ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Асуулга: Миний өөдрөг хэмнэдэг зарчим бол...

Ажил & Мөнгө  | 2015 / 01 / 21

Яг үнэнээ хэлье! Би туйлын үрэлгэн хүн. Тиймээс л энэ нийтлэлийг бичихийн тулд үргэлж “өөдрөг хэмнэлт” хийж чаддаг Гоолингоочуудыг олох эрэлд гарсан юм. Нэг ёсондоо суралцах аянд гарсан гэсэн үг. Би өөрийнхөө үрэлгэн занг өөртөө хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үгээр улам дэвэргэж том асуудалд ордог эсвэл гэнэтийн зүйл гарч ирэхэд хэцүүхэн байдалд ордог байлаа. Тэгээд л санхүүгийн хувьд ч хувь хүнийхээ ирээдүйн төлөө ч болтугай өөрийн гэсэн өөдрөг хэмнэлтийн зарчимтай болохоор шийдсэн юм. Яагаад заавал өөдрөг вэ гэвэл би мөнгөө хэмнэлээ гээд харилцаагаа сүйтгэсэн, сэтгэл санаагаар унасан нэгэн болохыг хүсээгүй болохоор тэр. Нэг үгээр хэлбэл ухаалаг хэмнэлт гэсэн үг. Ингэж хэлэхээр жаахан уйтгартай бас албаны сонсогдож байгаа биз дээ? Тиймээс л өөдрөг гээд байгаа юм.

Асуулга: Миний өөдрөг хэмнэдэг зарчим бол...

Үүнд суралцахад хамгийн хэрэгтэй зүйл бол бодит туршлага тиймээс бид Гоолингоо бүсгүйчүүдээс өөдрөг хэмнэлтийн аргуудыг нь асууж тодрууллаа.

1. Санхүү гэдэг тун өргөн цар хүрээтэй зүйл. Миний харилцаа, үйлдэл хүртэл санхүүтэй минь холбогддог. Чадвартай ажилтан байхаас гадна хамт олныхоо уур амьсгалыг өргөөд явчихдаг бол мэдээж санхүүд чиь сайнаар нөлөөлнө шүү дээ. Нэлээн хэдэн жилийн өмнө би даргын суудалд заларч, маш олон хүмүүсийг удирдаж ажиллах болсон юм. Чадвартай, чадваргүй бас дээр нь ааштай аашгүй гээд нийтдээ 400 гаруй ажилчинтайгаа нүүр тулж ажиллахын тулд өдөр бүр тэдэнд өөрийн санал бодлоо хэлж илүү их сайжруулахыг хүсдэг байсан. Гэвч үнэндээ би тэднийг үргэлж шүүмжилж, буруутгаж байгаа юм шиг харьцдаг байснаа сүүлд нь тэдний санал гомлоос сонсоод “шок” -нд орсон. Тэгээд л тэр өдрөөс эхлэн бусдыг шүүмжилдэг үг хэллэгтээ хэмнэлт хийж багасгахаар шийдсэн. Уг нь аль алиндаа хэрэгтэй зөвлөгөө заавар ч гэлээ яг хэрэгцээ нь гарах цаг үед зориулан, хадгалж байгаад хэрэглэхийн тулд би үгээ хэмнэж байгаа. Өөрийгөө өөрчилнө гэж худлаа хэлэхийн оронд үгээ хэмнэнэ гэж үнэн амлалт өөртөө өгөх нь илүү үр дүнтэй гэж бодсон юм. Гэхдээ энэ бол дөнгөж эхлэл. Цаашдаа энэ бодлоос ямар үйлдэл урган гарахыг би таашгүй. \А.Цэрэнчимэд 42 настай\

