ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Тунатай паста

Хоол хүнс  | 2015 / 01 / 16

Гахайн мах эсвэл тахианы махтай паста түгээмэл байдаг болохоор манай эзэгтэй нар хийгээд үзчихсэн байх. Тэгвэл энэ удаад тунатай пастаг оройн хоолондоо хийгээрэй.

Тунатай паста
1. Орц: 4 хүн
Макарони гоймон – 250 гр
Лаазалсан туна – 375 гр (Лаазнаас нь гаргахдаа тос шүүсийг нь сайтар шахах)
Улаан сонгино – 1 жижиг бөөрөнхий
Яншуй – 2 амны халбага (Жижиглэн хэрчсэн)
Бяслаг – 200 гр
Өндөг – 1 ширхэг (Хольж бэлдэх)
Зөөхий – 225 мл
Давс, чинжүү, амтлагч хүссэн хэмжээгээр
2. Хийх арга:
Усаа буцалгаад давс болон гоймон хийж зажлууртай буюу хэт зөөлөн болгохгүйгээр чанана. Энэ хооронд шарах шүүгээгээ 220 хэмд халааж бэлдэнэ.
3. Бэлэн болсон гоймонгоо шүүж, бага зэрэг хөргөөсний дараа туна, сонгино, яншуй, бэлдсэн бяслагнаасаа талыг нь хийгээд холино. Шарах шүүгээний зориулалттай тавганд хийгээд жигд тарааж өгөөрэй.
4. Өндөг болон зөөхийгөө холиод, давс, чинжүү, амтлагчаа хүссэн хэмжээгээр тааруулна. Өмнөх бэлдсэн хольц дээрээ өндөгтэй зөөхийгөө хийгээд үлдсэн бяслагаараа бүрж өгнө.
5. Өндөг болон зөөхийгөө холиод, давс, чинжүү, амтлагчаа хүссэн хэмжээгээр тааруулна. Өмнөх бэлдсэн хольц дээрээ өндөгтэй зөөхийгөө хийгээд үлдсэн бяслагаараа бүрж өгнө.
6. Халуунаар нь таваглаад сайхан хооллоорой.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Angela
  |