой. Холестролыг багасгаж бодисын солилцоог сайжруулдаг, арьсыг толигор эрүүл байлгадаг давуу талтай. Буддын лам нар сармагчингуудаар энэхүү цайны навчийг түүлгэдэг байжээ. Турах зорилгоор ууж болох олон төрлийн цайнаас үүлоныг хамгийн тохиромжтой нь гэлцдэг аж.
8. Цэцгийн лангуу-Pavilion of flower natural flowering
Төрөл: Цагаан цай
Тайлбар: Эрүүл мэндэд нэн тустай энэхүү цагаан цайны найрлагад орсон Rosemary жимс нь Витамин B6 агуулсан байдаг тул тархины үйл ажиллагаанд нэн сайн.
Амт: Lavender, Rosemary, Lemon
Найрлага: Pai mu tan, Chun Mee, rosemary, lavender, lemon grass, lemon pieces
Сэтгэгдэл: Биеийг дотроос нь цэвэршүүлдэг, каффейны найрлагагүй цагаан цайнаас амсаж үзсэндээ баяртай байна. Жирийн цайнаас антиоксидант буюу чөлөөт радикалуудыг аюулгүй болгодог бодисын хэмжээгээрээ хэд дахин их учраас эрүүл бие, гэрэлтсэн арьстай байхыг хүсвэл энэ цайг тогтмол уух хэрэгтэй аж.
9. Лууг устгагч-Dragon killer
Төрөл: Жимстэй цай
Тайлбар: Энэхүү цайны найрлагад орсон Verbena нь хоолойны өвчинд анагаах, ханиалга дарах, халуурсны дараа биеийг сэргээх үйлчилгээтэй ба цөс болон элэгний үйл ажиллагаанд сайн.
Амт: Гүзээлзгэнэ
Найрлага: Apple, grapes, coconut chips, mango pieces, verbena leaes, beetroot, strawberry pieces, jasmine blossoms, raspberry, aroniaberry, pink rose buds, vanilla pieces
Сэтгэгдэл: Дессертний оронд амталмаар, тийм гоё баялаг амттай. Жимсэнд дуртай хүмүүсийн төгс сонголт байх болов уу.
10. Энэ 9-өөс аль нэгийг нь сонгоход л ийм хэцүү байгаа юм чинь 114 төрлийн цайнаас сонгох хүндхэн даалгавар болох байх. Гэхдээ санаа зоволтгүй. Tea world дэлгүүрийн худалдагч чиний амтлах зуршил, сонирхол, биеийн байдалд нийцүүлэн топ цайнуудыг санал болгоно.
11. Zaisan Square-ийн 1-р давхарт очоод үзээрэй. Хэн нэгэнд болон өөртөө бэлэглэх тансаг бэлэгний сонголт нэгээр нэмэгдлээ!
12. Teaworld.mn
https://www.facebook.com/teaworldbeverages
Утас: 9411 5056, 9511 5056
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  
Өмнөх мэдээлэл
Мах, ногооны зүсмэл котлет
Дараах мэдээлэл
Тунатай паста

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(663)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com