2. Одоо үед бонус, купон бол хамгийн зөв хэмнэлтийн арга болсон. Мэдээлэл сайтай л байх хэрэгтэй. Хаана юу хэзээ хямдардаг бас жил бүр хямдрал зарладаг үзэсгэлэн худалдаа, 50 хувь Off зэргийг бол зүгээр өнгөрөөж болохгүй. Би гадаадад байхдаа бүх том брэндийн үйлдвэр дээрээ зарладаг хямдралаас очоод л өвөл, хавар намар, зуны гээд хэрэгтэй зүйлсээ нэг мөсөн шахуу цуглуулчихдаг байсан. Энэ соёл манайд арай хөгжөөгүй л байна л даа. Мэдээлэл маш муу дээр нь хүмүүсийн сэтгэлгээ дэндүү явцуу бас залхуу. Хэдхэн цаг л ороод гарах зүйлд залхуурдаг эсвэл бүтэн өдрийн турш дэлгүүр хэснэ гэж төвөгшөөгөөд очдоггүй. Уг нь хэрэгтэй зүйлээ тодорхой болгоод л хямдарсан байгаа дээр нь өөрийн болгоод авбал ядаж л мөнгөө хэмнээд сэтгэлд таатай биз дээ? Манай зарим найз хүүхнүүд хямдарсан юм авахаар өөрөө доошоо орох гээд байгаа юм шиг сонин ааш гаргаад байдаг юм. Ухаантай худалдан авалт бол үнэнд нь бус бараанд нь таарсан үнэ төлөх байдаг. Би бол юу ч авсан сайн хямдруул л гэсэн зарчимтай. Хямд байсан ч чанартай чанаргүйг нь бид өөрсдөө ялгачихаж чадна шдээ. \Б.Гантуул 37 настай\

3. Нэгэн саятаны ярилцлагаас сонсч байсан үг маань толгойноос ер гардаггүй учраас өдийг хүртэл миний амьдралын хамгийн гол зарчим болсоор ирсэн. Энэ бол “Дуусахыг нь мэдсээр байж үрсээр байдаг хүн бол ядуу хүн. Дүүргэхээ мэдэж байгаа учраас хэмнэж чаддаг хүн бол баян хүн” юм. Өмнө нь би бүх мөнгөө нэг дор үрж дуусгадаг шуналтай хүүхэн байсан бол хэдэн жилийн өмнөөс энэ үгэнд хөтлөгдөж, хэд хэдэн хадгаламж нээгээд сар бүр цалингаасаа тус бүрт нь тавин мянган төгрөг хадгалж байхаар болов оо. Эхний хэдэн сар бол яаж ч хичээгээд мөнгөө хадгалж чаддаггүй байсан. Харин дараагийн жилээс нь би жилд миний дансанд нийт төчнөөн төгрөг байх ёстой. Тэр дансанд байгаа мөнгөөрөө тийм зүйл хийнэ нөгөө дансанд байгаа мөнгөөрөө тийшээ аялна гэх мэт зорилго чиглэлтэй болгож эхэлсэн. Одоо бол нөгөө санхүүгийн эрх чөлөө гэдэг зүйлийг жинхэнэ утгаар нь амталж байна даа. Жижиг зүйлд зориулах мөнгө өөр дансанд байдаг. Мөрөөдөлд минь хүргэх мөнгө ч бас өөр дансанд өссөөр л байгаа. \Г.Энхзаяа 29 настай\

4. Би бол хэмнэх хамгийн сайн арга бол бүгдийг бага багаар нь худалдаж авах л гэж боддог. Хэзээ ч би хүнсээ цуглууна гэх нэрийдлээр их хэмжээтэй эсвэл хэрэгтэй хэрэггүй олон юм худалдаж авдаггүй. Яг өөрийнхөө авна гэж бодсон зүйлээ дэлгүүр гарахаас өмнө бичиж, тооцоолж байгаад аль болох бага хэмжээтэйг нь л сонгодог. Нэг талаасаа хүнсний бараа ч бай гоо сайхных ч бай өөрийн гэсэн хадгалах хугацаа горимтой байдаг учраас аль болох л бага багаар нь авч хэрэглээд байхыг боддог. Эрүүл мэндээ бас гоо сайхнаа хамгаалахын тулд бага багаар нь худалдаж аваад хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ энэ бол ганц бие ч юм уу, цөөн ам бүлтэй айлд тохиромжтой байх. Олуулаа бол арай өөр болох байх. \Х.Ану 24 настай\

