ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хорвоогийн хамгийн хөөрхөн хүүхдийг энэ өвөл яаж хувцаслах вэ?

Загвар  | 2015 / 01 / 21

Хорвоогийн хамгийн хөөрхөн хүүхэд бол чиний хүүхэд шүү дээ. Тийм өхөөрдөм амьтныг гангалахаас өөр яахав. Хувцас загварт дуртай ээжүүдэд зориулж хүүхдээ ч бас энэ өвлийн моодноос хоцроохгүйгээр яаж хувцаслаж болохыг зөвлөж байна.

Хорвоогийн хамгийн хөөрхөн хүүхдийг энэ өвөл яаж хувцаслах вэ?
1. Бөмбөлөгтэй шовгор малгай – Хамгийн эхний тренд болох Ноосон малгайг бяцхан үрийн чинь хувцаслалтыг хоёр дахин загварлаг болгож харагдуулна.
2. Өөрийнх нь жижигхэн дугариг царайнд ч янзын хөөрхөн харагдана даа.
3. Гоёлдоо өмсдөг хиймэл үсэн хүрэмтэй нь ч зохицно.
4. Жирийн үед зузаан сүлжмэл ороолттой хослуул. Гэр бүлийн загварын шоунд хэн түрүүлэх нь ойлгомжтой боллоо.
5. Бүр олдохгүй байвал бөндгөргүй малгай өмсгөсөн ч болно оо. Гол нь swaggy харагдах хэрэгтэй.
6. Эгчийнх нь томдсон курткийг өмсгөвөл бүр ярих ч юм биш. Тэр ээжээсээ ч илүү 2014 оны трендтэй хөл нийлүүлэн алхаж байна.
7. Хэлхгэр ноосон цамц-Ялангуяа цав цагаан өнгийн сүлжмэл хээтэй ноосон цамц охиныг чинь цасан охин шиг л энхрий харагдуулах болно.
8. Эсвэл түрүүнд нь авсан бөмбөлөгтэй малгайтай нь өнгө хослуулчих.
9. Хэлхгэр цамц өмсвөл охин нь гэр бүлийнхнийхээ шинэ жилийн баяраар гангараад л явчихна.
10. Охинд нь том цамц дангаараа таалагдахгүй байвал доор нь дэрвэгэр юбка өмсгөөрэй. Свитертэй янзтай зохицно.
11. Дэрвэгэр юбка гэснээс, сүүлийн үед Тюлэн юбка бяцхан миссүүдийн дунд моод болоод байгааг анзаарсан уу?
12. Баллетчиных шиг юбка бүх охидод таалагддаг болохоор эргэлзэлгүйгээр бяцхан охиндоо авч өгч болно.
13. Хөвгүүдээ мартах шахсан байна шүү. Хөвгүүдэд ч бас стиль имиж хэрэгтэй.
14. Хөвгүүдийн ертөнцөд сүүлийн үед Чихтэй үслэг малгай л их хүчтэй ноёрхож байна даа.
15. Ийм малгай ямар ч царайтай хүүхдэд хөөрхөн зохино.
16. Ороолтыг нь малгай болгочихвол бас муугүй л юм.
17. За, ямар ч малгай өмссөн гэсэн тэдэнд ямартай ч “ажил хэрэгч” догь залуусын өмсдөг ноосон цамц хэрэг болж л таараа.
18. Нээрээ шүү!
19. Хэрвээ чи хүүхдэдээ куртка биш Пальто өмсгөх гэж байгаа бол өнгөтэй нь хослох ноосон трикогоор хөлийг нь дулаалаарай.
20. Эсвэл өнгө дагуу малгай авах хэрэгтэй. Энэ жилийн бас нэг чиг хандлага бол бүх хувцсаа нэг өнгөөр дагнах.
21. Малгайны загварын тухайд пальтон дээр өмсгөхөд хамгийн зохимжтой нь ноолууран берет.
22. Цэцэг, чимэгтэй берет охинд чинь ямар хөөрхөн зохих бол?
23. Бүр охин чинь “үсгүй” байсан ч зохино гээд бод доо.
24. Гэхдээ өнгө дагуу саравчтай кепка ч бас давгүй сонголт болно.
25. Эдгээрээс аль нь ч таалагдахгүй байвал хүүхдээ зүгээр л Бөмбөг шиг бөөрөнхий болгоод тавьчих.
26. Өвлийн улиралд дулаахан байх шиг тренди зүйл гэж юу байхав.
27. Гэхдээ хэр хэмжээтэйхэн зузаалаарай. Үгүй бол хүүхэд чинь хөдөлж чадахаа байчихна шүү.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(658)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com