5. Анх ажлын байран дээр гарч ирээд өөрийгөө нэг л их мөнгө олдог баян хүн шиг бодож баруун солгойгүй мөнгөө цацчихдаг байлаа. Цалин буугаад л маргааш нь данс хоосорчихдог. Харин одоо бол би шал өөр болсон. Магадгүй сүүлийн таван жил амьдрал намайг ухаан суухыг шаардсан учраас би өөрийгөө бүр мөсөн өөрчлөхөөс өөр арга ч үгүй болсон биз. Өмнө нь би хэзээ ч маргааш үрэх мөнгөө өмнөх өдөр нь тооцоолж, худалдаж авсан юмаа нэг бүрчлэн бичиж тэмдэглэдэг байгаагүй. Ийм юм хийж цаг алдаж байхаар зүгээр байгаагаа үрээд байхгүй бол олоход л болно гэж бодсоор ирсэн хүн. Тэгээд үүнийгээ хамгийн өөдрөг хандлага гэж найзууддаа сайрхдаг байсныг яана. Намайг энэ бүхнийг олж харж ухаан ороход тус болсон зүйл бол миний дансны мэдээллийн баримт юм. Нэг удаа банкны ажилтан миний дансны мэдээллийг санамсаргүй хэвлэж өгсөн нь надад аз болсон хэрэг. Би ганц сарын дотор өөртөө хэрэгтэй зүйл нэгийг ч хийгээгүй хэрнээ авдаг цалингаа хоёр нугалсан их мөнгө урсгадаг байснаа олж мэдсэн. Ердөө ганц сард ээжээс, ааваас, найз залуугаасаа, найзаасаа гээд урд хормойгоороо хойд хормойгоо нөхсөн гуйлга гуйж маш их мөнгө үрсэн байлаа. Тэгээд л өөрийнхөө өөдрөг гэж боддог байсан зарлагуудаа өөрчилж хэмнэлтэд шилжүүлэхээр болсон. Яаж вэ гэхээр байна шүү дээ! Би гар дээр ирсэн бэлэн мөнгийг үрэх гэж яарахаасаа өмнө яг яагаад надад энэ зүйл хэрэгтэй байгааг бодож олсныхоо дараа шийдвэр гаргадаг. Хамгийн багадаа гурван чухал шалтгаан гарч ирээгүй тохиолдолд шууд л дараагийн удаа ашиглахаар хадгалдаг. Би бүр цаас бал гаргаж ирж байгаад “Энэ жил пальто худалдаж авах гурван шалтгаан” гэж бичээд маш удаан боддог. Эцэст нь би өмнөх жилийн пальтогоо өмсөхөд л хангалттай ч юм уу эсвэл ирэх жил бүр ч илүү гоё загвартайг авах санаа төрөөд л мөнгө маань шууд хадгаламж руу ордог доо. \М.Хулан 25 настай\

6. Хэрэглээгээ багасгаж санхүүгээ танан байж хэмнэхээс илүү хэмжээг нь тааруулдаг болох нь л чухал. Жишээ нь сүүлийн үед дэлхий даяар хүнсний хаягдал маш их болсон. Хүмүүс зоогийн газарт ороод их хоол захиалаад хаягдал их үлдээдэг. Айлууд хоносон хоол идэхгүй гээд үлдэгдлийг нь асгадаг. Ийм байдал үүсгэхгүй байх цор ганц арга бол хэмжээг нь тааруулах юм. Би сүүлийн арван жил банкны зээлийн салбарт ажиллаж байна. Хүмүүс дэндүү шуналтай. Үргэлж ихийг бас томыг хүсч шунан өөртөө хүндрэл учруулдаг. Жишээ нь дөнгөж бизнесээ эхлүүлж байгаа хүмүүс гэнэтхэн л банкнаас их мөнгө зээлээд эрсдэлээ тооцоололгүй асар их өрөнд унадаг. Ямар ч шаардлагагүй өндөр үнэтэй машин унах гэж зүтгэнэ. Таргалахгүй гэж фитннес зааланд хүртэл мөнгө төлнө. Сайн дулаалаад сайхан агаарт алхаад л байвал дээрх хоёрыг нийлүүлээд хэмнэчихэж байгаа биз дээ? Бас шинэ залуу хос хэрнээ орон сууц авахдаа хоёр гурван өрөө байр гээд л зөрүүдлээд зүтгэчихдэг. Гэтэл тэр их үр ашиггүй метр кв-д сар бүр цалингаа өгөх хайран шүү дээ! Би хүн бүрт өөртөө хүртэл бүх зүйл өөрийн гэсэн зохист хэмжээтэй байдаг гэж үргэлж сануулж хэлдэг. Миний авдаг цалин чиний авдаг цалин хоёрын тоо өөр байж болно. Гэхдээ долоо хэмжиж нэг огтолдог хүн л илүү сэтгэл тэнэгэр өөдрөг хэмнэлт хийж чаддаг гэж боддог доо. \Д.Отгонтуяа 36 настай\

* “Өөдрөг хэмнэлт” - ийн сарын онцлох нийтлэл
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(909)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com